Хөлбөмбөгийн Тив хоорондын цом
А хэсгээс олонхийн таамаглаж байсанчлан Герман, Аргентины багууд ядах юмгүй шалгарлаа. Харин аль нь нэгдүгээр байраар, аль нь хоёрдугаар байраар гэдэг нь эргэлзээтэй байсан ба хоорондоо тоглохдоо хайнцсан ч арай олон гоол оруулснаараа Германчууд нэгээр шалгарлаа.
Харин Б хэсэгт хэн хүнгүй л Бразилчуудыг торох юмгүй тэргүүлнэ гэж бодож байсан ч энэ нь талаар болсон төдийгүй бүүр плей-оффоос ч эгээтэй л мултарцангүй. Эхний тоглолтоо хөлбөмбөгийн шидтэнүүд 2004 оны Европын аварга Грекийн багтай хийж илт давуу хожсон ч удаах тоглолтондоо Мексикийн багт өвдөг шороодсон юм. Ингээд хэсгээсээ хэн нь гарах вэ гэдгээ шийдвэрлэх хариуцлагатай тоглолтыг Японы багтай хийж, золтой л мааниа уншуулцангүй, арай гэж тэнцсэнээр бөмбөг тоолон нэг юм Б-ын хоёрдахь баг боллоо. Тэд 6-р сарын 25-нд Германы багтай тоглоно. Ийнхүү 2002 оны ДАШТ-ын шигшээ тоглолтонд хожигдсон хариугаа Германчууд нутгийн дэвжээнээ авах хүндхэн даалгавар хүлээлээ. Тэдний хожсон нь 6-р сарын 26-нд болох Аргентин – Мексикийн тоглолтын хожсонтой нь аваргын төлөө тоглоно.
А хэсэг
1.Герман 7 оноо
2.Аргентин 7 оноо
3.Тунис 3 оноо
4.Австрали 0 оноо
Б хэсэг
1. Мексик 7 оноо
2. Бразил 4 оноо
3. Япон 4 оноо
4. Грек 1 оноо
Мэргэн буучид
1. Алойзи (Австрали ) 4 гоол
2. Хуан Рикельме (Аргентин) 3 гоол
2. Лучиано Фигероа (Аргентин) 3 гоол
4. Михаэль Баллак (Герман) 2 гоол
4. Кевин Курани (Герман) 2 гоол
4. Масаши Огуро (Япон) 2 гоол
4. Робиньо (Бразил) 2 гоол
4. Сантос (Тунис) 2 гоол