Н.Цэвэгням Япон улсын иргэн болжээ

Түүний албан ёсны бичиг баримтад шинэ нэрийг нь Цэвэгням Нямжав-Масару Ота гэж бичжээ. Монголын нэртэй сумоч тэрээр Япон улсын иргэн болох болсон гол шаптгаан нь дэвжээний ояаката болох явдал болов уу хэмээн уг сайтад дурдсан байх юм. Учир нь сумогийн дэвжээниихээ ояаката (дасгалжуулагч-эзэн) нь заавал Японы Эзэн хааны хүн буюу тус улсын иргэн байх ёстой аж.

Одоогоор тус дэвжээний хамгийн өндөр цолтой бөх болох Н.Цэвэгнямд дэвжээниихээ бусад сумочдыг бодвол 65 настай ояаката Ошимагийн орыг залгах магадлал хамгийн өндөр байгаа юм байна.

Кёкүтэнхо Н.Цэвэгням нь анхны монгол сумочдын нэг. Тэрбээр 1992 оны гуравдугаар сараас эхлэн Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Энхбат нарын хамт мэргэжлийн сумод орсон. Харин 1998 оны нэгдүгээр сараас эхлэн макүүчи буюу дээд зиндаанд дэвшин хүч үзэж буй билээ. Энэ завсар ёкозуна буюу их аваргыг ялсан шагнап болох Алтан од-ыг хоёр удаа, кантошёг дөрвөн удаа хүртэж байжээ. Гурван башёд еэкиваке цолтойгоор барилдсан тэрээр Япон улсын иргэн болсон Монголын анхны сумоч болж буй юм.

С.СОД
(өдрийн сонин 2005-06-28 156)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button