Хүндэтгэж энэрэх ёс заншил

Бас арван сар тээж ангир шар уургаа хөхүүлсэн эх асралт эцгийн ач гавъяа үлэмж их. Түүнтэй тэнцэх ачтан анх санваар авч /А/ үсэг зааж арван хар нүглийг тэвчүүдзн арван цагаан буяны замд хөтөлсөн багшийг /лам гурван эрдэнэ/ дээдлэн биширдэг. Yүнээс үүдэн аливаа хүнийг хүндлэх ахачлах дүүчлэх, айх эмээх, хайрлах, энэрэх ёс гарна гэж ном шаштирт бичжээ. Арван цагаан буяны бисэр үйлдэх гурван буянд амьтаны амийг таслахгүй хулгай хийхгүй, буруу хурьцал үйлдэхгүй байх. хэлээр үйлдэх дөрвөн буянд худлаа хэлэхгүй, хов хэлэхгүй, бусадтай ширүүн догшин харьцахгүй чалчаа үгийг тэвчих, сэтгэлээр үйлдэх гурван буянд хомхой сэтгэлийг тэвч,их, бусдыг хорлохгүй. буруу үзлийг тэвчих эдгээр болно. Ийнхүү арван цагаан буяныг завсаргүй үйлдэн насыг элээсэний эцэст энэ ертөнцийн хүрээнээс тасарч гэрлийн мөн чанартай болж төгөлдөр оронд бурханы хутаг олохийг эрмэлзэх тэр эс бүрдвээс дахин эрдэнэт хүний бисийг олж сртөнцөд төрөхдөө урьдын хүн төрлөөс илүү сайн хүн болно гэж сургадаг байжзэ. Энэ бүхний сайн замын заагч эх бол Эх эцэг лам багш гэж үзээд тэр гурван хүний ачийг хариулах, нэр алдарийг нь гутаахгүй, түүний хүү, тэр гуайн шавь төлөв томоотой сайн хүү гэж хэлүүлэхийг чухалчилдаг. Хүн нэрээ, тогос өдөө, нэр хуг архаар үгийг зурлагаар нь дуудан хэлж өгвөл, титим гэзэгтэй,яс хугар гэдэг сургаалийг ямагт санаж шулуун шудрага, төв түвшин аж төрөхийн цагт хэрэг төвөг ер гардаггүй байлаа. Хэрэв нэг осол цалгар хэрэг гарвал түүнийг орон нутгаараа жигшдэг заншилтай. Монголчууд айлд орохдоо үүрсэн нум саадаг, буу зэвсэгэ гэрийн баруун урд дээвэр дээр тавиад, бүсэндээ зүүсэн хэт хутгаа буулгаж ордог нь би та бүхэнд хар, муу санаагүй, аюул хөнөөл учруулахгүй гэсэн шинж дохио юм. Мөн ташуур барьж нудрага буулгаж айлд ордоггүй сайхан заншилтай. Түүнчлэн айлчлан ирж буй хүний өөдөөс хог шороо авч гарах угаадас цацах, хутга шөвгийг үзүүрээр нь хүнрүү харуулж өгдөггүй ёстой.

Хөдөө хээр уул даваан дээр танихгүй хүмүүс уулзахдаа амар мэндээ заавал мэдэлцэж хаа хүрэхээ ярилцаж зам мэдэхгүй бол заалгадаг сайхан уламжлалтай. Урьд цагт таних, танихгүй ямар ч айл нүүж явахад ширдэг, майга хөлтэй жижиг ширээгээ халуун цай, тавагтай идээний хамт авч очоод сайн нүүж явна уу хэмээн асууж угтдаг нь хэн хэндээ элгэмсэг дотно нөхөр болж нарй тавьдаг өвөрмөц сайхан заншил юм. Айл хотлоороо ажил төрөл, мал ахуй, тариа ногоо өвөлжөө хаваржаагаа элбэж засах найрсаг харилцаа тогтож энэ нь чухамхүү ам бүл нэг айл мэт байж. Тэр цагт хүүхэд багачууд ах настай хэнийг ч бол хүлээж хүндлэн өндөр настай хүнийг мориноос нь түшиж буулгаад морийг нь уях, үүдийг сөхөж оруулах, морийг иь аргамжиж, өглөө эмээллэж өгдөг байлаа. Ер нь монгол заншил бол ахчилах, дүүчлэх эгчлэх ёс нарийн чанд, эцэг эх нар нь зурхайч нараар жил нас, мэнгэ өдөр цагийн тохиргоог үзүүлж ханилуулдгаас гэр бүл салах сарних явдал ховор байжээ. Бидний эх эцэг 50-60 жил ханилан байж эж, төрийн хар хүн гэр төхөөрүүлдэг. Тэр нь ч тусгай ёс учиртай. Та гэж хүндлүүлдэг хүн ойворгон муу ааштай байж чадах уу даа !. Манай монголчууд хүнсэнд хэрэглэх малаа муучлахдаа дэвсгэр дэвсэж, төрийн хар хүнээр төхөөрүүлдэг. Тэр нь ч тусгай ёс төртэй билээ. Урьдын цагт хүний амины хэрэг өдрийн од шиг ховор гардаг байв. Харин одоо хүн хүнээ егүүтгэн хороох явдал өдөр өнжихгүй шахам гардаг боллоо гэж сонсдох юм. Ямар булай явдал вэ? Одоогоос хэдэн жилийн өмнө Чи наад сэгсгэр үсээ засуул гэж үснээс нь татсанаас болж хүү нь эцгээ алжээ. Үүнээс үзэхэд хүүдээ эелдэг зөв харьцаа, мөн хүүгийн тэсвэр тэвчээр, хайр хүндэтгэл дутаж сонсоогүй булай хэрэг гарнээ. Энэчлэн эцэг, эх, ах, дүү, найз нөхөд, амраг хань, ачит багшаа үг хэлээр доромжлох, архи ууж агсам согтуу тавих бусдын амь нас эрүүл биеийг бүрэлгэх, эрэмдэглэх явдал гарч байна. Энэ нь байлдаан, алаан талаан, садар самуун элдэв бузар булайг харуулсан киног маш их үзүүлж байгаагаас хүмүүжил сахилга сул дорой, хүүхэд залууст гаж буруу нөлөөлж гэмт хэрэг ихэслээ. Урьд нэг хүн хүүгээ лам болгож сүм хийдэд суулгахдаа за хүү минь <<номыг нь эс суравч номхон дөлгөөнийг нь сураарай>> гэжээ. Чухамдаа сахилга батыг нь эрхэмлэн сурч мэд гэсэн үг биш үү?

Иймээс шашны сургааль номлолыг бүхэлд нь жигших биш авах хэрэглэх сайн зүйл бий санагдана. Ер сайтар тунгаавал шашны сургаал ном нь хүнийг хүн төрхтэйбайлгахыг зорьсон ёс суртахууны сургаал юм. Мөн хүн хүнээ хайрлан хүндэтгэх уламжлалт зан заншил, хүмүүжлийн өвөрмөц аргаа орхисноос болж хүүхэд залуусаа хүмүүжүүлэх явдал манайд цалгарсан мэт санагдана. Эрт цагт (багшийг бишрэн шүтэх) ёс маш нарийн байлаа. Эрдэмт багшаас номын увдисыг сурдаг, багш нь шавиа энэрэн хайрлаж эцгийн оронд эцэг, эхийн оронд эх мэт энэрдэг. Багш шавийн барилдлагааны ёсны тухай төвд монгол хэлээр бичсэн олон сайхан бүтээл бий. Нэг номд дурдсан нь Багш шавь болох нь наад тал нь хоёр биеэ 12 жил харж байж багш шавь болж, эрдмийг сурах сургах хэрэгтэй гэжээ. Гэтэл одоо манайд багшаа хүндлэх байтугай, үг хэлээр доромжлох, нэр цол өгөх, атгаг хорон сэтгэлээр хандах явдал удаа дараа гарч байна. Бас багш нь шавьтайгаа, шавь нь багштайгаа ханилж суусан явдал их болжээ. Энэ бол сурган хүмүүжүүлэх ёс журамд ноцтой харшилж байгаагаар зогсохгүй залуу үсийг буруу зам мэрт хөтлөн оруулах журамгүй хэрэг. Нөгөө талаар сүүлийн үед зарим охид хөвгүүд гадаадын хүнтэй алиа шалиг зангаасаа эр эм болж эх эцэг эх орноо хаяад явах болов. Манай нам төрийн тэргүүн байсан хүн маань ч тийм зам мөрөөр ороод одоо харь оронд байна шүү дээ. Үүнийг хүлцэн зөвшөөрч байсан шадар дэргэдийн хүмүүс ч гэсэн <<хүний эрх чөлөө, хувийн хэрэг гэж цагаатган адаар ааштай эхнэрийг нь догиож, толгой дээрээ гаргасан нь хүний ч тэр төрийн ёсоор ч тэр . үзэшгүй буруу хазгай явдал мөн. Ингэж дээрээсээ дороо хүртэл ёс журам, итгэл хүндлэлээ алдаж байгаагаас залуу үс маань буруу хүмүүжил олж байгаагийн хор уршгийг чухам хэнд хүлээлгэх вэ?Үүнийг хүний эрх чөлөөг хязгааргүй эрх чөлөөтэй хангаж байгаа зүй ёсны хэрэг гэж үзэж болох уу?Энэ бүхнийг эргэн харж эргэцүүлэн тунгааж, залуу үеэ хүмүүжүүлж гэмээнэ засаг төр бэхжиж, монгол туургатны улс гэр батжин тогтох биз ээ. Ө.ЭРДЭНЭБУЛГАН (Оюуны орон зай)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button