Энэ жил морины уралдааныг олон машин дагахгүй
Тус хуралдаанаар наадмын бэлтгэл ажлыг дүгнэн хэлэлцжээ.
Хурдан морины хүүхэд заавал дүрэмт хувцас өмсөнө
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Үндэсний баяр наадмын уралдааны дүрэмд өөрчлөлт оруулснаар морины хүүхдүүд тусгай хувцас өмсөхөөр болсон байна.
Хүүхдийн төлөө үндэсний төвийнхөн энэ саналыг дэвшүулэн комиссынхон хулээн авчээ. Энэ хуулийн дагуу хүүхдүүд заавал эмээлтэй уралдах бөгөөд хамгаалалтын малгай, хантааз бас өвдгөвчтэй байх ёстой юм байна. Хэрэв зориулалтын хувцас өмсөхгүй бол уралдаанд оруулахгүй гэнэ. Биеийн тамир, спортын байгууллагын харьяа үйлдвэрт хувцсыг хийж байгаа бөгөөд 50-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдана. Аймаг,
сумдаар сурталчилгаа сапн хийхгүй бол дээрх ажлыг энэ жил хэрэгжүүлэхэд хүндрэл учирч магадгүй болоод байна.
Хүй долоон худагт болох хурдан морины уралдааны талбай наадамчин олноо хүлээн авах бзлтгэлээ базааж эхэлжээ. Өнөө жил морины хамгаапалтад 1680 хүн ажиллах юм байна. Мөн Замын цагдаагийн газар өндөржүулсэн бэлэн байдлаар 400 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар төлөвлөжээ. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээний цэг ажиллуулах хүсэлтээ 60 орчим байгууллага, хувь хүн ирүүлээд байгаа ба наадмын үеэр 100 гэр, 30 гаруй сүүдрэвчтэй худалдааг ажиллуулах аж. Үүнээс гадна морины талбайд наадамчин олонд хамгийн их үгүйлэгддэг үйлчилгээ бол нийтийн бие засах газар. Тиймээс өнөө жил найман цэгт нийтийн бие засах газрыг шинээр барьж байгаа юм байна. Энэхүү бие засах газрыг зөвхөн нэг удаа ашиглаад өнгөрөх бус бетондон олон удаа ашиглах зориулалтаар барьж байгаа гэнэ.
Баяр наадмыг зохион байгуулах хорооноос хурдан морины уралдааныг олон машин дагахгүй байх тал дээр онцгой анхаарах үүргийг хурдан морины салбар хороонд өгсөн байна.Учир нь энэ жилийн морины уралдааныг ТВ-9 телевиз шууд дамжуулах ба морь барианы газарт байрлуулсан 3.60; 4.80-ийн харьцаатай зурагтаар үйл явцыг шууд дамжуулахаар болжээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг засах, үзэгчдийн сандлыг будах ажил үндсэндээ дуусч, сурын болон шагайн салбар хороод ажлаа төлөвлөсний дагуу хийж байна. Баяр наадмын үйл ажиллагааг олон түмэнд хүргэх үүргийг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид гүйцэтгэдэг уламжлалаараа хүргэнэ. Өнөө жилийн хувьд сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг хангах тал дээр илүү анхаарч, Эв журмын салбар хороо сэтгүүлчдийг ногоон талбайгаас сурвалжлага хийх боломжийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Үүнээс гадна Мобиком корпораци сэтгүүлчдийн асрыг барьж өгөхөөр болсон байна. Мобиком корпораци Ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэдээллийн түншээр ажиллаж, баяр наадмын хөтөлбөрийг хэвлүүлэн, наадамчин олноо тараах бүх зардлыг хариуцаж байгаа аж. Зохион байгуулах хороо ирэх сарын 5,6-нд салбар хороодын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах юм байна.
Өнгөрсөн жилээс Баяр наадмын хүндэтгэлийн концертын найруулагчийг тендерээр зарлан шалгаруулах болсон. Энэ жил тендерээр ямар хүн шалгарсан талаар Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооны дарга Б.Мишигжаваас тодрууллаа. Тэрээр Төрийн баяр наадмын хүндэтгэлийн концертын найруулагчийг театрын найруулагчдаас шалгаруулах заалттай байдаг. Гэтэл манайд театрын найруулагч төдийлөн элбэг биш. Өнгөрсөн жилийн шалгаруулалтаар ДБЭТ-ын уран сайхны удирдаач ардын жүжигчин Б.Жамъяндагва шалгаран ажилласан. Харин өнөө жил дээрх шаардлагыг хангасан туршлагатай гэдэг утгаараа Б.Жамъяндагва гуай ерөнхий найруулагчаар, туслах найруулагчаар тус театрын Н.Баатар ажиллахаар болсон. Энэ жилийн хүндэтгэлийн концертод өнгөрсөн жил тоглогдсон урлагийн тоглолтуудын шилдэг үзүүлбэрүүдээс гадна шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулах зорилготой. Манай салбар хороо өнөөдөр хуралдаж энэ талаар ярилцаж эцсийн шийдвэр гаргана гэлээ
Д.ЦОГЗОЛМАА
(Өдрийн сонин 156)