Урлагийн зүйл (жанр)
Энэхүү ангилал ХY-ХYI зуунд бий болсон ба уран сайны сэтгэлгээний үе шат бүхэнд нэг нь нэгэндээ халаагаа өгөх, нөгөө нь шинээр гарч ирэх зэргээр хөгжиж байв. Гэхдээ зүйлүүд нь хоорондоо нэвтрэшгүйхязгаар заагтай бус харилцан шүтэлцэн хөгждөгийг мартаж болохгүй. Уран зураг, уран баримал, зураасан зурагт урлагийн эдгээр зүйлүүд хоорондоо нягт нарийн холбоотой байдаг.
ХӨРӨГ Бодгалисын давтагдашгүй зан чанар, хүний гадаад төрх, дотоод ертөнц, түүнчлэн түүхэн хэв шинж, нийгмийн доторх байр суурийг дүрслэн илэрхийлж харуулдаг.
ТYYХИЙН сэдэвт нийгмийн амьдралын чухал үйл явдал, түүхийн гашуун сургамж, өнгөрсөн үеийн байдал, хувцас зэргийг далайцтайгаар томруун үзүүлдэг.
АЖ БАЙДЛЫН зураг хүмүүсийн өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчинг харуулж аж байдлын учихр начрыг илэрхийлдэг.
БАЙГАЛИЙН зураг хүн төрөлхтний амьдрах орчин болсон эргэн тойрны байгалийг зүсэн бүрийн байдлаар хөдөө нутаг, хот суурин үйлдвэр байгууламж цаг агаарын үзэгдэлтэй нь хослуулан үзүүлсэн байдаг. Байгалийн зурагт хүн, амьтан зүрслэгдэх боловч төдийлөн гол үүрэггүйцэтгэдэггүй нь түүний аварга хэмжээ, эцэс тгөсгөлгүй шүтэлцээтэй холбоотой.
НАТЮРМОРТ (амьгүй байгаль гэсэн франц үгнээс гаралтай) нь эд юмс, хөдөлмөрийн зэмсэг, жимс цэцэг, сав суулга зэргийг дүрслэхдээ хамгийн гол нь тэдгээрийг эзэмшигч хүний мөн чанарыг илэрхийлсэн онжид ёгт утгатай урлагийн бүтээл болохын зэрэгцээ нийгэм, цаг үеийн давтагдашгүй өвөрмөц онцлог байдлыг тольдон тусгаж тодорхойлдог. Түүнчлэн цэрэг дайны, далай тэнгисийн зэрэг зүйлүүд нэлээд хожуу үүсэж, дүрслэх урлагийн ангиллын сан хөмрөгийг баяжуулсан.