З.Энхболд Ард түмэн сонгосон боловч албан тушаалтнууд танхимд нь оруулахгүй байгаа
Зандаахүүгийн Энхболд уригдаад байна. Түүний яриа та бүхний сонирхлыг маш их татах болно.
-Төрд өөрсдийн төлөөллөө илгээчихээд түүнийгээ парламентын танхимд хөл тавиулж чадаагүй олон мянган иргэд байгаа гэж бодохоор…?
-16 мянган сонгогч шүү дээ.
-Өнөө өглөөний сонин үзэцгээгээд л Хүүе ээ, нэг жил өнгөрчихсөн байна шүү дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ гэж дуу алдацгаалаа. Хамгийн нэхэл хатуу, хамгийн мартах дургүй гэгддэг сэтгүүлчид бид ч мартагнасан байна?
-Харин жаахан тиим байдал ажиглагдаад байхаар нь би сануулж байгаа юм л даа. (инээв)
-Ингэхэд дэлхийн практикт ийм тохиолдол ер нь гарч байсан болов уу. Та судалж үзэв үү?
-Би хэрэг болгож судалж үзээгүй. Гэхдээ хүмүүстэй ярьж үзэхээр байхгүй юм шиг байгаа юм. Зөвхөн Монголдоо гэдэг шиг зөвхөн манайд л байна даа.
-УИХ-ын сонгуулиар олонхийн санал авсан нэг жилийн ойгоо нижгэр тэм-дэглэнэ гэж та хэлсэн байна?
-Тэгсэн. Гэхдээ нижгэр гэдэг угийг хашилтад хэлсэн. Даваа гаригт болох энэ нэг жилийн ойгоороо би аль болох олон сэтгүүлчтэй уулзах, аль болох олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх бодолтой байгаа юм. 3.Энхболд гэдэг хүн УИХ-ын гишүүн болох гээд яваад байгаагаасаа илүү надад итгэл үзүүлсэн бүхэл бүтэн тойргийн 16 мянган сонгогчийн санал бодол парламентын шийдвэрүүдэд тусахгүй байгаад, миний тойргийн сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байгаад л гол учир байгаа юм л даа. Тиим учраас тэсэхээ байгаад манай тойргийнхон ч ирэх гэж байх шиг байна. Би ч бас нэг сануулъя. Үнэхээр та нар мартчихсан байна л даа.
-Саин жишиг тогтоох гээд зүтгэхээр түүн шиг хэцүү зүйл байдаггүй атал тааруу жишиг нуд ирмэхийн зуур тогтчихдог нэг гэм манайд бий. Арай сонгогчид маань төрд төлөөлөлгүй байгаад зуршчих юм биш байгаа. Ийм хандлага ажиглагдах юм уу?
-Үгүй байх аа. Хэдийгээр би парламентын танхимд хөл тавьж чадаагүй байгаа ч гэ сэн сая тойрог руугаа очсон л доо. Уулзалт хийлээ. Сонгогчид маань мартаагүй байна. Бид тэмцэл хийнэ. Одоо алийн болгон хүлээж суухав гэж надад хэлж байна лээ. Гарын үсэг цуглуулж байгаа юм шиг байна. Би бас амласан зүилээсээ ганц хоёр юм хийж байгаа л даа. Сая би очихдоо нөгөө зуучлах товчоог аваачиж хүн бүртгүүлсэн. 130 гаруй хүн бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 23 хүн сонгогдчихоод байгаа л даа. Сонгогдоно гэдэг нь нөгөө Солонгосын тал нь тэр хүмүүсийг маань ажилд авахыг зөвшөөрсөн хариу ирүүлснийг хэлж байна. Эмнэлгийн үзлэгт орчихсон байгаа. Улаанбаатарт ирж тэр 130 хүн бүртгүүлнэ гэвэл маш их зардал чирэгдэл гарах учраас зуучлах товчоог нь аймгийн төв дээр аваачиж ажиллуулсан л даа. Дээр нь аймгийн төвийн эмнэлэгт үзлэгт ороход Улаанбаатараас хамаагүй хямдхан. 15000 төгрөгөөр л орсон.
-Нэг удаа таныг сурсан чинь гишүүд Өө, албан бус гишүүн З.Энхболд тойрогтоо ажиллахаар явсаан гэж хошигнож байсан. Ингэхэд таныг тойрог тань албан, албан бусын алинаар нь угтаж байх юм бэ?
-Тэдэнд бол үнэндээ УИХ-ын танхимд орж суусан үгүй нь сонин биш юм шиг байгаа юм. Бид сонгосон. Одоо бидний төлөө ажилла л гэдэг. Хүүхдээ сургуульд оруул, төрийн сангийн сургалтын тэтгэлэгт хамрагдуулж өг, эмчилгээний зардал олж өг гээд л нөгөө их хурлын гишүүдээс хүсдэг бүх юмаа л шаарддаг. Гишүүдэд ирдэг бух бичиг л надад ирдэг юм. Харин би ирсэн бичгийг нь бусад байгууллагууд руу явуулахдаа цагаан цаасан дээр бичиж өгч явуулж байгаа. Надад нөгөө баланк байхгүй болохоор. (инээв) Ярилцлагын дараа танд харуулж болно шүү.
-Сонгууль явагдаж дуусаад бүтэн нэг жил өнгөрчихлөө. Гэтэл та энд Эргэж нэг сануулъя даа гээд сууж байдаг. Таны энэ сануулга амжилтад хүрэх юм уу?
-Би олон нийтийн сонорт хүргэх гээд байгаа юм л даа. Ингээд гацчихаад байна гэдгийг. Шүүхээр ч хангалттай явж байгаа. Бичиг бичээд л байгаа, бичээд л байгаа. Өнөөдөр хүртэл ахиад Ерөнхий шүүгчид бичиг бичиж байна.
-Удахгуй бүрэн эрх нь дуусах гэж байгаа ерөнхий шүүгчид үү?
-Тиим ээ, ерөнхий шүүгчид. Хуулийнхаа дагуу, эрхийнхээ дагуу арга хэмжээ аваач ээ гэж. Тойрог маань болохоо байлаа гэж.
-Шүүх рүү илгээж байгаа таны хэд дэх бичиг вэ?
-Өө, тоогоо алдсан.
-Сонгогчдын олонхийн саналыг авчихаад Улсын их хуралд орж ирж чадахгүй ийм хачирхалтай байдалд орсон таныг Ардын их хурлый төлөөлөгч гэж нэрлэвэл ямар вэ. Харин ч гоё нэр юм биш үү?
-Ний нуугүй хзлэхэд ард түмнээсээ сонгогдчихсон мөртөө УИХ-ын гишүүн болж болдоггүй нэг ийм л байдал-тай бүтэн жил болж байна даа.
-Одоо таны нэрийн өмнө хашилт дотор Ардын их хурлын төлөөлөгч гэж бичиж байя?
-Яах нь та нарын хэрэг. Тойргийн маань байдал үнэхээр хүнд байна гэдгийг л ойлгох ёстой.
-Зөвшилцлийн Засгийн газрын энэ эмзэг үед алба хашиж байгаа хүмүүсээс нэг нийтлэг зүйл ажиглагдах юм. Ярилцлзгын үзүүрийг улс төр рүү жаахан татаад ирэхээр л эмээх, түгших, болгоомжлох маяг мэдрэгддэг?
-Би бол тэгэхгүй. Яагаад гэвэл хамгийн их улс төржсөн энэ үйл явдал бүтэн жил үргэлжиллээ. Парламентад манай намын нэг суудлыг дутуу байлгахын төлөө МАХН байлдлаа шүү дээ. Би намдаа тэр нэг суудлыг шударга ёсны дагуу авч ирэхийн төлөө бүтэн жил шүүхээр явж байна. Тиим учраас ярихаас өөр арга байхгүй.
-Энэ бүхэн яаж ч үргэлжилж болно. З.Энхболдыг парламентын гадна энэ хэвээр нь үлдээчихэж ч мэдэх л юм?
-Би тэгж бодохгүй байна. Яагаад гэхээр шүүхийн статистик байдаг юм байна. Бүх шатны шүүх З.Энхболдын талд шийдвэр гаргасан байхад дээд шатны шүүхийн хурал хийлээ ч гэсэн өөр шийдвэр гардаггүй юм байна. Доод шатны шүүхийн шийдвэрүүд нь Д.Сугарын талд нэг, З.Энхболдын талд нэг гараад байсан бол өөр. Ийм тохиолдолд дээд шүүхийн шийдвэр хэнийх нь ч талд гарах магадлал байдаг юм байна л даа. Гэтэл Д.Сугарын талд нэг ч шатны шүүхийн шийдвэр гараагүй. Бүх шийдвэр миний талд гарсан шүү дээ.
-Гэхдээ дэлхийн практикт гарч байгаагүй олон жигтэй юм манайд болдгийг та мэднэ. Ерөнхий шүүгчээр тэртээ тэргүй МАХН-ын ярликтай хүн ирэх нь тодорхой шүү дээ?
-Би тэгж бодохгүй байна. Яагаад гэхээр шүүгч хүн зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргах ёстой. Тэр шүүгчид нам ерөөсөө хамаагүй байх ёстой. Тэд чинь нам бус улсууд шүү дээ. Намын нөлөөлснөөр хэрэг шийдээд байх юм бол тэр хүн шүүгч биш.
-Та цаасан дээр байдаг онолын дагуу л юм ярьж байна?
-Одоо хүртэл шүүх онолын дагуу шударга л явж ирсэн шүү дээ.
-Гэхдээ намаас түдгэлзэх ёстой, хэнээс ч хараат бус байх ёстой хууль, хүчний байгууллагын фигурууд өнөөдрийг хүртэл улс төрийн хүчний далд зүтгэлтнүүд байсаар ирснийг бид мэднэ. Энэ бусармаг явдлаас болж л та парламентын гадна нэг жил зогсч байгаа биз дээ?
-СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн бол үнэхээр улстөржиж байгаа нөхөр л дөө. Сонгуулийн дүнг өөрийнхөө намд ашигтай болгон өөрчлөх гэж бүтэн жил зүтгэлээ. Бурмаа болон бусад ганц нэг хүнийг тооцохгүй бол СЕХ-ны бараг бүх гишүүд тэр зорилгын төлөө л улайран зүтгэсэн гэхэд хилсдэхгүй байх.
-Зөвшилцлийн Засгийн газар хамтран ажиллаж байгаа энэ нөхцөлд ядахдаа тэр нөхрийг төрийн хариуцлагатай албанаас чөлөөлөх боломж байхгүй байгаа хэрэг үү?
-Их хурлын гишүүдийн л хийх ёстой ажил ш дээ. Улстөржиж төрийн нэр нүүрийг баасдаж байгаа ийм нөхрийг явуулах л хэрэгтэй.
-Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхий шүүгчтэй танай тойргийн асуудлаар барыдаа болгож нэлээн нарийн тохироо хийгдсэн гэх яриа яваад байсан. Хэр үнэний ортой вэ?
-Сонин дээр тэгж бичсэн байна уу?
-Улс төрийн хүрээнийхэн ярьж л байсан шүү дээ?
-Тиим зүйл явагдаж байхыг үгүйсгэхгүй ч, тэднийг тиим тохироо хийгээд сууж байсныг хараагүй болохоор бас баталж чадахгүй байна. Логикоор гарч ирж болох гаргалгаа мөн үү гэвэл мөн л дөө.
-Танай сонгогчид Улаанбаатар руу төлөөлөгчдөө явуулахаар болсон тухай сонссон. Мэдээж ирээд хамгийн турүүнд тантай уулзах байх. Наашаа гарцгаасан гэнэ үү?
-Мэдээгүй байна.
-Таны бие төлөөлөгч тэнд ажиллаж байгаа биз дээ?
-Бие төлөөлөгч маань хотод байгаа. Хүүхдээ уралдаант шалгалтад оруулах гээд ирчихсэн байгаа.
-Тэндээс тэсэхээ байгаад ирж байгаа сонгогчидтойгоо хэвлэлийнхэн бид-нийг нэлээн тухтай уулзуулна биз дээ?
-Хэвлэлийнхэн та нар надтай надгүй өөрсдөө олоод уулзчихна биз дээ. Тэдний байх газар тодорхой болов уу. Шүүхийн үүдэнд байх биз, СЕХ-ны үүдэнд ч тааралдах байх гэж бодож байна. Гарын үсэгнүүд цуглуулсан юм билээ. Түүнийгээ гардуулж өгөх гэж ирж байгаа юм билээ.
-Хэн хэнд өгөх юм бол?
-Дээд шүүхийн даргад, СЕХ-ны даргад, УИХ-ын даргад. Одоо тэгээд Д.Лүндээ-жанцанд гардуулж өгөх юм шиг байна л даа. Өчигдрөөс УИХ даргагүй болчихлоо.
-Зөвшилцлийн Засгийн газрын эмзгийг хамгийн эхэлж З.Энхболд мэдрүүлсэн. Ингээд байвал Засгийн газарт гар хүрч болно шүү гэсэн анхаарлын тэмдэг өгөгдчихсөн байгаа биз дээ?
-Би тэгж бодохгүй байна. Би хуулиар оногдсон үүргээ л биелүүлж байгаа.
-Эрхэлж байгаа албан тушаал, орж байгаа асуудлууд тань юу билээ. Энэ бухнээс шалтгаапсан улс төр хийгдэж эхэлсэн бус уу?
-Хуулиар оногдсон үүргээ биелүүлсний төлөө Засгийн газрыг огцруулах тухай яриа гаргах нь өөрөө байж болшгүй явдал гэж бодож байгаа.
-Гэхдээ гарсан шүү дээ?
-Зарчим гэж байх ёстой. Ерөнхий сайд нэг зарчим бариад байгаа шүү дээ. Одоо ингээд хамтраад ажиллаж байгаа дээрээ аль нэг намын нэрийг өмнөө бариад алдаа дутагдал гаргачихаад, улсын мөнгө идчихээд, хээл хахууль авчихаад хариуцлага хүлээдэггүй ийм үл бүтэх нөхдүүдээсээ нэг мөсөн салж авъя. Төрийн албан хаагчид болон компанийн захирлуудад тавьдаг шаардлага нэг л байх ёстой. Тэр бол хууль. Аль нэг намын гишүүн байх гэдгээр нь тэднийг хаацайлах ёсгүй гэсэн нэг тодорхой зарчим ярьж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол Төрийн өмчийн хорооны явуулж байгаа ажлуудыг Засгийн газартай холбодог нь үндсээрээ буруу гэж үзэж байгаа. Хувьсгалт нам ч гэсэн үл бүтэх юмнуудаасаа салаад авах хэрэгтэй шүү дээ. Намынх нь нэрийг унагаагаад өдий төдийгөөрөө л байж байна шүү дээ.
-Таныг тоос соруулагч болгоод сайн ашиглаж авах хэрэгтэй гэж үү?
-Ашиглах хэрэгтэй биш. Хуульд заагдсан үүргээ биелүүлж байхад нь саад болох ёсгүй л байхгүй юу.
-Хэдийгээр зарчим сануулж байгаа ч Засгийн газрын зарим гишүүд шууд л эсэргүүцсэн шүү дээ?
-Яахав дээ, Т.Очирхүү сайд одоо болтол мөнгө идсэн захирлуудаа хамгаалаад л байж байна. Засгийн газрын хуралдаанаас хойш миний солих санал тавьсан улсуудыг солих зөвшөөрлийн бичиг өгөхгүй л байгаа. Нэг захирал нь бүр хэрэг үүсээд ажлаасаа түдгэлзээд явчихсан. Сар гаруй урьдчилан хорих байранд суусан.
-Сар гаруй хоригдож байхад уу?
-Тиим байхад л орных нь хүнийг томилж өгөхгүй саад болоод байгаа нөхөр шүү дээ.
-Түүнээс тиим бичиг авахгүйгээр асуудлыг шийдэх боломж байдаггүй хэрэг үү?
-Байгаа. Хуулийн шаардлага байгаа.
-Зарим албан тушаалтнууд За яршиг даа. Асуудлыг ингэтэл бужигнуулаад яахав гээд, намтай нь яриад найраан дундаа ажил төрлөө явуулаад болж л байх шиг байна?
-Зарчмын хувьд маш буруу. Нийлээд алдаа дутагдлаа хаагаад эхлэх юм бол 2008 онд ард түмэн манай хоёр намыг биш өөр намыг сонгох болно. Манай сонгогчид бол тэнэг улс биш. 2004 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдлын талаар өөрөө бол нэлээн сайн мэдэж байгаа байх. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хувьсгалт намын гарт байлаа. Сонгуульд зарцуулагддаг бүх мөнгө тэднийд байлаа. Бидэнд юу байсан юм бэ. Юу ч байгаагүй шүү дээ. Бидэнд сонгогчидтойгоо нүүр тулан уулзах л цорын ганц арга байсан. Ийм аргаар явсаар байгаад бид парламентын тал суудлыг авлаа. Сонгогчид болж бүтэхгүй юмаа нуугаад, худлаа гоёчилж яриад байдагт хууртахаа больчихсон. Тэгэхээр бид энэ үл бүтэх юмнаасаа салж л цэвэрших ёстой. Шударга ёс гэж юм байдаг л юм бол хэрэг хийчихсэн улсуудаа хаацайлаад байх хэрэгтүй шүү дээ. Тиим учраас манай намын ч сонирхол тэр, хувьсгалт намын ч сонирхол тэр. Энэ нийгмээ цэвэрщүүлэх, тэр цэвэршүүлсэн нь сонгогчдод таалагдах. Энэ замыг л сонгож авах хэрэгтэй.
-Ажлаас чөлөөлөгдсөн хэн хэдэн захиралтай уулзаж үзлээ. Таныг улс төрийн шалтгаанаар асуудалд хандаж байна гэх шүүмжлэл ч таарах юм?
-Хугацаа нь дуусаад ажлаас чөлөөлөгдсөн захирал ч байна. Бид дахин томилохоос татгалзсан. Тэр болгоныг хэвлэлд тайлбарлах аргагүй юм. Алдаа дутагдал гаргаад халагдсан захирлууд ч байна. Тэд хэвлэлд ярилцлага өгөхдөө би алдаа гаргачихсан юм аэ гэж хэлэхгүй нь ойлгомжтой л доо. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хүн ч байна. Халагдсан хүн болгоны ард тодорхой үндэслэл бий. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр хүмүүсийн нэр хүндийг бодсюд би дэлгэрэнгүй ярихаас татгалзаж байна л даа. Тэр хүмүүсийн цаашдын ажил хэргийн нэр хүндийг бодоод шүү дээ. Тиим ч учраас бид гарч байгаа ярилцлага болгонд хариу өгөөд байхгүй байгааг хүмүүс анзаарч байгаа байх.
-Төр таныг ажиллуулахаас татгалзаж байна гэдгээ илэрхийлчихээд байхад албыг нь дараагийн хүнд шилжүүлж өгчихөөд эрсхэн оддог чанар манай эрх тушаалтнуудад огт суухгуй юм. Энэ талаар Ц.Нямдорж сайд нэгэнтээ хэлж байсан. Төрийн шалгуурын өмнө хальтарсан бол та улс төрөөс зайлж сурах хэрэгтэй гэж?
-Тэр зөв шүү дээ. Улс төрийн хүчнүүдийн соёлын ялгаа л харагдаж байгаа юм. 2000 оны сонгуулийг санаж байгаа байх. Г.Батхүү, Э.Бат-Үүл эд нар гэхэд хорь гучхан саналын ялгаа гарч, маш ойрхон зөрсөн. Гэхдээ бид нар зарга хийж яваагүй шүү дээ. Д.Дорлигжавыг дөрвөн жилээр томилогдчихсон байхад нь ажлаа өг гэсэн. Өгөөд л явж байсан. Улс төрийн соёлынх нь ялгаа харагдаж байгаа нь л энэ. Хэрэв Д.Сугар соёлтой улстөрч байсан бол новшроод яваад байхгүй байсан байх. Бүтэн жилийн турш.
-Харин Д.Сугар новшрох дургүй байгаа юм биш үү?
-Хамгийн сүүлчийн шүүх хурал хүртэл бол явсан л даа.
-Намаас нь л шахаад байгаа гэх юм билээ?
-Шүүх хурлууд дээр байж байгаа байдлыг нь сэтгүүлчид харсан л даа. Маш их идэвхтэй ирдэг. Маш их улангасч зүтгэдэг. Шүүх хурал болгон дээр ирдэг. Харин ялагдаад гарах тоолондоо юу боддогийг нь би мэдэхгүй. Сүүлдээ жаахан эовсон юм байлгүй хамгийн сүүлийнхэд өргөдлөө өгөөгүй л байна лээ.
-Тантай нүүр тулж уулзах юм уу?
-Уулзсан. Чи боль л доо гэхээр өмнөөс намаа ярьдаг юм байна лээ. Хувь хүн нь үтүй гэчихэд нам явахгүй л байхгүй юу.
-Та өмнө нь ч ТӨХ-ны даргаар ажиллаж байсан хүн. Энд байдал хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Энэ сэдвээр их зүйлийг ярьж болно. Товчхон хэлэхэд ТӨХ-ныхон буруу зөрүү ажил хийж байгаа захирлууддаа арга хэмжээ авъя гэхээр улс төрийн дарамтнаас болоод авч чадцаггүй байсан нь мэдрэгддэг. Баабарын хэлсэн нэг үг бий шүү дээ. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэж. ТӨХ хуулиар олгогдсон үүргээ биелүүлж ажиллах боломжоор тун хомс байсан гэдгийг бол бүгд л ярьдаг. Миний үед ч ажиллаж байсан улсууд байж л байна. 1990 онд өмч хувьчлал эхлэх үед ажилд орсон улсуудыг би ТӨХ-г байгуулахдаа үргэлжлүүлэн авч нэг ч хүн халаагүй юм шүү дээ. Талийгаач Л.Энэбиш даргаас ажил хүлээж авч байсан. Тэр хүний үед ажиллаж байсан бүх хүмүүс үлдээд л ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Байгууллагын залгамж чанар бол алдагдаагүй.
-Ухархай ухдаг, ул шагайдаг гэгдэх энэ хяналт шалгалтынхныг жаахан тааруу улс гэх ойлголт явж байдаг. Энэ их зэвүүн нөхөр шүү ч гэж байх жишээтэй. Төр таныг нэг биш удаа ийм албанд тохоон томилж байгаа. Харин хувь хүний тань яг ямар чанар дээр тулгуурласан томилолт гэж та боддог вэ?
-Л.Энэбиш гуай надад ажлаа өгөхдөө За энэ орон сууц хувьчлалын хууль байна. Үүнийг та бүхэн гаргана шүү. Бид улс төрөөс нь болоод хийж чадаагүй юм. Улс төр гэдэг нь орон сууцтай хүмүүст байрыг нь хувьчилчихаад орон сууцгүй хүмүүсийг нь яах вэ гэдэг асуудлыг нь бид шийдэж чадаагүй юм аа гэж хэлж байсан. Бид оруулаад, батлуулж байсан. Одоо хоёр гуравхан хоногийн дараа би орон сууц хувьчлалын хаалтыг хийх гэж байна л даа.
-Орон сууц хувьчлалын хаалт гэнээ. Наадах чинь ямар сонин мэдээлэл вэ?
-Зайсангийн ясны сүрьсэгийн 36 айлын айлын сууц гэж бий. Өөрөө мэдэх байх. Байраа хувьчилж авах гэж маш олон жил тэмцээд чадахгүй байсан юм. Энэ ажлыг шийдлээ.
-Хэдэн жилийн дараа энэ том ажил хаалтаа хийж байна гэсэн үг вэ?
-1996 оны 10 сард хууль батлагдсан гээд бод л доо. Энэ бүх ажлыг Төрийн өмчийн хороо гардаж хийсэн. Бүх шийдвэрүүдийг нь бид гаргаж өгч байсан. Энэ ажлыг хийж чадсандаа би үнэхээр бахархаж явдаг. Яагаад гэвэл 500 гаруй мянган хүн байраа үнэ төлбөргүй авлаа шүү дээ. Өчигдөр вальютын сангийнхан хүлээн авалт хийсэн юм. Тэрэн дээр надад хүмүүс хэлж байсан. Банкны сектор өсөхөд хамгийн гол нөлөө үзүүлсэн үйл явдал орон сууцны хувьчлал байсан юм шүү. Баярлалаа гэж хэлж байна лээ. Хүмүүс орон сууцаа барьцаалж банкнаас эээл авах бололцоотой болсон. Энэ ойлголт өмнө нь манайд хэзээ ч байгаагаагүй. Нэг хэсэг нь зарж, нэг хэсэг нь зээлийн барьцаа болгож ашиглан аж амьдрал нь сайжирсан. Ингэснээр нийгэмд их юм өөрчлөгдсөн гэж үздэг. Яахав намайг хянадаг шалгадаг гэж муухай харах ажлаасаа халагдсан хэдхэн захирал байгаа байх л даа. Гэхдээ улсынхаа эрх ашгийн төлөө зүтгэж байгаа бусад ажлаараа би ард түмнээсээ илүү сайн үнэлгээ авч байгаа байх аа.
-Ийм ажлыг хувь хүнийхээ хувьд халирамхай, аймхай, шарваач хүн хийж чадахгүй. Тиим болохоор энэ хүний ямар чанарууд төрд таалагдаж, төр түүн дээр нь түшиглэж хүчийг нь авдаг юм бол гэж л сонирхоод байгаа юм?
-Зарчим барьчихдаг, шударга чанар байдаг болов уу. Дээр нь би жаахан зөрүүд юм шиг байгаа юм.
-Шийдвэрээ хамгаалаад гөжөөд хэвтчихдэг үү?
-Шийдвэр гаргачихдаг. Тэрийгээ хамгаалдаг. Ямар ч том дарга ирсэн үгүй гэж хэлж чаддаг чанар маань төрд үнэлэгддэг байж болох юм.
-П.Цагааныг боловсролын сайд болгохоор санал тавихдаа Ерөнхий сайд үгүй гэхийн аргагүй сайхан үг хэлсэн юм билээ. Харин танд юу хэлээ бол?
-Чиний мэдэх ажил юм байна. Чи удахгүй УИХ-ын гишүүн болох байх. Очих ёстой газраа очих байх. Тэр хүртлээ ажлыг нь жаахан цэгцлээд өгнө үү. Шинэ хүн тавьчихаар ажилдаа зүгшрэх гэж удах байх гэж л хэлсэн дээ. Тэгээд нөгөө удахгүй очих ёстой газраа очих байх гэсэн нь жил болчихоод жаахан сонин байдал үүсчихээд байна л даа. (инээв)
-Уг нь бол манай Ерөнхий сайд их амны бэлэгтэй хүн шүү дээ. Та санаж байна уу. Бид тавуулаа байна. Гэхдээ тавиулаа болоод эргэж ирнээ гэж хэлээд чуулганы танхимыг орхин гарч, дараагийн сонгуулиар тэр үг нь биелж байсныг?
-Санаж байна.
-Удахгүй нэгэн том өрсөлдөөн болох гэж байна. Ардчилсан намаас Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэхээр тохиролцоонд хурсэн гэсэн?
-Манай УИХ-ын гишүүд, сайд нар бүгд цуглаж ярьсан.
-Ерөнхий сайд өөрөө яг зөвшөөрсөн үү?
-Зөвшөөрсөн.
-МАХН-ын шинэ даргатай өрсөлдөх нь ээ дээ?
-Хувьсгалт нам хэнийгээ сойх гэж байгаагаа бидэнд хэлээгүй л дээ.
-М.Энхболд нэр дэвших өндөр магадлал бий. Бараг тодорхой болчихсон зүйл биш үү?
-Энэ тойрог их онцлогтой тойрог.
-Тухайлбал?
-Хоёр удаагийн сонгуулиар Ерөнхий сайд сонгосон. Ард түмний дунд Ерөнхий сайдуудын тойрог гэдэг нэртэй болчихсон тойрог л доо. Тиим болохоор Ерөнхий сайдыгаа сонгох болов уу гэж найдаж байгаа. Ерөнхий сайдын хаялага их байдаг. Тойргийнхон ч тэрийг их сайн мэдэрдэг болчихсон юм билээ.
-Би өөрөө тэр тойргийн сонгогч л доо. Н.Энхбаярын зам гээд нэршчих-сэн зам ч байж байх шиг…?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хийж байсан дуусаагүй ажлууд байдаг юм билээ. Тэрийг нь дараагийн Ерөнхий сайд хийгээд гүйцээчих хэрэгтэй л дээ. Замынхаа хайргыг тавьчихсан, дээр нь хатуу хучилт хийх ажил дутуу үлдсэн ч юм уу тиймэрхүү ажлууд байх шиг байгаа юм. Улсын төсвөөс хөрөнгө оруулж шийдэх тиймэрхүү ажлууд бий байх. Тэр хэмжээний ажлыг бол Ерөнхий сайд л хамгийн сайн шийднэ дээ.
Г.ГАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-06-27 155)