Мөнхийн өрсөлдөгчид шигшээд шалгарлаа
Хэсэг тус бүрдээ эхний 2 байр эзэлсэн 4 баг хагас шигшээд өрсөлдсөнөөс дэлхийн 5 удаагийн аварга Бразил, дэлхийн хошой аварга Аргентины супер багууд тунаж үлдлээ.
Хагас шигшээгийн тоглолтууд онц сонирхолтой болсон юм.
Бразил 32 Герман
Гоол Адриано 21’, Роналдиньо 43’ /пен/, Адриано 73’ – Подольски 23’, Баллак 45’
Хэдий хожигдсон ч Юрген Клинсманны залуу багийг нутгийн үзүэгчид болон мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байна. Тэд туршлага бага ч гэсэн айж эмээлгүй, өндөр түвшинд үзүүштэй сайхан тоглолт үзүүлж байлаа. Бразилчуудын хувьд ойлгомжтой, Бразил бол Бразил. Нэг гоол алдвал хоёр гоол хийнэ гэсэн сэтгэхүйтэй, үнэхээр ч хөлбөмбөгийн ид шидтэнүүд. Энэ тэмцээнд Роналдо, Роберто Карлос, Кафу нар нь оролцоогүй ч энэ нь асуудал биш, тэд шигшээ тоглолтонд шалгарлаа. Сар орчмын өмнө ДАШТ-2006-ын сорилгод Өмнөд Америкийн бүсдээ Аргентинд хатуухан хожигдсоныхоо хариуг ирэх лхагва гаригт Германы дэвжээнд авахаар тэсэн ядан хүлээж буй биз ээ.
Аргентин 11 Мексик
/торгуулийн цохилт 56/
Гоол Карлос Салсидо 104’, Лусиано Фигероа 110’
Тоглолт онц сонирхолтой болсон ба үндсэн цагт аль аль баг нь гоол оруулж чадалгүй, 00-ээр тэнцсэн юм. Үндсэн цагийн төгсгөлд Аргентины довтлогч, энэ тоглолтонд айлын хамгаалагчдыг чамгүй сандаргаж байсан Хавьер Савиола улаан хуудас авч талбайг чөлөөлсөн нь Мексикийн багт ихээхэн давуу тал олгосон юм. Гэвч нэмэлт цаг эхлээд удаагүй байхад Мексикийн хамгаалагч Рафаел Маркес 2 дахь шар хуудсаа авч мөн талбайг чөлөөлж, баг тус бүр 10 тоглогчтой үлдсэн билээ.
Нэмэлт цагт багууд тус тус 1 гоол оруулж, ялагчийг аз эзийн гэж болох 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулах болж, Аргентины баг шигшээ тоглолтонд шалгарлаа.
Аваргын төлөө болон 3-р байрын төлөө тоглолтууд Лхагва гаригийн үдэш болно.