Сэтгэлгээ

Хоёрт, мэддэг, мэддэггүйгээ мэддэггшй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй. Гуравт, мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сургах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй. Дөрөвт, мэддэггүй, мэдэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг илжиг гэх бөгөөд хөөн явуулбаас зохино. Арабын цэцэн үг.

Cэтгэлгээгээ ухамсарлхуй
Хүн амьтнаас юугаараа ялгагддаг вэ гэж асуувал бүгд л сэтгэдгээрээ хэмээн хариулах биз. Үгүйдээ сэтгэдгээрээ биш, сэтгэж байгаагаа ухамсарладгаараа гэж хэлбэл хэмгийн зөв хариулт болох юм. Сэтгэдгийн хувьд шизофринтэй хүн ч хурц сэтгэдэг. Харамсалтай нь хурц сэтгэж байна гэдгээ ухамсарладаггүй. Компьютер маш нарийн оюуны үйлдэл хийнэ, мөн түүнийгээ ухамсарлахгүй. Амьтан ч гэсэн багахан хэмжээнд сэтгэнэ, мөн л муухан сэтгэж байгаагаа ухамсарлахгүй. Аль аль нь хүн биш учраас тэр. Тэгвэл эрүүл муу сэтгэсэн ч муу сэтгэж байгаагаа ухамсарладаг.

Мэдлэг сэтгэх чадварт нөлөөлдөг үү?
Нобелийн шагналт эрдэмтэн Хайк Боолчлогдох зам номондоо шинжлэх оюун ухааны нугарашүй чанарын тухай дурьдсан байдаг. Тэгэхээр зарим мэдлэг оюун ухаанд эерэг нөлөө үзүүлж түүнийг нугарашгүй чанартай болгодог байна. Үнэхээр хийгүй, хатуу логиктой, худал зүйл оруулбал цаашаа явах аргагүй болдог шинжлэх ухаан, оюуны тоглоомын төрлүүд байна. Миний мэдэхээс философи, математик, шатар гэх мэт зүйлст ийм шинж их бий. Энд худал алхам бүр нь мухардалд оруулдаг, хожигдолд хүрэгдэг болохоор зөв сэтгэж байж л үнэн, амжилт хоёрыг авчирна. Философийн хувьд бол сайн номыг үнэхээр ойлгож унших аваас ийм сэтгэлгээний дадалтай болдог. Гэхдээ философио сайн ойлгоогүй хүн философийн номоо цээжлэх маягаар уншвал ийм сэтгэлгээ суухгүй л дээ. Тэгэхээр дээр дурьдсан шинжлэх ухаан, тоглоомын уг чанар нь хүний сэтгэлгээг бүтээлч (creatiүe), шүүмжлэлтэй (reflectiүe) болгодог. Гэтэл үнэний шалгуур нь тодорхойгүй, худал зүйлийг тодорхои хугацаанд өөртөө агуулах боломж олгодог ухаанууд ч байдаг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаануудад ийм хийдэл нэлээд их байх бөгөөд энэ замаар явсан хүмүүс (мэдээж бүгд биш л дээ) оюун ухаанаа гэхээсээ илүү хүсэл зоригтоо хөтлөгддөг дадал зуршилтай болох нь олонтаа.
Ажиглаад байхад, өөрийгөө юм мэдэж байна хэмээн боддог хүн ихэвчлэн юмыг цээжилж, тогтоон, мартаагүй байвал л өөрийгөө мэдэж байна гэж боддог. Энд каузаль (үүний шалтгаант холбоогоор сэтгэх гэж орчуулж болно) сэтгэлгээтэй охин, тогтоох ой дээрээ тулгуурладаг ээж хоёрын яриаг та бүхэнд сонирхуулъя л даа. Охин асууж байна Нийгмийг гэж бичихэд яагаад, г, м хоёрын дундах э үсэг алга болчихдог юм бэ?. Ээж нь гээгдэх эгшгийн хоёрдугаар дүрэм гэгчээ хэлж байна (ээж нь УБИС-ийг онц дүнтэй төгссөн нэгэн юм санж). Охин ойлгосонгүй дахиад асуулаа. Ээж уцаарлаж байна
Хэлээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ гэж. Үнэндээ тэнд ойлгоод байх юм алга. Тогтоогоод, цээжлэх асуудал байна. Гэтэл охин шалтгаант холбоогоор сэтгэж сурч байгаа учир яагаад ийм дүрэм гаргасан юм бол, э-г гээхгүй бичихэд болохгүй юм юу байна, бид ойлгодгоороо л ойлгоно шүү дээ. э байхад ямар утга илэрхийлж байна. э нь гээгдсэн үед ямар утга илэрхийлж байна гэхчилэн олон асуулт байгаа учраас асуусан хэрэг. Охины хувьд хэл болон түүний дүрэм бол конвенциаль (хүмүүс зохиогоод тохирчихсон) тэмдэг, түүнд каузаль зүйл байдаггүй гэдэг нь ойлгомжгүй зүйл. Тийм ч учраас тэр асуултыг тавих нь яах аргагүй зөв байсан. Харин ээж цээжилсэн зүйлээ хэлснээр шалтгааныг нь хэлчихлээ гэж андуураад байна. Шалтгаант холбоогоор сэтгэдэг хүн, цээжилдэг хүн хоёр бие биенээ ойлгоход хэцүү л дээ.

ЭРГЭЛЗЭЖ ГАЙХАХ ҮЗЭГДЭЛ
МЭДЛЭГЭЭС ГАРДАГ ЮМ УУ,
АЛЬ ЭСВЭЛ ҮЛ МЭДЭХЭЭС
ГАРДАГ ЮМ УУ?
Шалтгаант холбоогоор сэтгэж сурах нь үнэхээр сайн дадал мөн. Ийм хүн юмыг хоосон цээжилнэ гэж байхгүй бөгөөд яагаад гэсэн асуултаа байнга тавьж түүндээ тохирох хариулт авч байж л уг зүйлдээ итгэнэ. Тэр хүн танай авдранд нэгшар өнгөтэй эд байгаа учраас хүүхэд чинь өвдөөд байна гэсэн айлдалд хэзээ ч шууд итгэхгүй. Итгэх, мэдэх гэдэг нь оюуны эрс өөр үзэгдлүүд. Шашин чи эхлээд Бурханд итгэ, итгэсэн цагт түүнийг мэдэх болно гэдэг бол шинжлэх ухаан чи эхлээд мэд, мэдсэн юмандаа итгэ хэмээн оюуны эрс өөр хүмүүжил олгох хандлагатай байдаг. Эргэлзэж гайхах гэсэн энэ үзэгдэл үл мэдэхээс гардаг гэж хүмүүс боддог. Гэтэл энэ үзэгдэл мэдлэгээс гардаг аж. Хүн өөрийн мэдлэгт тохирохгүй, мэдлэгээс нь хальсан юмс үзэгдэлд эргэлзэж гайхдаг бөгөөд энэ эргэлзээгээ тайлснаар шинэ мэдлэгтэй болдог. Абеляр энэ утгаар нь эргэлзээ бол танин мэдэхүйн үндэс гэсэн. Их сургуулийн профессоруудын онолын семинарт гудамжнаас нэг хүн авчраад суулгасан чинь тэр хүн тэнд яригдаҗ буй зүйлийн агуулгад эргэлзэж гайхаад байвал сонин юм болно биз дээ (тохиолдлоор л тухайн салбарын маш том эрдэмтэн таараагүй бол). Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж гайхдагүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт богино өдөр байдаг гээд өдөр тутам өөрт тохиолддог зүйлын учрыг үл мэдэх атлаа гайхана-эргэлзэнэ гэж байхгүй. Угаасаа тийм байх ёстой юм шиг бодно. Тийм учраас тэр хүнээс юмны өмнө учир шалтгааныг олох гэсэн асуулт хэзээ ч гардаггүй. Зөв сэтгэж сураагүй ийм хүн юмсын мөн чанартай харьцаж сураагүй байдаг тул өнгөний зүйлд их анхаарал тавьдаг. Хамгийн сайхан хувцас, хамгийн үнэтэй машин, хамгийн тансаг хоол унд гээд л. Аристотелийн хэлснээр, тэд амьдрахын тулд иддэггүй, идэхийн тулд амьдарч байдаг. Тэдний толгойд хувцас бол хувцас шүү дээ, хүн ямар ч гоё хувцас өмслөө гээд байгаагаасаа илүү сэтгэнэ, байгаагаасаа илүү сайн хүн болчихно гэж байхгүй гэсэн бодол хэзээ ч орж ирдэггүй. Сонин бөгөөд инээдтэй хүн та бидний дунд их байдаг. Юмны учрыг олохгүй явж явчихаад түүнийх нь учрыг тайлбарлаад өгчихөөр хэзээний мэдэж байсан юм шиг тэгээд яагаав, үүнийг тайлбарлаад байхдаа яах вэ дээ гэсэн байдал гаргана. Иймэрхүү хүнд оюун ухааны хөдөлмөрийг хүндэтгэнэ, ухаантай зүйлд баярлана гэсэн ойлголт байхгүй. Мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас тэр л дээ, Ер бусын ажигч, гярхай, нямбай оюун ухаан хамгийн энгийн зүйлд ч хүний олж хараагүй өч төчнөөн нарийн утга байгааг олж хардаг. Ийм хүн хэзээ ч тийм ш дээ, тэгээд яагаав гэж хэлдэггүй. Оюун ухааны зөв хүмүүжилтэй тиймэрхүү хүнд миний энэ бодол зөв үү, эндээс ийм дүгнэлт гарах нь баараггүй байгаа даа гэсэн бодол байнга байдаг

САЙХАН ЯРЬДАГ ХҮН БҮР САЙН СЭТГЭДЭГ ГЭЖ ҮҮ?
Гоё, уран сайхан ярьж байгаа хүнийг сонсоод ямар ухаантай хүн бэ? хэмээн шүүрс алдагчдыг мөн ч олон харлаа. Хүнийг ярьж байгаа шигээ сэтгэдэг хэмээн ойлгож огг болохгүй. Үг, сэтгэлгээ хоёр адил зүйлс биш. Тийм учраас хүмүүсийг үгний түвшинд хүргээд
ойлголтын түвшинд харилцдаг хэмээн хоёр хувааж болно. Ухаалаг хүмүүс ихэвчлэн ойлголтын түвшинд харилцах бөгөөд тэдэнд бодол санаагаа тэр бүр үгнээр илэрхийлэх шаардлага гардаггүй байна.
XIX зууны Германы сэтгэгч Дюринг үгээр илэрч буй сэтгэлгээг хамгийн бүдүүлэг сэтгэлгээ гэсэн. Энэ нь хүн сэтгэлийнхээ бүдүүлэгдүү хэсгийг үгээр илэрхийлээд хамгийн нарийн хэсгийг илэрхийлж чадахгүй үлдээдэг гэсэн үг л дээ. Үнэхээр гүнзгий сэтгэсэн зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг.

Ямар сайндаа л Хадамэр философийг үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан гэж байх вэ дээ.
Гэтэл амьдрал дээр ямагт үгээр жонглёрдож байдаг хүмүүс ч байх юм. Бодож сэтгэснээ байтугай, ойлгоогүй зүйлээ хүртэл уран сайхан хэлчих жишээтэй. Тэд үг сэтгэлгээг алж байдаг гэсэн үгийг сонссон болов уу! Ухаантай хүний урт удаан хугацааны турш бодож, ширгээж байж хэлеэн үгийг нөгөө уран илтгэгч маань өдөр тутмын яриандаа зуунтаа хэрэглэж, тэр үгийн үнэ цэнэ, ханшийг аль хэдийнээ бууруулсан байдаг.

МАНАЙИХ СЭТГЭГЧИД
Одоо манай улсад нэг их ухаантай, сэтгэгч, гүн ухаантан болж харагдах гэдэг моод дэлгэрээ юу даа гэсэн бодол төрдөг. Сүрхий бодолд дарагдсан, сэтгэгч дүр төрх хаа сайгүй тааралдах болж. Тэдэнтэй ярьж хөөрөөд, юмс үзэгдэлд хандаж буй хандлагыг нь аваад үзэхэд шальж гавихгүй хүмүүс байх юм. Энә хүмүүс өөрийгөө бусдаас ухаантай их сэтгэгч гээд бодчихеон учраас хүний үгийг анхааралтай сонсох чадвар суугаагүй, ном уншдаггүй, тиим ч учраас- сэтгэлгээ нь хөгжиш чадваргүй болсон байдаг. Тэд яаж ийж байгаад хаанаас ч юм доктор, профессор, академич цол зэрэг олоод зүүчихсэн байх юм гээч.
Насаараа эрдмийн мөр хөөсөн гэх авч өөрийнх нь төрөлх материал сайнгүй, тиймээс хичээллэсэн ухаан нь тийм нухацтай байгаагүйн улмаас сэтгэлгээ нь рефлектив чанартай болж, зөв сэтгэж сураагүй ийм хүмүүстэй тодорхой сэдвээр маргахад их хүнд байдаг. Хүний ярианы логикт орж өгнө гэж байхгүй, юмсын утгыг өөрийнхөө ядруухан сэтгэмжийн хэр хэмжээнд ойлгох бөгөөд буруу тийш авч давхих, хадуурах асуудлыг ойлгохгүй байгаагаа үл мэдэх зэрэг нь олонтаа. Тэдний хувьд маргаанд ялагдаагүй мэт сэтгэгдлийг гурав дахь этгээдэд төрүүлэх нь гол зүйл байдаг. Заримдаа бүр цагаандаа гарсан муйхар нөхдүүд ч тааралдана гээч. Санаанаасаа тууж, туучихаад хүмүүс хүлээн авахгүй болохоор миний бүтээлийг одоохондоо та нар ойлгохгүй, ирээдүйд л ойлгоно гэж авахыг нь яана. Тэдний хувьд танин мэдэхүйн маргаанд ялагдсан тал хожоотой гардаг гэсэн хэлц үг огтын ойлгомжгүй илэрхийлэл. Оюун ухаандаа биш голдуу хүсэл сэтгэлдээ захирагдсаар ирсэн ийм хүмүүсийг хуурахад маш амархан. Үнэнийг биш харин хүсч байгаа зүйлийг нь хэлэхэд л үнэмшчихдэг. Хүн анх монголд үүссэн, Чингис бол дэлхийн хамгийн суут хүн, Нууц Товчоо сэтгэлгээний гайхамшиг, Монголын түүх, соёл дэлхийд хосгүй, Монгол хүний сэтгэх чадвар дэлхийд гайхагддаг гэх мэт сэдэв бол тэдний хамгийн дуртай сонсож, ярьдаг зүйл (тэдний ядмаг оюуны ухааны хувьд эдгээр нь сэтгэлгээний гайхамшиг байх л даа). Тэвчихийн аргагүй ийм гайхлыг тодорхойлж нэгэн найз маань зүүн хойш харсан нүхэнд нар хэзээ ч тусахгүй хэмээн гайхалтай зөв бөгөөд хоржоонтой хэлж билээ.
Зөв сэтгэгч хүн маргалдагч талд үнэн буйг ойлгосон үедээ бууж өгөхөөс ичнэ гэж байдаггүй. Харин маргах үедээ мэдээгүй зүйлээ мэдэж авч маргаанаас хожоотой гарсандаа сэтгэл хангалуун үлдэнэ. Тэр хүн өрсөлдөгчийнхөө сэтгэлгээний уран сайхныг бахархаж байгаагаа ч нуудаггүй. Манай их сэтгэгчид ном бичих дуртай гэж жигтэйхэн. Одоо бүр ч амар болж, ямар хяналт, шалгалт гэж байх биш, мөнгөө л хайрлахгүй бол хэчнээн муу ном байлаа ч үзсэн хүн авахаас өөр аргагүй өнгө, будаг, хавтастайгаар хэвлүүлж болдог юм чинь. Таав ширтэж байгаад санаанаасаа зохиочихеон ийм номоо шинжлэх ухаанч дүртэй харагдуулахын тулд хаа нэг схем, томьёо, зураг хөрөг хавчуулна. Тэгээд нэг үнэн, хоёр худлаар дүүрсэн ийм номнуудаа оюутнууддаа шахчихна, амар шүү дээ. Одоо гарч буй номнуудыг гурван төрөл болгон хуваан үзэж болох юм шиг. Нэгд ерөөсөө фантаз номнууд. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ямар ч ач холбогдолгүй, санаанаасаа зохиогоод биччихсэн номнууд. Ийм номыг худалдан авч буй хүн цаг, мөнгө хоёроо л үрдэг. Хоёрт, мэдээлэл дээр тулгууралсан ном. Элдэв ном, сонин сэтгүүл, интернэт хүнээс соноссон зүйл дээрээ тулгуурлан бичсэн ном. Сэтгэлгээний хувьд нэг их ач холбогдол байхгүй л дээ. Гэхдээ энэ төрлийн ном байлаа гээд илүүдэхгүй, байхгүй гээд үгүйлэгддэггүй. Гуравт, танин мэдэхүй, мэдлэг, сэтгэлгээ шингээсэн ном. Категорилог, логиктой, оюунлаг номнууд. Ийм ном, тексттэй харьцаад сурсан хүнд л бүтээлч, шүүмжлэлт, өөрийгөө хянадаг сэтгэлгээ их суусан байдаг. Ийм сэтгэлгээтэй хүн би мөнхийн хөдөлгүүрийг нээчихлээ, Фермагийн теоремийг баталчихлаа гээд гүйгээд байдаггүй.

УЛС ТӨРД СЭТГЭЛГЭЭ ИЛРЭХ НЬ
Муйхардуу сэтгэлгээтэй хүн арайхийж ойлгосон хагас үнэнээсээ хагацах нэн дургүй байдаг. Тэд сэтгэлгээнийхээ эрэмдэг байдлыг ихэвчлэн үнэнч, тууштай, чанар гэсэн үгээр тайлбарлана. Би насаараа эгнээнд нь явсан намдаа үнэнч байна гэдэг тэнэгдүү дүгнэлтийг та зөндөө л сонсоо байлгүй. Гэтэл улс төрийн хувьд ч, танин мэдэхүйн хувьд ч алхам тутамдаа шинэ үнэнийг нээж байвал түүнийгээ дагаад байр сууриа байнга өөрчилж болно. Үүнийг л харин сэтгэлгээндээ үнэнч байх гэдэг юм. Боол хүн гэдэг ерөөсөө сэтгэлгээгээрээ боол байдаг. Эзэн маань ер бишийн ухаантай, би түүний хажууд юу ч биш, тэгэхээр угаасаа ийм байх ёстой гэсэн бодол боол хүний үндсэн шинж мән. Тэгвэл би боолын байдалд байна гэдгээ ухамсарласан боолын бие махбод торны цаана байвч оюун санаагаараа боол байхаа хэдийнээ больсон байдаг. Сэтгэл эрх чөлөө, либерализм хоёр салшгүй холбоотой. Зөв эрүүл сэтгэдэг хүн коммунизм, фашизм хоёрт татагдана гэж бараг л байхгүй дээ. Энэ хоёрын агуулга чин эрмэлзлэлд эрүүл ухааны наад захын шүүмжлэлийг даваж гарах үндэслэл байдаггүй тул ухаалаг хүн коммунизм, фашизм хоёроос ямарт зайлсхийсээр ирсэн байдаг. Коммунизм, фашизм хоёр нь гипноздуулж, хоёрдуулаад, мансуурчихсан оюун ухаан юм. Суртал ухуулга тархи угаах үйл ажиллагаанд орсоор байгаад нийгэмчлэгдсэн сэтгэлгээ, эрүүл ухаанаа алдаж, согтуурсан олон түмний ийм хийрхүү төлөв байдлыг рационализмын эерэг гарсан бослого гэж нэрлэх нь ч бий.
Сэтгэх эрх чөлөө нь хар аяндаа тэгш эрхтэй зөрчилддөг. Учир нь нэгэнт сэтгэх эрх чөлөө байгаа юм бол хүмүүсийн ажиргаа, аж төрөл янз бүх байж таарна.Ухаантай, ухаангүй хоёрыг хүчээр адил байлгах гэж оролдох шиг шудрага бус зүйл хаа ч байхгүй. Гэхдээ улстөр дэх сэтгэлгээ эрүүл байхад төрөлх материал(ухаан) гэж юм их нөлөөлнө л дөө. Энэ нь тусдаа судалгаа шаардах нэлээд өвөрмөц сэдэв тул энэ хүрээд
орхизнохоос өөр арга олдсонгүй.
Философийн ухааны доктор Б.Батчулуун.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button