Нүүдэлчин Монголчуудын сэтгэлгээ юугаараа илүү вэ?

Тиймгүйсэн бол амь зуулгын өөр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд нүүдэллэн амьдардаг амьдралдаа сэтгэл хангалуун төдий олон мянган жилийн нүүр үзэв. Нүүдэлчидийн оршихуй бол байгаль дэлхий, одон ертөнцтэй зохицон орших оршил. Энэ оршил орчлон ертөнц дээрх өвөг оршил. Амьтан ургамал уул ус цөм байгаль дэлхий одон ертөнцтэй зохицон оршихыг эрмэлздэг. Өвөг оршил нь язгуур сэтгэлгээг бий болгоно. Юмс үзэгдлийг орчлон ертөнц хийгээд бусад юмс үзэгдэлтэй харилцах харилцаанд авч үзэж Бясалгадаг сэтгэлгээ бол язгуур сэтгэлгээ. Нүүдэлчин Монголчууд бол язгуур сэтгэлгээт үндэстэн. Язгуур сэтгэлгээ нь бодитоос хийсвэр рүү хийсвэрээс бодит уруу, тодорхойгоос еронхий уруу. ерөнхийгөөс тодорхой уруу орж гарах мэтээр үргэлжийн хөдөлгөөнд байдаг. Сэтгэлгээний тип энэхүү хөдөлгөөн нь юмс үзэгдэлийг уялдаа холбоотойгоор бүрэн дүүрэн хамардаг оюуны цогц үйл явц. Язгуур сэтгэлгээт үндэстэнд тодорхой нэгэн зүйлд ухаанаа ер бус төвлөрүүлеэн ижилгүй хурц ухаантнаас холч мэргэн, цар хэмжээ өргэн нөр ухаантан олон байдаг.

Эртний монголчууд орон сууцаа бүтээхдээ гараг эрхэсийн түгээмэл хэлбэр болох бөмбөрцгөн дүрсийг сонгосон нь эдүгээгийн монгол гэр юм. Оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийг бөх бат төгс төгэлдөр нь бөмбөрцөг хэлбэр. Атом цөмийн бүтэцнээс нарсар, одон гараг цөм бөмбөрцөг хэлбэртэй. Тухайн үндэстэн үнэнхүү язгуур сэтгэлгээт байж гэмээн л ертөнц дээрх олон хэлбэрүүдийн дотроос бөмбөрцөг хэлбэрийг сонгосон байж таарна. Энд бүх батаас гадна зохицлыг илүү бодсон нь илт. Хязгаар хярхаггүй олон гариг эрхэсийн эрхшээл дунд оршин тогтнох найдвартай хэлбэр бол тэдэнтэй ижил хэлбэртэй орших явдал гэдэг бол маргаангүй. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан сархинаг тоонотой гэр бол эдүгээгийн хатгуур тоонот гэрийг бодвол илүү бөмбөгөр. Тийм гэр өнгөрсөн зууны тавиад он хүртэл говийн малчдад байсаар л байсан Сархинаг тоонот гэр ямар ч догшин салхи ширүүн бороонд унадаггүйгээр үл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад үерийн уе дайраад өнгөрхөөс биш аваад явчихдаггүй. Хожимдоо монгол гэрийн унь тооно хоёр нь саланги болж тэдгээрийн харьцаа алдагдсанаар конус хэлбэр уруу ойртон шовойж салхи шуурганд өртөмтгий болсон юм. Хэдийгээр унь тооно хаалга хатавчны харьцаа өөр болсон хэдий ч монгол гэрийн үндсэн хэлбэр төрх хийц маяг нь өөрчлөгдөлгүй манай үед хүрч ирсэн гол шалтгааныг зөвхөн нүүдэллэн хэрэглэхэд тохиромжтой байснаар тайлбаралвал өрөөсгөл болно. Монголчууд гурван мянга гаруй жилд орон сууцаа үндсээр нь өөрчлөөгүйн шалтгааныг сэтгэл гээнээс нь хайх хэрэгтэй. Сууринчидын сэтгэлгээ бол хэрэглээний эрхшээлээр байгалийг өөртөө зохицуулан өөрчлөхийг эрмэлздэг сэтгэлгээ. Нүүдэлчидийн сэтгэлгээ бол байгалийн эрхшээлээр хэрэглээгээ хязгаарлан байгальд өөрийгөө зохицуулан өөрчлөхийг эрмэлздэг сэтгэлгээ. Энэ бол яэгуур сэтгэлгээний төрх. Ерөөс язгуур сэтггэлгээ бол байгаль цаг агаарын эрс тэрс өөрчлөлтгүй үед агуулга хэлбэрийн үл хувисалыг эрхэмлэдэг. Нүүдэлчдийн сэтгэлгээний үндсэн нь ийм учраас тэд хэлбэрийг ч агуулгыг ч өөрчлөхийг төдийлөн хүсдэггүй.

Нүүдэлчидийн ойлголтоор бол байгаль орчинтой зохицох зайлшгүй нөхцөл, агуулга бол орчлонт ертөнцөд өнэ удаан оршихын үндэс. Эл учир алив бүхний үнэ цэнэ, чанар чансааны дээд үнэлэмж үзэмж бус, хүч гэнхээ оюун билиг. Байгаль билигээс эөр эрхэм нь үгүй.
Тайван тогтонги, зуршил хэлбэрийг эрхэмд үздэг үндэстэн бол монголчууд. Эргэх дөрвөн цагийн турш хөдөлгөөнд оршиж байдаг атлаа хувьсал өөрчлөлтгүй байхыг ямагт эрмэлздэгийн учир бол хөдөлгөөн гэгч өөрөө тайван тогтонгийг үүддэгт оршино. Тийм учраас амьдралынх нь хэм хэмнэл, амь зуулгынх нь арга, өдөр тутмынх нь ажил үйлс нэгэн хэвийн, нэгэн гольдролт бөгөөд чухамхүү энэ хөдөлгөөн хийгээд тогтонги нь бусдаас ялгагдах аж төрөх ёсыг бий болгожээ. Малчин сонголчуудын амьдрал хөвч тайгын цаатан, цастын орны төвд, элеэн цөлийн нүүдэлчидийн амьдралаас огт ондоо, давтагдашгүй өвөрмөц. Харамсалтай нь үүнийг гадаадын эрдэмтэд ч, монголчууд ч ерөөсөө анзаардаггүй. Анзаардаггүйн шалтгаан бол дундад зууны үеэс тогтчихсон хуучин ойлголтоос болдог аж. Ертөнцийн хүн зоны аж төрөх ёсыг нүүдэл ба суурьшил гэсэн хоёрхон хэлбэрт бүхнийг ерөнхийлөн савлаад сурчихсанаас болоод сэтгэлгээний туйлшрал үүсч суурьшил биш бол нүүдэл нүүдэл биш бол суурьшил хэмээн бүдүүн барагаар ангилах болсонтой холбоотой.
Гэтэл малчин монголчуудын аж төрөх ёс бол дан нүүдэл ч бус, суурьшил ч бус хоёулаа хосолсон аж төрөх ёс юм. Малчин монголчуудын нүүдэллэх амьдралын дотоод агуулгад олон мянган жилийн турш бий болгосон, өөрсдөд ньаятай таатай суурьшил байгаа учраас сууринчид шиг амьдрах хүсэл төрдөггүй байж. Чухам энэ л учраас дэлхийн олон арван суурин иргэдийг байлдан дагуулж хот балгасыг нь өөрийн болгосон хэрнээ тэрхүү эзэлж авсан хот балгастаа суурьшилгүй мөнөөх дасаж дадсан их талын дунд нүүдэллэн явах уугуул амьдрал уруугаа буцдаг байж. Тэдний бүтээж буй болгосон нүүдэлт суурьшил нь тав тух амгалан жаргалангаараа тэр цагийн шавар хотод шаван суух суурин иргэдийн амьдралаас яавч илүү байсан дээрээс суурьшчихалгүй Хорьдугаар зуунтай золгосон хэрэг. Магадгүй нүүдэлт суурьшил нь тухайн үедээ хамгийн дэвшилтэй, хамгийн амгалан жаргалан бүхий аж төрөх ёс байсан ч байж мэднэ. Хүн төрлөхтөн даяараа нэгэн соёл иргэншилд хамрагдан бүх нийтээрээ хотжих үйл явцад өөрийн эрхгүй татагдан орох хойчийн өдөр аж төрөх ёсны хамгийн төгс төгэлдөр нь нүүдэлт суурьшил хэмээн үзэх цаг ирж ч мэднээ.

Хүрээлэн буй орчных нь уул ус, гүвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг ч үүд хоймрынх нь орших зүг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бүү хэл хониных нь хот, үхэр тугал ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нүүж. хаа ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зүг чигийг нь хэзээ ч өөрчилдөггүй. Гэр дотор нүүдэггүйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлвэл хэд ч нүүж хаа ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах өөрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч өөрчлөлтгүйгээр аваад яваад байдаг гэсэн үг юм. Эцэг өвгөдөөс уламжилж иреэн эд юмсын байрлал, зүг чигийг хэдэн үеэрээ өөрчлөөгүй айл бишгүй байдаг. Хэвшил зуршил бий болгох үйл явц гэр орон эд агуурсын байрлал зүг чигээр хязгаарлагддагүй, мал малалгаандаа хүртэл нэвтрүүлсэн байдаг. Ямар ч малыг маллагаа уналага эдэлгээнд сургахдаа тогтмол харилцаа дадал зуршилтай болгохыг зорьдог. Энэ зорилгынхоо үүднээс мал маллагааныхаа зарим хэрэгсэлийг өөрчилсөн нь ажиглагддаг. Дэлхий даяараа бугуйл хэргэлж мал адгуусыг барьдаг. Одоо ч тийм. Гэтэл төв халхууд бугуйлыг уургаар солиод бараг таван зуун оныг үджээ. Малыг сургах л гэж тэр. Уурганд сайн хэвшсэн морь уурганы үзүүр толгойных нь туе газар очиход өөрөө зогсон баригддаг. Ерөөс малыг сургахдаа монголчууд гаргууд. Хэвшүүлсэн зуршлыг нь гажуудуулах үед <<Мал муу занд сургалаа>> хэмээн зэмлэдэг.

Нүүдэлчин монголчуудын амьдрах өвөрмөц нүүдэлт суурьшлын талаар дэлхийн түүхэн дэг журам хэвшил зуршил дадал заншил бол нүүдэл дунд бий болгосон суурьшил. Энэ хүү өнд зураг сэлттэйгээ үлдсэн баримт бол XIII зууны үеийн монгол хаадын олон арван шар
хэллэн нүүдэг их гэр тэргэн юм. Ийм их гэр тэргэнээс гадна дөрөв, найман үхэр хөлөлсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч олон байсан байж таарна. Тэр цагийн хаадын нүүж яваа хүрээ суурин иргэдийн жуулчин, хэсүүлчдийн нүдэнд талын ингэр алгуурхан хөдөлж яваа хот мэтээр төсөөлөгддөг байсан нь дээрхи дүгнэлтийг батлах наад захын баталгаа юм. Эл учрыг үл ухах сууринчид л нүүдэлчдэд суурьшил байхгүй гэдэг ойлголтыг дэлхий дахинаа хэвшүүлэн суурьшилгүй болохоороо хоцрогдсон бүдүүлэг хэмээх шошго зүүх болсон юм. Яагаад ийм ойлголт бий болгосон бэ гэвэл нэгдүгээрт нүүдэл мэдэхгүй сууринчид нүүдэлчдыг судалснаас, хоёрдугаарт язгуур сэтгэлгээнээс бус тэгш хэмт сэтгэлгээнээс гарсан гаргалгаа учраас тэр юм. Тэгш хэмт сэтгэлгээ бол баруун жигүүр зүүн жигүүртэй адилхан гэдгийг л зарчим болгодог сэтгэлгээ. Үзэгдэл юмс, сэтгэхүйн үйлдлүүдийг механикаар давхцуулж бясалгаладаг сэтгэлгээний энэ аргаас болоод өрнө ба дорно, нүүдэлчид ба сууринчид хэмээх туульширсан ойлголтууд бий болсон юм. Энэ ойлголтын уршгаар азийн ард түмэн малчин монголчууд ямар их доромжлол, басамжлал, дайсагнал. хонзогнолыг амссан билээ дээ. Алив юм тус хорын аль алиныг нь тээж явдаг юм хойно энэ ойлголт азийхан дорд үзэгдэхгүй байхьг их тэнхээг өгсөний хүчинд тэд өнөөдөр дэлхийн тавцан дээр гарч ирж, шинэ зууны эзэн нь бид хэмээн зарлаж байгаа билээ.

Орон зайн дотор чөлөөтэй хөдөлж байгаа нүүдэлчдийн хөдөлгөөн нь нэг цэгээс нөгөө цэгийг зорьсон шугаман хөдөлгөөн бус ямагт эхлэл руугаа эргэж байдаг тойргон хөдөлгөөн юм. Хавраас зун, намар өвлийг дамжин буцаад хавартаа хүрдэг эргэлт. Эртний монголчуудын сэтгэлгээгээр бол цаг хугацаа тойрон эргэж урсдаг. Энэ ойлголтоор нэг голын усанд хэд ч орж болно. Тойрон эргэж урсаж байгаа цаг хугацаа бол ирээдүй бус, өнгөрсөн бус, эдүгээ юм. Цаг хугацаа бол эдүгээгээс эдүгээ руу урсаж байгаа мөнхийн хөдөлгөөн юм. Тийм ч учраас эртний монголчууд цагийн цагт оршиж байдаг мөнх тэнгэрийг шүтэж, зайран тэнгэрийнхээ заан хэлснийг хүссэн цагтаа сонсож байж. Эртний нүүдэлчид цагийг нар сарны мандах шингэх, од мичдийн түгэх гудайхаар баримжаалдаг байсан учраас хэмжих хэмжүүр нь суурин иргэдийнх шиг ойр ойрхон хэрчигдэн жижиглэгдсэн мөчрүүд бус хол хол, бүхэл бүхлээр багцлагдсан үеүүд байдаг. үдээс хойш л гэхэд жин үдээс нар ханын элгэнд хүрэх мөчлөгийг хамрах бөгөөд түүн дотор үд хэвийх үе, нар баруунаа таших үе, уулын сүүдэр буух үе гэхчилэн хэд хэдэн үе орсон байх жишээний юм. Цаг хугацааны багцалсан ба мөчилсөн хэмжүүрээсээ болоод нүүдэлчид ба сууринчид болзсондоо учирч чаддагтүй байсан нь олонтаа. Чухамхүү иймэрхүү болзооны дараа л монголчууд цаг нарийн баримталдаггүй гэдэг зэмлэл хүлээдэг байсан юм. Багцаалсан цагийн хэмнэлд хэвшсэн зуршлаасаа болоод бид агшин хором тооцдог нарийн болзооны цагийг баримталж чадахгүй байгаа явдал одоо ч түгээмэл.

Алив хэлний үгийн сан бүтээх үйлдэх хоёр үйл ажиллагааны үр дүнд баяжиж байдаг. Шинэ эд агуурс нэр үгийг аривжуулж , шинэ үйлдэл үйл үгийг аривжуулна. Монгол хэлний үгсийн сан яндашгүй баян үйл үгтэй. Энэ арвин баялаг үйл үгийг мохошгүй зоригт элэнц хуланц маань мянга мянган оныг дамжин нүүсэн амьлралаараа ертөнцийн бүх хуурай газрын дийлэнх хувийг хоёр удаа байлдан дагуулсан их үйлсээрээ буй болгосон юм. Энэ бүх үйл үгийн манлай ңь дийлэх гэдэг үйл үг. Дийлэх хэмээх үйл үгийн хүчин дор ертөнцийн тансаг сайхан нэр үгсийг хурааж авчирсан юм. Тийм ч учраас монгол хэлний үгийн санд хятад, орос, перс, араб, герег, латин, самгард, төвд хэлнйи нэр үгс олон арваараа бий. Харин харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл сүүлийн 280 жилд монголчуудын эв эвдэрч, хийморь доройтон, манж оросьш хараа хяналтанд орж дайчин омгоо далд хийсэн хүнд бэрх он жилүүдэд ч харь хэлний үйл үг монгэл хэлний үгсийн санд нэвтэрч чадаагүй юм. Энэ бол монголчуудын оюуны хуяг үлэмж бат байсны гэрч. Харь хэлнээс орж иреэн иэр үге нь хүртэл монгол хэлний авиан зүйн зарчимд захирагдан монголжиж.

монголжсон тэрхүү нэр үгнээс үүсэн үйл үг нь ч мэн ялгаагүй монгол хэлний үйл үг бүтэх зарчмаар бүтдэг байсан учраас язгуур нь танигдахын аргагүй болчихсон байдаг аж. Нөгөө талаас монгол хэлний үйл үгийн сан хариас үйл үг авахааргүй арвин баялаг. Ийм их арвин үйл үгийн сантай болсоны шалтгаан бол ямагт үйлийг үйлдсэний, олон янзын хувилбараар үйлдсэний үр дүн. Ийм байтал юунд биднийг залхуу гэнэ вэ. Юунд бид бусын амаар өөрөө өөрсдийгөө ад шоо үзнэ вэ. Залхуу ард түмэн ийм их үйл үгийг бүтээж чадна гэж үү үйлийг үйлдэхгүйгээр үйл үгийг бүтээж болно гэж үү.

Бидний Монголчуудыг залхуу гэдгийн учир бол нүүдэлчдын сэтгэлгээний онцлогийг мэдэхгүйтэй, нүүдэлч малчидын хөдөлмөр тариачин ажилчны хөдөлмөрөөс огт ондоо хөдөлмөр тариачин ажилчны хөдөлмөрөөс огт ондоо хөдөлмөр гэдгийг ойлгодоггүйтэй хобоотой. Тариа тарих, нүүрс ухахад оюун ухаан маш бага оролцдог. Гэтэл бэлчээрийн мал аж ахуй бол цаг үргэлж бодох, эргэцүүлэх таамаглах, сонголт хийх, шийд гаргах гэхчилэнгийн оюуны өч төчнөөн үйлдэл ордог хөдөлмөр. Малчин хүн хийхээсээ бодох нь их. Дээл хэдрэн, тамхи нэрэн завилж суугаа малчин эр харийн хүнд харагдахдаа юу ч хийхгүн сууж харагдах нь мэдээж. Гэтэл тэрээр өчигдөр услаад гаргасан адуугаа урьд шөнө хаа хоносон, өглөө хаашаа хөдөлсөн, одоо хаана байгааг мэдэхийн тулд ойр зуурын уул толгод, хоолой хөндий, тойром марааг оюун ухаанаараа хэдэнтээ нэгжин хэдэнтээ эрэгцүүлэн бодож шийдлээ олмогцоо аажуухан босч мордож давхиад л төдхөн адуугаа туугаад хүрээд ирнэ. Гэтэл адуу нь тэнд байгаа байх гээд хүрээд очсон газарт нь байхгүй бол яах вэ? Тийм тохилдол бишгүй бий. Бэлчээрийн мал гэдэг зээр гөрөөс шиг дур зоргоороо амьтан, хаа ч явж мэднэ. Энэ тохиолдолд малчин хүн алсын бараа харагдахуйц өндэр хяр дээр гарч мориноосоо буун ийш тийш дурандан, дахиад байж болох газар нутгийг оюунаараа нэгжин, эрэгцүүлж таамаглаж эхлэнэ. Ерөөс мал эрнэ гэдэг бол ухаанаа шавхана гэсэн үг. Зөвхөн малынхаа зан араншинг бус, өчигдөр өнөөдрийн салхины чиг, бороо хур, газрын гарц, уе унд, хужир мараанаас эхлүүлээд учирч болох тохиолдол бүхнийг тооцон бодход хүрнэ. Энэ бол хашаан доторх газраа хагалах, урдах мөргөцгийнхөө нүүрсийг ухахаас огт өөр. Тариачин, ажилчны хөдөлмөр бол ухаан бус уйгагүй хөдөлмөр шаардсан ажил. Залхуугүй хүрздэж, зээтүүдэж байж гэмээн бүтдэг ажил. Суурин иргэд ба нүүдэлч малчин хоёрын өдөр тутмынх нь ажлын энэ өөр өөр арга нь сэтгэлгээний төрхийг давхцуулах юм уу аль нэгийг нь авч нөгөөг нь хэмжихийг оролдсон тохиолдол бүхэнд үнэнээс гажина.

Нүүдэлчдийн хүчирхэг явсны шалтгаан нь тэдний бүх зүйл нууц байсанд оршино. Ертөнцөд нууц оршигчидоос илүү хүчтэй нь үгүй. Нууц гэдэг мэдэхгүй мэн. Мэдэхгүй танигдашгүйгээс өөр хүчтэй байхгүй. Өнөө хэр Эзэн Чингисийн алтан шарил олдохгүй байна. Байгаа газрыг нь ч товолж чадаагүй. Юутай ч тэр үедээ 770 гаруй жилийн цаана аваачаад онголчихон л гэсэн үг. Монголчууд Хүннү их гүрний үед бичиг үсэгтэй байсан хэр нь өөрсдийн бүхий л нууцыг бичиж хадгалдаггүй байж. Эрхэм нандин бүхнээ оюун ухаандаа хадгалан оюунаас оюунд дамжуулан хадгалдаг байж.
Оюун ухаанд хадгална гэдэг ирэх он жилүүдийн завагт аваачаад хийчихэж байгаа хэрэг. Нууцаа хадгалах чадвар бол оршин тогтнохын нэгэн үндэс. Дийлдэшгүй, мөхөж мөхөж сөнөшгүй оршил нь тайлагдашгүй, танигдашгүй сэтгэлгээг бий болгодог. Монголчуудын сэтгэлгээ бол ертөнц дээрх нэг танигдашгүй тайлагдашгүй мэн. Нүүдэлчин монголчуудын энэхүү тайлагдашгүй танигдашгүй оюуны их өв бол билиг зүй. Малын им тамга, хадны сүг зураг, хээ угалз, удган бөө нарын өмегөл, эртний зан үйл, эмээл хазаар, сур дээсний зангилаа гогцоо… ер хаа л бол хаа билэг тэмдэг. Энэ бол нууц дохио, зангаа. Ерөөс билиг тэмдэг гэдэг бол тайлах түлхүүр нь гээгдсэн эцэг өвгөдийн гэрээс юм. Түүнийг тайлах хялбар бус. Билигийн ёсыг билигт хүмүүн мэдьюү гэсэн үг байдгийн учир нь энэ.

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИЛЧ ДАРАМЫН БАТБАЯР (Оюуны орон зай)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button