Цэцгийн хааны өвөг нохойн хошуу

Олон янзын хэлбэр дүрс,өнгө үнэрээрээ цэцэг болгон өөр өөрийн бэлгэдэл утга учрыг агуулж байдаг. Нөгөөтэйгүүр цэцэг бол гоёл чимэглэлийн үүрэгтэй. Үүнд бидний хэлж заншсанаар тасалгааны буюу таримал цэцэг ч бас орно. Цонхны тавцан, шатны гишгүүр гээд өрөө тасалгааг чимж, тохилог саруулхан орчинг бий болгож, өнгэ өнгөөр алаглан харагдах ваар савтай ургамлыг бид цэцэг гэж нэрлэдэг шүү дээ. Уншигч та ч бас ургамал гэж ярьдаггүй байхаа. Тасалгааны ургамал нь ой хээрийн зэрлэг ургамлаас гаралтай бөгөөд 200 гаруй янз бэйдаг. Тасалгааны хамгийн том ургамал нь 200-250см өндөртэй модлог хэлбэрээр ургадаг Удан бор юм. Ингэж ургахад 10-15 жилийн хугацаа шаардлагатай.Энэ ургамлыг голдуу тасалгааны булан тохой газарт чимэглэлийн зориулалтаар байрлуулдаг. Харин хамгийн жижигхэн ургамал дээд тал нь ердөө аравхан см ургадаг. Энэ мэтчилэн тасалгааны ургамлууд байгалийнхаа шинж чанарыг хадгалан үлдсэн байдаг. Тухайлбал цэцгийн хаан гэгддэг Сарнай-н зэрлэг гарал нь Нохойн хошуу хэмээх эмчилгээний ургамал юм. Манайхан шиг Ногоон байгалиа хайрлан хамгаалъя гэлцдэг хүмүүст тасалгааны ургамал олон талын ач холбогдолтой. Наад зах нь хүчилтөрөгчийг бий болгож ажиллаж амьдрахад тав тухтай байдлыг бий болгохоос эхлээд химийн хорт бодистой эд хогшлыг, өөрөөр хэлбэл, мебель тавилга, компьютерийн ялгаруулдаг хорт туяаг шингээж авдаг байна. Мөн хүүхдэд багаас нь амьд байгальтай харьцаж түүнийг танин мэдэхэд, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд чухал юм.
Тасалгааны ургамлыг гоёл чимэглэлийн зориулалтаар нь цэцгээрээ гоёдог,навчаараа гоёдог, жимсээрээ гоёдог гэж гурав ангилдаг юм байна. Цэцгээрээ гоёдог ургамал нь жинхэнэ цэцэг хэмээх ойлголт. Тиймээс түүний дэлбээ хурц тод өнгөтэй бөгөөд тухайн ургамал дээд тал нь 10 сар, доод тал нь нэг өдөр цэцэгтэи байдаг учир цэцгээрээ гоёдог гэж нэрлэдэг ажээ. Навчаараа гоёдог ургамал нь улаан, ногоон, цагаан өнгийн хоорондох бүх өнгийг агуулдаг. Харин та жимсээрээ гоёдог тасалгааны ургамал гэхээр гайхаж байгаа байх. Тэгвэл үүнд бидний сайн мэддэг чинжүү, перец зэрэг хоол амтлагчууд ордог гэнэ. Сонирхолтой нь энэ ургамлыг тарихад жоом бясаа зэрэг шавьж устдаг тустай юм.
Ургамал болгон гадны ямар нэгэн нөлөөнөөс өөрийгөө хамгаалах байгалийн өвөрмөц зохилдлогоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн халууцахаараа хувцсаа нимгэлж, даарахаараа дулаалж, дургүй зүйлдээ уурладаг шиг ургамал ч бас гадны үйлчлэлд хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг.

УНТАА ХАТАН
Хүн амьтад л зөвхөн унтаж амардаг гэж та бодожбайна уу? Тэгвэл цэцэг ч бас унтдаг юм байна. Ийм нэг цэцэг бол Унтаа хатан. Аз жаргапыг бэлгэдэл энэ цэ цэг нь хүрэн өнгөтэй бөгөөд шөнө болонгуут дэлбээгээ хумиж,өглөө дэлгэдэг учраас ийн нэрлэжээ. Гэхдээ халууннаранд ч нозоорон унтдагийгнь тооцвол унтаа гэхээсээ залхуу гэвэл илүү зохимжтой. Гадны нөлөөнөөс ингэж биеэ хамгаалж дэлбээгэ эхумихдаа эрвээхий хэлбэртэй харагддаг тиймээс эрвээхий цэцэг ч гэж нэрлэдэг. Уг цэцэг нь навчаараа болон цэцгээрээ гоёдог. Хавраас намар хүртэл цэцэгтэи байж хөрсөн доорх булцуугаараа үрждэг бөгөөд тарьж ургуулахад тун энгийн, арчилгаа ч бага шаарддагболохоор та бүхэн аз жаргалынхаа цэцгийг тариад үзээрэй.

ИЧИМХИЙ ЦЭЦЭГ
Хулгай хийж, худлаа ярьсан хүмүүс баригдахаараа
ичиж тэвддэг шиг ичимхий цэцэг ч бас бий. Yүнийг Мемоз гэх ба гадны ямар нэг нөлөөнөөс шууд л үргэнэ. Худлаа гэвэл та гараа хүргээд үзээрэй. Тэгвэл сарвас хийгээд дэлбээгээ хумиж орхино. Ичимхий мемозийг хавар тарихад намар цэцэглэдэг.

МАТРЫН АМ

Амаа ангалзуулаад сарвалзах матрын ам шиг хэлбэртэй Калонхое хэмээх ургамлыг Амьд зулзага төрүүлэгч гэж нэрлэдэг. Ингэж нэрлэсний учир нь Матрын ам жижиг ургамлууд төрүүлдэг бөгөөд түүнийг нь зулзага гэх ба яг матрын шүдшиг харагддаг. Энэ нь навчаараа гоёдог ургамал юм.
АЛТАН ЗАГАС
Алтан загас гэхээр юун түрүүнд таны толгойд уены амьтан буух бизээ. Тэгвэл ийм нэртэй таримал ургамал бий. Маш гоё сөөгөнцөр хэлбэртэй энэ ургамлын цэцгүүд нь алтан загастай тун төстэй, хар ногоон өнгийн шүүслэг навчтай. Yүнийг хавар юмуу зун мөчрөөр үржүүлдэг бөгөөд арчилгаа багагүй шаарддаг гоёмсог цэцэг.

М.Мөнхцэцэг ( Өдрийн сонин 156)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button