Kабелийн телевиз хүрээгээ тэллээ

Энэ салбарт сүүлийн үеийн шинэ дэвшлүүд гарсаар байгаагийн нэг нь өнөөдрөөс эхлэн монголын тэнгэрт цацагдаж байгаа телевизийн 48 сувгийг кабельгүйгээр хүлээн авах боломж юм. MUDS систем гэх энэ технологийг хамгийн товчоор хэлэхэд тоон технологийг ашиглан эфирээр дуу дүрсний сигналыг хүргэж байна гэсэн өг. Ингэхдээ дахин дамжуулах станцуудыг ашиглана. Yр дүнд нь хэрэглэгчид заавал кабелийн утас татуулахгүйгээр кабелийн олон сувгийг хүлээн авна. Нэг ёсондоо уулын оройд суурилуулсан дахин дамжуулах станцаас кабелийн сувгийг та гэртээ суурилуулсан хүлээн авагчаар дамжуулан үзэх боломжтой. Ийнхүү монголын телевизийн орон зайд кабелийн телевизийн эзлэх орон зай хүрээгээ тэллээ. Энэ сувгаар зөвхөн кабелийн төдийгүй UBS телевиз, ТВ 5, ТВ 9, 25-р суваг телевизүүдийн сувгийг хүлээн авч үзэх боломжтой. Гэхдээ одоогоор зөвхөн хойд чиглэлийн зуслангуудын айл бүрхэн эхлэж хүргэхээр төлөвлөсөн. Цаашид энэ жилдээ багтааж 4 станц суурилуулах юм байна. Кабелийн хэрэглэгч болохын тулд Сета бокс буюу хүлээн авагчийг худалдан авах шаардлагатай. Энэ төхөөрөмжийн зах зээлийн энэ нь 100 000 төгрөг юм байна. Харин кабель хэрэглэсний хураамж 4000 төгрөгийг сар бүр тушаана. Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 27 хүртэл 1 сарын хугацаанд үйлчилгээний хураамжийг чөлөөлнө гэж шинэ технологи нэвтрүүлсэн Сансар кабелийн телевизийнхэн мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button