Олон улсын марафон амжилттай боллоо
Марафон хагас сайнд буюу амралтын өдөр зохиогдсон болохоор сонирхогч, тамирчид тэмцээн зохиогдож буй дэнжийг бүрхсэн байв. Үдээс хойш 16 цагийн орчимд төрийнхөө дууллаар Олон улсын марафон гүйлт-ийг нээлээ.
Гүйлтийн хамгийн өндөр настай тамирчин нь өдгөө 85-тай Н.Мяажав байсан бол хамгийн залуу гүйгч болох таван настай А.Гомбо Танихгүй ахыг дагаж анх удаа гүйж байгаа ч би тамирчин болно гэж хэвлүүхэн ярьсан. Гүйлтийн тэргүүн байрыг монголчууд аваасай гэж манайхан ихэд хүлээсэн. Үнэхээр ч манай тамирчид үзэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосонгүй. Хамгийн хол зай буюу 42 км-ийг Д.Содномпил хоёр цаг гаруй хугацаанд туулж, алтан медалиар энгэрээ мялаав. Энэ зайд эмэгтэй тамирчдыг Б.Батцэцэг магнайлсан. Эргүүл хамгаалалтын. тусгай газрын тамирчин А.Гантулга болон А.Очирсүрэн, Х.Уянга, З.Долгорсүрэн, Ш.Батсүх нар гүйсэн км тус буртээ түрүүлэв. Арван км-ийн зайны эрэгтэй ангилалд Ом Нам Шиг тэргүүтэй Солонгосын гурван тамирчин эхний байруудыг авч бусад орнуудаас олон тамирчинтай ирснийхээ хэргийг бүтээлээ. Өөрийн гүйсэн зайг хамгийн богино хугацаанд туулсан 42, 21 км-ийн тамирчдыг унадаг дугуйгаар шагналаз. Хэрвээ энэ зайд гадаадын тамирчин түрүүлсэн бол морь бэлэглэхээр бэлдсэн байсныг зохион байгуулагчид онцолж байв.
Б.ХАШ
(өдрийн сонин 2005-06-27 155)