Япон монголын форум Xархорин-д боллоо

Уг илтгэл нь Дэлхийн соёлын өвд хамрагдах болсон Өвөрхангай аймгийн Хархорин суманд болжээ. Манай улсаас Дэлхийн өвдбүртгүүлсэн Увс нуур, Орхоны хөндийн сав газрыг хэрхэн яаж хамгаалах,түүнийг дэлхий нийтэд сурталчлах, алдаршуулах тухай сэдэв уг форумын гол зорилго байж. Хурлын дараа Японы эрдэмтэд дэлхийн өвд бүртгэгдэх боломжтой зарим газрыг биеэр үзэж сонирхсон байна. Хамтынажиллагааны бэлгэ тэмдэг болгож Орхоны хөндийн соёлын дурсгалын
хөшөөний хажуугаар 99ширхэг бургасны суулгац тарьжээ.Манай улсад дэлхийн өвд буй газар олон бий. Тухайлбал, Ховдын хойд Цэнхэрийнагуй, Баян-Өлгийн цагаан салаа хадны зураг, Бүрэн хан уулын өвөрт байдаг Амарбаясгалант хийд, Хөвсгөл нуур, Их говийн дархан цаазат газар зэргийг дурьдаж болно. Үүнээс нэн түрүүнд Хөвсгөл нуурын ай сав газрыг дэлхийн цэвэр усны томоохон нөөц гэдэг утгаар нь дэлхийн өвд бүртгүүлэхээр материалаа явуулаад байгаа гэнэ. Мөн Их говийн дархан цаазат амьтад амьдардагаараа уг өвд орох шалтгаан болжээ.

Орхоны хөндий
Дэлхий өвийн сүлжээнд бүртгэгдсэн нийт 780 гаруй байгалийн болон соёлын дурсгалт газар байдаг аж. Энэ сүлжээнд орсноор манай оронд зочлох жуулчдын тоо тодорхой хувиар нэмэгдэх өргөн боломж нээгдэхээрээ ач холбогдолтой гэнэ. Одоо эдгээр дурсгалт тазарт хэд хэдэн жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч чанарын шаардлага хангахгуй байгаа аж.

Э.УЧРАЛ (Өдрийн сонин 155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button