Батгатай царай эрүүл байхын баталгаа

Шилжилтийн насандаа батганд бариулж байсан хөвгүүд нь нас ахисан хойноо зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл багатай байдаг юм байна. Энэ бүхний шалтгаан нь бага залууд батга гарах шалтгаан болдог ч нас ахисан хойно өвчнөөс хамгаалж байдаг дааврууд гэж судлаачид үзэж байгаа ажээ.Энэхүү судалгаанд Глазгогийн их сургуулийн 11 мянган оюутанг хамруулсан бөгөөд нүүрэн дээрх тууралтаас болж зовдог оюутнуудын хувьд зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл нь 30 хувь бага байдаг нь тогтоогджээ. Зүрхний өвчний дархлаатай байгаа нь тестостерон зэрэг эр бэлгийн даавар их хэмжээгээр байгаагаар тайлбарлагдаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button