Загас ус уудаг уу?

Эрдэмтэд хэдийнээ эдгээр асуултын хариуг олжээ. Эдүгээгийн загаснууд байгалийн бүх усан санг эзэмшсэн боловч зүйл бүр нь гагцхүү дассан нөхцөлдөө л амьдарч чадах юм. Маш цөөн тооны загас өөрийн эрүүл мэндэд хор учруулахгүйгээр цэвэр уснаас давстайд, түүнээсээ буцаж шилжиж чадах юм. Загасны дотроос могой загасыг онцгойд тооцож болно. Тэрээр амьдралынхаа тал хувийг давстай, нөгөө хэсгийг нь цэнгэг усанд өнгөрүүлдэг. Загасны нэг уснаас нөгөөд дураараа шилжин явахад юу саад болж байна вэ? Загасны арьсан бүрхүүл, амны хөндий, загалмайн бүрхүүл болон бүсийн бусад хэсэг, мэн түүнчлэн бүх эрхтэн ба нэхдэсийн зарим эд, эсийн хальсан бүрхэвч нь усыг нэвтрүүлдэг. Ус эдгээр бүрхүүлийг нэвчин чөлөөтэй шүүрдэг бол тэрээр давс болон бусад олонхи бодисуудыг нэвтрүүлдэггүй юм. Ус хаашаа шүүрдэг вэ? Усан сан уруу юу, эсвэл усан сангаас уу? Энэ нь ус хаана их байгаагаас огтхон ч шалтгаалахгүй.
Нэвчээх процсссыг, уусгасан бодисуудаас бий болж буй уусмалуудын шүүрүүлэгч даралт төдийчинээ өндөр болж ингэснээрээ уусмал нь усыг өөр рүүгээ улам хүчтэй сорно. Цэнгэг усанд даралт нь үнэн хэрэгтээ 0-той тэнцүү байхад загасны цус болон нэхдэсийн шингэн дотор 6-10 атмосфсртэй тэнцэхүйц шүүрүүлэгч даралт бий болгодог давс уургийн бодис их хэмжээтэй байна. Биендээ эрчимтэй орох усыг цэнгэг усны загасны бие махбод энэ хүчээрээ гаднаас сорж авдаг байна. Усны илүүдлийг бие махбодоос түргэн гаргахад зориулсан хэрэгсэл загасанд байгаагүйсэн бол бие нь амархан нүрдийж үхэх байсан. Ийм болохоор цэнгэг усны загасанд ус уух хэрэгцээ хэчээ ч гарч байгаагүй юм. Тэд тал талаасаа нэвчиж байгаа уснаас ангижрахын төлөө санаа загасны бие махбодод тэр нь ердөө л 10-15 атмосфсрт хүрнэ. Ийм учраас цадаж ханадаггүй далай, тэдний биеэс усыг хомхойрон сордог байна. Өнгөц харахад, тэнгисийн ус, хөвж байгаа загасыг хатаах чадвартай мэт гаж буруу хачин үзэгдэл үүснэ. Тэнгисийн загаснууд ямагт ангаж байдаг нь гайхалтай зүйл биш юм. Тэнгисийн загас болгон ус уудаггүй. Тэдний хамгийн эртнийх нь болох дулан загас, усны барс нь ясархаг загаснуудаас түрүүлж далайд шилжин суурьшсан болохоор давстай усанд зохицсон юм. Тэдгээр нь, бусад бүх амьтан хурдан ангижрахыг яардаг нэлээд хорт бодис болох мочсвиныг цусандаа агуулдаг байна. Үүнээс ангижрахын тулд бусад загасгнууд мочевин нэвтрүүлдэггүй тусгай бүрхүүл бүхий загалмай өмсөх хэрэгтэй болжээ. Дулан загас болон усны барсны шүүрүүлэгч даралт нь тэнгисийн усныхаас үлэмж их юм. Тэдний бис нь цэнгэг усны загастай загастай яг адилхан далайгаас ус сорж авдаг учраас дулан загас, усны барс нь гагцхүү түүнээсээ яаж салах вэ? гэдэгт л санаа тавьдаг ажээ. 1970 аад оны усныхаас үлэмж их юм. Тэдний бис нь цэнгэг усны загастай яг адилхан далайгаас ус сорж авдаг учраас дулан загас, усны барс нь гагцхүү түүнээсээ яаж салах вэ? гэдэгт л санаа тавьдаг ажээ. 1970 аад оны сүүлээр Зүүн-Өмнөд Азиас эрдэмтдийн илрүүлсэн наймаалж идэгч мэлхий ч гэсэн энэхүү зарчмыг аврага загаснаас зээлдэн авсан байна. Газар уснаа явагч бүх амьтдаас тэр ганцаараа давстай усанд амьдрахад зохицсон ажээ.
Эдгээр мэлхий нь урьдын адил цэнгэг усанд түрсээ орхидог нь үнэнтэй атал зулзагаа өсөхлөөр тэнгис уруу очиж наймаалжаар хоололдог байна. Мэлхий нь дулан загасны адил цусандаа мочевин хадгалдаг бөгөөд
түүнийг дураараа хийж тэнгисийн ус уруу шилжин ирэхийн өмнө мочевин нөөцөлж. цэнгэг ус уруу зайлахдаа түүний илүүдлээс ангижирдаг байна. Ийм учраас энэхүү мэлхийнүүд хаана ч амьдарч байлаа гэсэн
бусад төрлүүдийнхээ адил ус уух шаардлага байхгүй
юм.

Б.ТҮВШИНБАТ (Оюуны орон зай)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button