Сан Антионо Спэрс NBA-н 2004-2005 оны улирлын аварга

Өрнөд, дорнод бүсээс олон олон өрсөлдөгч, хатуу ширүүн учраануудаа ээлж дараалан сөхрүүлсээр үзүүр түрүүнд тунан шалгарсан шилдэг хоёр баг болох Сан Антионо Спэрс, Детройт Пистонс багууд шигшээ тоглолтонд үнэн хүчийг үзэн, эн тэнцүүхэн тоглож 7 дахь тоглолтоор ялагчаа тодрууллаа. Сүүлийн хэдэн улирлын шигшээ тоглолтонд ийнхүү 7 тоглолтын эцэст аварга баг тодорсон нь үгүй.Тэртээ 11 жилийн өмнө Нью Йорк Никс – Хьюстон Рокитс багуудын тоглолт л ингэж сунжирсан ба тэр үед Өрнөд бүсийн баг нь шийдвэрлэх тоглолтонд ялалт байгуулж байлаа. Сонирхолтой нь одоо Спэрст тоглож байгаа Роберь Орри тэр үед ч бас шигшээ тоглолтонд тоглож явсан ба Хаким Олажьювон, Клайд Дрекслер нарын хамтаар анх удаагаа NBA-д түрүүлж байв.
Энэ тоглолтонд Спэрст маш том нэгэн давуу тал байсан нь нутгийн дэвжээ буюу ордон дүүрэн балиашгууд нь байв. Үнэхээр Спэрс талбай дээрээ тун сайн тоглодог багуудын нэг бөгөөд 2004 оны 3 сарын 1-ээс хойш талбай дээрээ 63 хожиж ердөө 7-хон хожигдсон супер үзүүлэлттэй. Мөн бас нэгэн давуу тал нь Детройтыг бодвол эдний нөөц тоглогчид нь найдвартай, итгэж болох. Детройтын нөөц гэвэл үнэндээ А. Макдаейс, Л. Хантер хоёрыг л нэрлэж болохоор.
Ингээд тоглолт эхэллээ. Эхний үе тэнцүүхэн өрнөсөн юм. Гэхдээ энэ үеийн гол дүрд бас л өнөөх гайхал Роберт Орри байв. 1-р үеийн дунд хэрд талбай дээр гарч ирсэн тэрээр нэгдүгээр үед л 8 оноо аваадахлаа. Жинобили эхний үед 2 хувийн алдаа гаргасан ч Пистонсын лидер Биллапс мөн 2 алдаа хийж, хариуг нь барьлаа. Энэ нь мэдээж Детройтод илүү хохиролтой юм. Эхийн үе 1816 гэсэн Спэрсийн багахан илүүгээр төгссөн юм.
2-р үе ч тэнцүүхэн болж тооны харьцаа 3839, Пистонс илүү. Харин 3-р үеийн эхэнд Пистонс илт давамгай тоглож, бөмбөгдөж гарлаа. Зөрүү 9-д хүрсэн бөгөөд Попович завсарлага авахаас өөр аргагүй болов. Чухам энэ завсарлагын үеэр Попович тоглогчиддоо юу гээд хэлцийн, талбай дээр гарч ирээд бүгдийг орвонгоор нь эргүүлж орхилоо. Ялангуяа Данкан бараг шидсэн болгоноо оруулж, дээр нь алдаа аван, Пистонсыг нуман тулгуурт хийсэн ба 4-р үед зочид тоглолтыг санаачлагыг гартаа авахыг оролдож байсан ч тийм ч үр дүнд хүрсэнгүй. Данканыг бөмбөг авах бүрд Детройтынхон багаараа шахуу түүн дээр очиж хамгаалж, Данкан багийнхаа сул тоглогчдод оновчтой дамжуулалт хийн олон оноо авсан нь тоглолтын хувь заяаг үндсэнд нь шийдсэн гэхэд болно. Пистонсын довтолгоог голлон удирдагч Биллапсыг нь NBA-н хамгаалалтын шилдэг мэргэжилтэн Брюс Боуэн маш сайн хамгаалж, хааш нь ч хөдөлгөсөнгүй. Биллапс энэ тоглолтонд ердөө 13-хан оноо авсан байна. Боуэн өмнөх тоглолтуудад байнга хэмилтоныг хамгаалж байсан ба зөвхөн энэ тоглолтон дээр л Биллапсыг хамгааллаа. Энэ нь Поповичийн Браунд барьсан нэгэн сюрприз байсан гэхэд хилсдэхгүй. Тоглолтын санаачлагыг Спэрст нэгэнт алдсан Пистонс сандарч тэвдэн, оноог нөхөх гэж хэт шатсанаасаа болж бараг юу ч хийж чадсангүй, 4-р үед.
Ийнхүү Сан Антионо Спэрс 3 дахь удаагаа NBA-н аварга боллоо. Тэдний энэ ялалтын гол хүн нь мэдээж Тим Данкан байсан нь гарцаагүй. Тэр ч утгаараа Данкан шигшээ тоглолтын шилдэг тоглогч болов.
2004-2005 NBA-н нэгэн улирал ийн амжилттай өндөрлөлөө.

Сан Антионо Спэрс 8174 Детройт Пистонс
(18516 2023 1819 2417 )

Спэрс Данкан 25 оноо+11 самбар, Жинобили 23 оноо+5 самбар, Орри 15 оноо
Пистонс Хэмилтон 15 оноо+8 самбар, Биллапс 13 оноо+8 оновчтой дамжуулалт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button