ДБЭТ-ийн бүжигчин Д.Алтанхуяг ОУ-ын 1-р зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцжээ.

Энэ тэмцээний шалгаруулалт АНУ-ын New York хотын Alice Tully-Hall, Lincoln Center гэдэг хоёр газар болжээ. Энэхүү тэмцээн нь найм дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Дэлхийд өндөр зэрэглэлд тооцогддог дөрвөн жилд нэг удаа болдог АНУ, Москва зэрэг хэд хэдэн газар болдог тэмцээн юм.
Энэ удаагийн тэмцээнд нийт 19 орны 48 шилдэг бүжигчид өрсөлджээ. Тэмцээнд амжилттай оролцогсдын нэгдсэн ГАЛЛА тоглолт 26-27-ний өдрүүдэд New York хотод болох ба хамгийн сайн суудлынх нь үнэ 450$ доллар юм байна. ГАЛЛА тоглолтонд манайхаас Алтанхуяг мөн тэмцээнд амжилттай оролцсон Одгэрэл нар бүжиглэнэ.
Дашрамд хэлэхэд Д.Алтанхуяг Болгар улсын Варна хотноо болсон Олон улсын балетын жүжигчдийн XҮIII тэмцээн, АНУ-ын New York хотноо болсон Олон улсын балетын жүжигчдийн тэмцээн, Улаанбаатар хотно болсон Модерн бүжгийн олон улсын фестиваль, Япон улсад болсон Ази Номхон далайн орнуудын балетын жүжигчдийн тэмцээн зэрэг олон олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байнга шагналт байр эзэлсээр ирсэн бөгөөд Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.
Тэрээр Монголдоо иргэж ирэнгүүтээ, Монголын тайзнаа* бүжгэн жүжиг тавигдсаны 30 жилийн ойд зориулсан *Хунт нуур* бүжгэн жүжгийн хан хүүгийн дүрд тоглох юм байна.

*Хунт нуур* бүжгэн жүжиг 7-р сарын 2,3-нд ДБЭТ-т 17.00 цагаас тавигдах юм.

Б.Сувд /Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button