Дэлхийн хамгийн өндөр барилга

Дэлхийд алдартай Потола ордон Хуучин Лхасын баруун талд орших Улаан хэмээх ууланд орших бөгөөд анх 640-өөд оны үед Соронзангамбо хааны үед баригдсан гэж үздэг. потола ордон 117 метрийн өндөрт орших ба 1000 илүү өрөөтэй эдгээр нь нийтдээ 130000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэдэг. Потола ордны нэг хэсэг болох Улаан ордон өмнөх Далай лам нарын шарилыг агуулж байдаг бунхныг өөртөө багтаадаг. Харин Төвдийн засаг захиргааны удирдлага, далай лам, түүний хамтран зүтгэгчдийн ажлын танхим байсан газар Цагаан ордон байрладаг. Цагаан ордон анх 1648 онд баригджээ.
Потола ордны түүх тийм ч шулуун байсангүй. IX зууны үед уг ордон дайны хөлд сүйдсэн гэдэг. Харин 5-р Далай лам дахин сэргээж XҮII зууны үед сэргээж дуусгажээ. Энэ ордон өөртөө мөн түүхийн олон чухал баримтуудыг хадгалдаг. Yүний нэг жишээ бол 1652 онд
5-р далай лам Хятадын эзэн соёл урлагийн томоохон бүтээлүүд, уран зураг, барилга байгууламжууд олон бий. Потолад хамгийн дээд хэмээн шүтэгдсэн Сасон Ланжий хэмээх нэгэн хана байдаг бөгөөд энэ ханан дээр Эзэн хааны хөргийг дүрсэлж, Их эзэн хаан түм түм наслах болтугай хэмээх ерөөлийн үгийг Хан, Манж, Монгол, Төвд хэл дээр бичсэн байдаг ажээ.

Дээдийн номын хүрдэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button