Хотын захын хорооллынхон олон суваг үзэх боломжтой боллоо
Олон сувгийн утасгүй телевизийн шинэ үйчилгээг зөвхөн хотын захын алслагдмал айл өрхүүдэд нэвтрүүлэх эрх олгох гэнэ. Өнөөдөр хот доторх байрны айл бүхэн кабель телевизийн суваг тавиулсан гэж үзэж болно. Харин гэр хороолын зах газар уул толгодор халхлагдсан айл өрүүд рүү кабель утас татах боломж хомсхон байсан. Одоо энэ бүхэн өөрчлөгдөж Улаанбаатар хотын гэр хороолол алслагдсан цэгт кабель тавихгүйгээр телевизийн олон суваг үзэх боломж нээгдлээ.
Монголын үндэсний телевизээс өөр суваг гардаггүй Гачуурт гэх мэт хотоос алслагдмал дүүргийнхэн өчигдрөөс эхлэн дотоод гадаадын 48 суваг нэг дор хүлээн авах боломжтой боллоо. МUDS буюу кабелийн телевизийг кабельгүй хүргэх шинэ үйлчилгээ нэвтэрч байгаа аж. Энэ үйлчилгээнд эхний ээлжинд Био комбинат, Толгойт, Баянхошуу, Гачуурт, хойд чиглэлийн зуслангийн Шадивлангийн амын айл өрх хамрагдаж болох юм. Хамрагдаж болно хэмээсний учир нь Сансар КаТВ-ийн энэ олон сувгийг узэхийн тулд 100 ам.доллараар Set up box буюу хүлээн авагчийг худалдан авах шаардлагатай. Хэрэглэх заавар нь тун энгийн. Телевизийн антенийн утастай холбоход болох нь тэр. Энэхүү приставк шиг хэмжээний хулээн авагчийг сар бүр картаар цэнэглэж ажиллуулна. Сарын хураамж нь 4000 төгрөг байх аж. Олон сувгийн утасгүй телевизийн шинэ уйлчилгээг зөвхөн хотын захын алсмагдмал айл өрхүүдэд нэвтрүүлэх эрх олгох гэнэ. Өнөөдөр хот доторх байрны айл бүхэн кабель телевизийн суваг тавиулсан гэж хэлж болно. Харин гэр хорооллын зах газар уул толгодоор хапхлагдсан айл өрхүүд рүү кабель утас татах боломж хомсхон байсан. Одоо энэ бүхэн өөрчлөгдөж Улаанбаатар хотын гэр хороолол алслагдсан цэгт кабель тавихгүйгээр телевизийн олон суваг үзэх боломж нээгдлээ. Хот доторх Сансар КаТВ-ийн сувагтай харьцуулбал хэд хэдэн давуу тал бий. Нэг долоо хоног суваг үзэхгүй ээ гэх юм бол энэ хугацаанд төлбөр төлөхгүй байж болох юм байна. Өөрөөр хэлбэл, картаа цэнэглэхгүй байхад болох нь тэр. Гэтэл хот доторх Сансар КаТВ өөрийнх нь сувгийг үзсэн үзээгүй сар бүр тогтмол 5000 орчим төгрөг хураадаг. Түүнчлэн Set up box нь өргөж тээвэрлэхэд авсаархан. Тиймээс зусландаа ч тэр, хот дотор ч тэр хаана л бол хаана тавьж болох юм байна.
Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар, Сансар КаТВ хамтран нэвтрүүлж буй шинэ үйлчилгээнд хамрагдахад 100 ам.доллар төлнө гэдэг нь хэрэглэгчдэд хүндрэлтэй байж болзошгүй гэдэг үүднээс айл өрхүүдэд аль болох боломж, хөнгөлөлт олгох гэнэ. ХАС банкнаас хугацаатай зээлийн хэлбэрээр 100 ам.долларын хулээн авагчийг худалдаж авах боломжтой юм байна. Сансар КаТВ нь долдугаар сараас эхлэн интернэтийн үйл ажиллагаа явуулах техникийн нөхцлөө бүрэн бүрдүүлсэн гэнэ. Эхний ээлжинд XIII, III, 1Ү хорооллын хэрэглэгчдэд интернэтийг хүргэнэ гэж ярьж байв. Дашрамд дурдахад, үндэсний телевизээс бусад телевизийг орон даяар цацдаг болох ажил эцсийн шатандаа яваа юм байна.
Б.ДОЛЗОДМАА (Өдрийн сонин 156)