XXI зуунд Бокасса цөөрсөн
Ядуу гэж тоймгүй, Монголтой өрсөлдөхүйц. Африк тивийг тусгаар тогтнолжуулж лай болсон ачаагаа хөнгөлөх европынхны үйл ажиллагааны хүрээнд энэ орныг францчууд орхин одож 1961 онд тусгаар бүгд найрамдах улс болгажөгчээ. Зүгээролдсон бэлэг. Улсын ерөнхийлөгчөөр Дэвид Дакко гэгчийг сонгов. Хар Африкийн нийгмийн хувьсгалт нам (ХАНХН) гэдгийг тэрээр байгуулж Үндсэн хууль ч гаргаж үзэж. Өөрийн ойрын хамаатан Жан Бэдэль Бокасса гэгчийг Үндэсний армийн жанжин штабын командлагчаар тавилаа. Хамаатан маань 1967 онд ахынхаа эзгүйд төрийн эргэлт хийгээдхэядагюмбайна.ХАНХН-ын дарга, улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентийн дарга гэсэн дөрвөн гол тушаалыг нэг дор өөртөө авлаа, мань хар. Газар зүйн байрлал нь чухал учир Франц улс энд цэргээ байрлуулж байв. Гэхдээ тун цөөхөн хүнтэй энэ ядуу орныг францчууд тэжээж байсан юм. Зээл нэрээр тэжээнэ, өнөөх нь овоорч учиргуй их болсон тул өр төлөхгүй гэсэн ухаан сийлж мань Бокасса Францын Ерөнхийлөгч Шарль Дэ Голлийг Төв Африк улсын эцэг болгон албан ёсоор зараллаа. Дэ Голль ч ичиж үхсэн байх л даа. Бокасса эрх авангуутаа Үндсэн хуулийг өөртөө тохируулж өөрчлөхөөс ажлаа эхлэв. Сүрхий боловсролтой эр ээ болоогүй. 1954 онд Францын армид татагдан Вьетнамын дайнд оролцон дайтаж явахдаа бичиг үсэгт тайлагдаж, бага түрүүч хүртэл дэвшиж явж.
Түүний даргалах ХАНХН нь улсдаа ганц нам боловч улс төрийн программ байтугай ямар ч үзэл сурталгүй. Бокассагийн улс орноо захирах ажлын зэвсэг хэрэгслэл төдий байлаа. 1972 онд хуралдсан намын IҮ их хурал нь Бокассад маршал цол олгох ганц асуудал хэлэлцсэн гэдэг.
Намын хурлаараа оруулаад л өөрийн гол өрсөлдөгчдийг нам дарна. Төрийн сайд Бонга, Үйпдвэрчний дарга Сандосса, Ерөнхий сайд Патассэ нар жил дараалан намын хурлаар орж ба-ривчлагдан шоронд суусан бол өөр олон сайд дарга нар нь учир битүүлгээр үхцгээжээ. 1976 он буюу энэ ядуу орон Тусгаар тогтноод яг 15 жил өнгөрөхөд Бокасса мөнөөх дээр өгүүлсэн дөрвөн гол албан тушаалаас гадна хэвлэлийн яам, батлан хамгаалах яам, худалдааны яам, шуудан холбооны яам, уул уурхайн яам, мэдээллийн яамыг зэрэгтолгойлох болсон аж. Олон эхнэрийнх нь ахмад эхнэр нь Тагнуул ын төв газрын даргыг бас хашна.
Түүний гадаад бодлого ёстой ганган. 1970 онд ЗХУ-д айлчилсныхаа дараа энэ орон социалист лагерийн нэгэн салшгүй гишүүн болсноо тунхаглалаа. 1975 онд Франц шинэ ерөнхийлөгч Жэскар дэ Эстантай болсон явдлыг тохиолдуулан ард түмнээ Францын замаар хөгжих болсныг зарлав. Хойтон жил нь 1976 онд энд нефтийн баян орон Ливийн ерөнхийлөгч Кадаффи айлчлангуут тэрээр улс орноо лалын орон болсныг зарлаж, Засгийн газрын бүх гишүүдийн хамт лалын шашинд хуугаараа орон ёслол үйлдэж Мухамэд, Ахмэд гэх мэтийн лал нэртэй болцгоолоо. Коран судрыг цоо шинээр франц хэлнээ өөрөө хөрвүүлэв хэмээн хэдэн мянгаар нь хэвлэж улс орнынхоо айл болгонд тараан өгчээ. Мэдээж тэрний мэддэг араб хэл ч гэж юү байхав, Каддафи ч энэ тэнэг харыг мөнгө төгрөгөөр тэтгэсэнгүй, Төв Африк нь лал улс болох ч хойтонгоос мартагдан лөөлөө болов. Баруун Германаас мөнгө горьдож Зүүн Германаас, Тайваниас горьдож Хятадаас гэнэт дипломат харилцаагаа таслан шуугиулна.
1976 онд улс тунхагласны 15 жилийн ойг тохиолдуулан улсаа Төв Африкийн эзэн хаант улс болгон зарлаж өөрийгөө эзэн хаанаар өргөмжиллөө. Нохойд барьдаг мод гэгчээр нөгөө муу ХАНХН амаа хуралдуулан ийм шийдвэр гаргах нь тэр. Намын удирдах зөвлөлийн 19 гишүүнийг өөрөө нэрлэн томилоод эзэн хаан намаас дээгүүр байх ёстой хэмээн намаасаа түтгэлзэж маяглалаа.
Хамгийн сонирхолтой үзмэр нь Бокассагхаан ширээнд залах ёслол байлаа. Тэрээр францын армид байхдаа Напалеон гэнэт бүгд найрамдах улсаа эзэн хаант болгоод өөрөө эзэн хаан болсон тухай сонссон нь мангар том биетэй түүний бяцхан хар тархинд нь хэмжээлшгүй гүн сэтгэгдэл төрүүлсэн юм байж. Гэхдзэ тэрээр Напалеон нэгдсэн Европыг буй болгохоор зорьсон, дэлхийн хамгийн анхны орчин үеийн төрийн системийг бодож олсон, зүйрлэшгүй ухаантай, гайхамшигт цэргийн жанжин байсан зэргийг нь гүйцэд сонсоогүй байх. Францын хувьсгалын түүх, Монтэскюгийн зарчим, тархай бутархай Итали, Германы империализм, Английн өрсөлдөөн, дэлхийн тэргүүний иргэн-шил зэргийг сонсоод ч ойлгох зүйл нь биш.
За ингээд дэлхийн хамгийн ядуу орон хаан залах ёслолд хамгаа гөвж гарлаа. Төв Африк нь авахаас алмаазны жаал нөөцтэй, тэр нь мань Бокассагийн бүрэнзахиран зарцуулах хувийнх нь хөрөнгө. Хааны тэтмийг хоёр мянган доржпалам шигтгэж хийсэн нь тэр үеийнхээр 5 сая доллароор үнэлэгдэж байлаа. Хааны сандлыг дэвж буй бүргэдийн дүрсээр хийж алтадсан нь хоёр тонн жинтэй болжээ. Суудлыг битүү ирвэсний арьсаар гадарлажээ. Хувцсыг нь Европын хамгийн дээд зэргийн оёдлын газрууд захиалгаар бүтээв. Хувцасны материалыг дэлхийн өнцөг булан бүрээс худалдаж авчээ. Нөмрөг нь гэхэд Энэтхэгт зөвхөн гар аргаар хийдэг, таван өнгө гаргаж солонгордог туйлын үнэтэй тусгай материал аж. Үүнийг ёслолын үсэр өөрөө гайхуулан тайлбарлахдаа хар өнгөөр солонгорч буй нь төрийн төмөр нударгыг, шар өнгөөр солонгорч буй нь эзэн хааны ивээнгүйг, ногоон өнгөөр солонгорч буй нь цөлийн Төв Африк ногоорон моджихыг ерөөсөн бэлгэдэл гэх мэт учир жанцантай гэнэ.
Тагнуулын дарга эхнэрээ хатан хаанаар зарлаж, гурван настай баньдаа хаан ширээ залгамжлагчаар тунхаглав. Хамаатан садангууд нь жонон, гүн, гүнж, ван гэх мэт эртний Францын язгууртны цолоор шагнууллаа. ёслолд зориулж армийнхаа хувцсийг шинэчилсэн ба олон хоног бэлтгэл хийсэн өлсгөлөн цэргүүд хоёр тонн алган дээр суусан таван өнгийн нөмрөгт маанаг хааныхаа урдуур цөлийн тоос бужигнуулан франц маягаар парад хийсэн нь энэ нутагт тун албат тохиолддог хүн алж махыг нь шарж идэхийн өмнө бүжиглэдэг марзан бүжгээс хавьгүй ил үү иргэншсэн харагдаж байлаа.
Ёслолд оролцсон Францын болон Африкийн орнуудын элчин сайд нар, далимдуулж жаал юм хуссан итали, герман, швед бизнесменүүд ихэд сэтгэл ханамжтайгаар ёслолын тансаг хоолыг амаа олохгүй үмхэлцгээнэ. Бокасса хүний мах иддэг омгоос гаралтай юмсанж. Түүнээс гадна Библийн Сүүлчийн зоог, үүнийг дүрсэлж үлдээсэн Леонардо да Винчийн уран зураг түүнд их таалагдана. Ингээд шоронгийн даргадаа захиалга өгч Христийн Сүүлчийн зоог барьжээ. Цадтал нь хооллож дарсаар согтоосны дараа хоригдлуудыг төхөөрөөд махыг нь нямбайлан шулж хааны гал тогоо руу илгээсэн нь дайллаганд орсон эочдын гүнцэг болсон байна. Хожим хамаг хэрэг илрэхэд зочдын зарим нь хүний мах идсэнээ мэдэн галзуурч үхсэн тохиолдол ч гарсан гздэг. ёслолын нийт өртөг 50 сая доллар болсон нь энэхүү гуйлгачин орны Үндэсний нийт бүтээгдэхүүний хагас нь болжээ.
Хамгаа хоосолж төрийнхөө санг хувхайлсан хаан дараа нь бадар барихаар Парие орлоо. Өөрөө ах гэж өхөөрдөн нэрлэх ерөнхийлөгч Жэскар дэ Эстантай уулзан хармайнаасаа атга алмааз гаргаж ирэн түмний нүдэн дээр ахынхаа хармай руу шууд хийж орхив. Надад мөнгө өгвөл би инээнэ, их мөнгө өгвөл бүр их инээнэ гэсэн түүхэнд орсон марзан афоризмын эзэн нь Бокасса л даа. Жэскар дараа нь бэлгийн алмаазыг улсад тушаасан боловч нэг хоёрыг хармайндаа үлдээсэн гэсэн хардлагын цуу газар авч дараагийн сонгуульд ялагдсан юм.
Сан нь хоосорсон тул мөнгөжих түмэн шидийн арга сүвэгчлэв. ХАНХН-ын их хурлаар хувийн өмчийг улсад хураах шийдвэр гаргууллаа. Мөн хурлаас энэ улсад байдаг ганц сургуулийн бүх сурагчид үнэтэй гэж жигтэйхэн формоор гоёх тушаал гарав. Хэл нүцгэн тэдэнд форм авах мөнгө хаанаас байх билээ, харин формын хувцсын үйлдвэр нь хааны хувийн өмч аж. Напалөон урлагт дуртай байсныг сонссон Бокасса театр, чуулга, хөшөө зэргииг сүндэрлүүлэхээр шиидэн тэнд бүгдийг субботникоор хөлс-гүй ажиллуулах лүндэн гаргав. Ер нь тэрээр ойлгохгүй хэвтэж их урлагсаг, ёслол, тууз хайчлах, цуглаан, парад зэрэгт нугаегүй. Хувцсыг нь худалдаж аваагүй, театрт юм үзээгүй хэргээр хоёр зуун жижиг хүүхдийг баривчлан июронд хийжээ. Түүгээр зогеохгүй алж эхэлсэн ба хүүхдийн зөөлөн махаар нь хувийнхаа хөргөгчийг дүүргэжээ.
Алив сайхан юм болгон төгегөлтэй байдаг болохоор энэ орныг хариуцдаг, төсвийн мөнгийг нь гаргаж асрамжилдагийн хувьд Франц, ерөнхийлөгч ах Жэскарын тэсвэр барагдаж 1979 онд Францын армийн гадаад легионыг Төв Африк руу илгээлээ. Улсдахин бүгд найрамдах улс болж, ерөнхийлөгч нь арван хэдэн жилийн өмнө эргэлтээр хусагдсан хамаатан Дакко нь болов. Харин хаан гадаадад зугтаасан ба 1986 онд дахин төрийн эргэлт зохиохоор Зааны ясан эргээс нутагтаа нууцаар иржээ. Энэ удаа бүтсэнгүй баригдаж шоронд орлоо. Тэндээ үхсэн дуулдсан шүү.
Энэхүү инээдтэй юм шиг мөртөө үнэнхүү эмгэнэлт хэргээс хойш нэгэнтээ бараг гучин жил өнгөрчээ. Тэр үед Африкт иймэрхүү төстэй зүйл олон байв. Угандын Иди Амин, Танзаны Нерере, Заирын Мобуту, Этиопийн Мэнгэстү гэх мэт. Өдгөө Африк хавыүй иргэншжээ. Ийм махчингууд, мангуунууд Африкийн төрд гарч ирэх нүх сүв бараг хаагдсан.
Нэг хэсэг ийм балай түүх намтраас нь болоод дэлхий Африкийг чигт хаяж хог дээр гаргаж байсан. Харин өдгөө улам соёлжиж, төрийн туршлага суун ухаажиж буй тэдэн рүү Өрнийн ертөнц шинэ горьдлого хадгалан дахин тусламжийн гараа сунгаж эхэллээ.
ЖИЧ Энэхүү хөгтэй эмгэнэлтэй түүхийг лавшруулан сонирхоё гэвэл Интернэтээс авахуулаад үй түмэн эх сурвалж бий. Жишээ нь И. Мусскии гэсэн зохиогчтои Дэлхийн 100 дарангуйлагч гэсэн номын 584-588 хуудсанд хааны намтрыг их тодорхой өгүүлжээ. Брайн Титлэйгийн Харанхуй үе Эзэн хаан Бокассогийн улс төрийн цэдэг гэсэн ном сүүлийн үед их гүйлгээтэй байна. Интернэтэд Бокассо гээд ороход 55 мянган вэб байна. Тэрээр канибализм зэрэг гаж дон сонирхдог олон фэнтэй бололтой юм билээ.
БААБАР
(өдрийн сонин 2005-06-27 155)