Та жингээ мэддэг үү ?
Хүний биеийн жин тогтмол хэлбэлзэж байдаг. Жинг үсрэлт маягаар ихэсгэдэг хоол идэх мэтийн хэлбэлзлийн түргэн илрэх шалтгаанаас гадна байнгын удаан, огт үл мэдэгдэх өөрчлөлт бий болгодог бусад хэд хэдэн шалтгаан бий. Энэ тухай анх удаа 300 орчим жилийн өмнө Санкториус тааварласан байна. Тэрээр асар том жин хэмжигч хийж хэдэн цагийн турш түүн дээрээ сууж өөрийн жингийнхээ өөрчлөлтийг ажиглаж байв. Туршилтын үр дүн маш их гайхал төрүүлж нэрт эрдэмтэн, тэдний нүдэн дээр турахыг үзэх хүсэлд автагдсан олон тооны хүмүүс түүний лаборатори уруу цувах болжээ. Харин жингийн өөрчлөлт ч мэдэгдэхүйц байсан бөгөөд Санкториус хоногт жингээ 1 кг орчим алдаж байв.
Жингийн алдагдал олон шалтгаантай юм. Зөвхөн бие махбодоос нүүрсхүчлийн хий ялгаран гарснаар хүний жин хоногт 75-85 граммаар буурдаг байна. Энэ ч мэдээжийн бага хэрэг. Уушигнаас хоногт 150-500 грамм, бас арьсыг нэвчин түүнээс ч илүү ус ууршдаг. Хүний хэле биеэрээ том том дуслаар урсдаггуй боловч тэрээр зогсоо зайгүй хөлөрсөөр л байдаг.
Арьсны бүх гадаргуугаар тархсан хөлсний тоо томшгүй булчирхайн нүхнээс хөлсний маш жижиг гагцхүү микроскопоор харж болохуйц дуслууд ялгаран гарна. Агаар хангалттай хуурай байвал тэрээр, шинэ дусал булчирхайнаас ялгарахаас өмнө ууршиж амжиж, арьс ч хуурайшна. Хүйтэн агаартай үед арьснаас 250-1700 грамм ус ууршдаг. Халуун хуурай агаартай үед биеийн хүнд ажил гүйцэтгэхэд хөлсний ялгарал хоногт 10-15, бас зарим үед цагт 4 литр хүртэл өсөж болох бөгөөд энэ тохиолдолд арьс ч хуурайшиж болно. Хамгийн даруухан тооцоолсноор өмнө зүгийн хүн 70 жил амьдрахдаа 70-150 тонн, төмөр замын гурван том цистерн хэлс ялгаруулдаг байна. Хэлс, ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Түүнийг их хэмжээгээр ялгаруулах нь бие махбодын юунд нь хэрэгтэй юм бэ? Тэгэхлээр хүний бие махбод хэт халах явдалтай тэмцдэг. Ууршихад их хэмжээний, 1 литр хөлсөнд 600 калори дулаан зарцуулагдана. Энэхүү бүх дулааныг хүний биенээс авчихвал түүний температур нь 10 орчим градусаар буурахсан билээ.
Харамсалтай нь бидний биеэс дулааны гагцхүү багахан хэсгийг ууршихад зориулан өгдөг учраас хөлсний ялгаралт нь биеийн хөргөлтийг хангаж хөлсний ялгаралт нь биеийн хөргөлтийг хангаж чаддаггүй, харин хэт халахаас л биднийг хамгаалдаг. Уушиг болон арьснаас ус ууршсаны ачаар л хүний биеийн температур 40-50 градус хүртэл ихэссэн байхад
Хөлрөх нь тэр болгон ашигтай биш юм ч, хэвийн 37 градус орчим байна.
Агаарт чийг их байх үед хэлс удаан ууршиж том дусал болон биеэр урсаж амар заяа үзүүлдэггүй. Ууршилт байхгүй болохлоор хөрөлт ч явагдахгүй шүү дээ. Ийм учраас хуурай цөл дэх халууныг дулаан орны чийглэг ойнхоос тэсвэрлэхэд хялбар байдаг.
Хэлс их хэмжээгээр ялгарах явцад хоргүй юу? 3-5 литр ус алдах нь ямар ч гэсэн цангааж тарцлаах боловч ойрын хугацаанд нөхөж чадвал амьдралд аюулгүй юм. Хүн, ямар нэг шингэн зүйлээс эрс татгалзан амиа хөнөөх гэсэн, 1821 онд Францад болсон тохиолдол мэдэгдэж байгаа билээ. Түүний амьдрал 17 өдөр үхэлтэй тэмцэлдсэн юм. Энэ хүний мацаг барьсны 15 дахь өдөр ч гэсэн ус ханатал өгч түүнийг аварч болох байсан билээ.
Хэлс үүсэгдэг усыг хаанаас олж авдаг, бас хүний уусан шингэн хаана хадаглагддаг вэ? Хөлсний булчирхай нь усыг цуснаас авдаг. Харин хөлсний ялгаралт хэт их хэмжээнд хүрээгүй байхад цус бүлэгнэж бага болсоор байдаггүй. Цус, усаа алдаж эхэлмэгц л агуулахаас тэр хэмжээний ус цусны гулдралд орно. (Арьсан доорхи эд эс, булчин болон бусад эрхтнүүд усны агуулах болон ашиглагдана.) Үүний эсрэг нь хүн ус уувал тэр нь ходоодноос цус уруу сорогдож тэр доороо зохих хэмжээний ус, цуснаас агуулахад шилжин очно.
Агуулах дахь усны нөөц нь, ялангуяа шувуу болом нисэгч шавьжнуудад их биш байна. Тэр нь сэрүүн агаартай, амьдралын үйл ажиллагаа хэвийн явагдаж байх үед ч гэсэн дөнгөж хоёрхон хоногт л хүрэлцэнэ. Гэтэл уены нөөц заавал байх ёстой. Ус нөөцлех хамгийн өвөрмөц аргыг балт зөгий бүтээжээ. Хэдэн мянган нас гүйцсэн шавьж, асар олон тооны авгалдай бүхий бүл нөөцгүй байж болохгүй. Гэнэт агаар муудах хэдэн өдөр ч нисэж болохгүй болгох юм билээ. Тэгвэл авгалдайгаа яах вэ? Балт зөгий ч энэ байдлаас гар х арга олсон байна. Хэрэв үүрийг нээж үзвэл сархиа ч хөдөлгөөнгүй зүүгдсэн том ажилчин зөгий хаа нэг э зайдуу байхыг харж болно. Энэ нь амьд цистерн юм. Ус зөөх балт зөгийнүүд бүх илүүдэл усыг тэдний хөлс үрүү дүүртэл шахахад хүндэрсэн зөгий нь нисэхээр барахгүй, мөлхөх ч чадвараа алддаг байна. Агаар нэг хоёр өдөр муудахад тэдний хэвлий нь мэдэгдэхүйц багасаж цистерн хоосорно.
Б.ТҮВШИНБАТ (Оюуны орон зай)