Сүхбаатарын талбайд ядуусыг хооллохыг зөвшөөрсөнгүй
Харин тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд бус Ялалтын талбайд ардуудыг хооллосон юм. Тэд энэхүү арга хэмжээг авах болсон тухай хүсэлтээ хэдэн хоногын өмнө Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгсөн боловч тодорхой хариу өгөхгүй байсаар өчигдөр орой гэнэт хориглосон хариу өгсөн байна. Тэднийг Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга А.Даваахүү өчигдөр орой дуудаж Монгол төрийн тэргүүн энэ өдөр тангараг өргөх учир түүний аюулгүй байдлыг хангах үүднээс хориглосон тухайгаа мэдэгджээ. Харин Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхний үзэж байгаагаар энэ нь санаатай үйл ажиллагаа бөгөөд хэн нэгэний аюулгүй байдлыг хангахад бусдын эрх чөлөөг боогдуулах ёсгүй. Ялангуяа Цагдаагийн байгууллага хориг тавих эрхгүй гэж үзэж байгаа юм байна.
Юутай ч тус хөдөлгөөнийхөн хариу эсэргүүцэл илэрхийлээгүй хамгийн гол зорилго болох хүмүүсээ тайван хооллохыг эрхэм болгосон бололтой.
Ийнхүү өнөөдөр Жанжин Сүхийн талбайд Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж, дуу хуур хөгжим наадмаар цалгиж байхад Ялалтын талбайд 2000 гаран ядуу хэсэг олдсон хоолон дээрээ булаалдсан хорвоогийн нэг алаг өдөр өнгөрлөө.
Ж.Алт
/Оллоо.МН/