Учир бүтүүлэг нэгэн хэргийн ээдрээ өнөөг хүртэл тайлагдаагүй байна
Уг хэргийн олон зүйлээс та бид өөр өөрсдийн амьдралд анхаарч үлдэхэд гэмгүй гэж үзсэнии үндсэн дээр манай сонинд хандаж ирсэн Ч. Чинбаатарын яриаг анхааралтай сонсч, нийтэд хүргэж байгаа нь энэ билээ.
Хөндлөнгөөс нь өнгөц харсан хүнд ач нар нь өвөөгийнхөө байрыг булаалдаад байна гэж ойлгомоор. Гэвч Чинбаатарын яриа, бидэнд үзүүлсэн баримтуудаас ач хүү Энхбаяр нь өвөөгийнхөө байрыг өөрийн болгохын тулд эртнээс нарийн зохион байгуулсан төлөвлөгөөний дагуу бүгдийг хипж, эцэст нь санасандаа хүрсэн байж мэдэхээр юм. Манай редакцийг зорин ирсэн Чинбаатар Монгол Росцветмет нэгдлийн Геологи хайгуулын экспедицэд механикч ажилтай юм байна.
АЧ, ЗЭЭ НАР ХЭНИЙ ХЭН БЭ?
Хэргийн нарийн ширийнийг ойлгомжтой болгохын үүднээс ач, зээ нарын хэн нь хэн бэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй биз. Байрны эзэн агсан өвөөг Д.Даөаа гэнэ. Эднийх нэг охин, хоёр хүүтэй. Охиныг Долгорсүрэн, хөвгүүдийг Болд, Сүхбаатар гэдэг. Сүхбаатар нь Ацаг шүдний зөрөө киноны Намжилын дүрээр олны танил болсон жүжигчин. Болд тэр айлын дагавар хүү учраас ч тэрүү энэ ам бүлийн тоонд бараг багтдаггүй байсан байна. Үүнийг манай сонинд хандаж ирсэн Чинбаатар баталж байгаа юм. Ямартаа ч түүнийг ухаан орсон цагаас хойш лав өвөөгийнд нь Болд гэж хүн байсныг тэр мэдэхгүй гэж байгаа. Тэрээр үүнийгээ багтай нотлохын учир нь ээж Долгорсүрэн нь түүнийг бага байхад бие барсан тул дүү Ганбаатарын хамт өвөө, эмээгийнхээ асрамжинд ирж. Тиймээс ч Чинбаатар овог, албан ёсны гэрчилгээ, паспортаас бусад бүх зүйлдээ өвөө Даваагийнхаа нэрээр бичигдэж үлджээ. Үндсэндээ энэ айлын дансанд хүү Сүхбаатар, зээ хүү Чинбаатар, Ганбаатар нар л 1987 оныг хүртэл тоологдож явсан байна. Тэр үед эднийх өнөөдрийн ах дүүсийн хагаралд хүргээд байгаа байр ч үгүй, ердөө таван ханатай гэрт л амьдарч байсан гэнэ. Харин нэг эцгийн хүүхэд болох Болд нь өөрийн ээж дээр амьдарч байсан бололтой. Энэ хэргийн гол эзэн Энхбаяр нь Болдын хүү аж. Ийнхүү тус тусдаа өрхөд амьдарч байсан хүүхдүүд яахаараа нэг гэрийн дансанд орж, өвөөгийн орон байрны маргаанд орооцолдох болсны шалтгаан юу байв гэж уншигч та асуух нь мэдээж. Энхбаярын аав Болд 1994 онд бурхан болсон байна. Болд тэр үедээ Энхбаярын ээжээс салж, Ичинхорлоо гэж эмэгтэйтэй амьдарч байсан аж.
Гэтэл аавыгаа нас барсны орой тэрээр хойт ээжтэйгээ байраа булаацалдан хэрүүл хийж, улмаар цүнх хувцсаа үүрээд энэ гэрт эргэж ирэхээргүйгээр гарч явжээ. Улмаар орох оронгүй тэнүүчилж явахад нь аавтай нь нэг эцгийн хүүхэд болох Сүхбаатар таарч, түүнийг гэртээ авчирсан байна. Даваа гэж айлд Энхбаярын бүл нэмэн орж ирсэн түүх энэ аж. Гэвч тэрээр нэг, хоёр сар амьдарч байгаад л хаагуур яваа нь мэдэгдэхгүй тэнээд алга болчихдог байсан гэнэ.
ХОЁУЛХНАА АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ЗОВОХ ЮМГҮЙ БҮРДҮҮЛЖЭЭ
Таван ханатай гэрт амьдарч байсан Даваа өвөөд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гэж 1992 онд төрөөс нэг өрөө байр олгосон байна. Энэ үед зээ хүү Чинбаатар, Ганбаатар нар нь хэдийнэ тусдаа гарсан байсан тул шинэ байранд өвөө хүү Сүхбаатарын гэр бүлийн хамт амьдрах болжээ. Гэвч аав, ээжийнхээ хамт амьдарч байсан Сүхбаатарынх 1998 оноос гадаадад гарсан охиныхоо байранд амьдрахаар өрх тусгаарлан нүүж. Даан удалгүй эмээ нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, сэтгэл санаагаар унасан өвөөгөө Чинбаатар өөрийн асрамжиндаа авч, байрыг нь хамт ажилладаг хүндээ түрээслүүлсэн байна. Өнөөх үе үе тэнээд алга болчихдог Энхбаяр ч өвөөг даган Чинбаатарынхаар амьдарна. Ийнхүү 1998 оноос хойш хүүхдүүдтэйгээ эвтэй найртай амьдарч байсан өвөө 2001 оны тавдугаар сард гэнэтхэн л байшиндаа очиж амьдарна гэж учиргүй зүтгэсээр санасандаа хүрчээ. Мэдээж хүүхдүүд өвөөгөө ганцаар байлгахгүйн тулд Сүхбаатарын хүү, охин хоёрыг хамт явуулж. Энэ үед Чинбаатарын дүү Ганбаатар ч өвөөгийндөө хамт амьдрахаар болсон байна. Энхбаяр ч тэдний ам булийг нэмэв. Гэвч удалгүй тэрээр Чинбаатар руу утастаж Сүхбаатар ахын охин чинь найзуудаа дагуулж ирээд өвөөг амраахгүй байна гэж ярьсаар охиныг төрхөм-д нь буцаалгаж дөнгөж. Мөн хүүг нь байнга зодож, хоол ундыг нь хорьж дарамталсаар гэртээ харихаас аргагүйд хүргэсэн байх юм. Үүнийг нь тэр үеийн байрны хүүхдүүд бүгд гэрчилж чадах гэнэ. Ингээд гуравдагч хүн болж үлдсэн Ганбаатарыг мөн л Чинбаатар руу ярьж Энэ дүү чинь үргэлж архи ууж ирээд өвөөг зовоож байна гэсээр данснаас хасуулж өвөөтэй хоёулхнаа үлдэж чаджээ. Гэсэн хэдий ч Энхбаяр хэзээ ч ажил хийж байгаагүй төдийгүй байрны мөнгийг өвөө тэтгэврээсээ төлж, хоол ундыг нь Сүхбаатар, Чинбаатар нар даадаг байж.
ӨВӨӨ 26 ЖИЛИЙН ТУРШ АВЧИХААД УНТДАГ БАЙСАН ХИЙМЭЛ ШҮДЭЭ ТЭР ШӨНӨ Л АВСАНГҮЙ
Ийнхүү Даваа гуай өөрийн дагавар хүү Болдын хүүхэд болох Энхбаяртай хамт амьдарч эхлэв. Удалгүй бүл нэмж Энхбаяр нь Тунгалаг гэж бүегүйг гэртээ авчирч, улмаар хамтран амьдрах болсон байна. Ийм л амьдрал, үйл явдал өрнөсөөр ердөө жилийн дараа буюу 2002 оны арваннэгдүгээр сарын 28-ны өглөө эрт Энхбаяр Чинбаатарынх руу утастаж Өвөө унтаагаараа өнгөрчихөж гэсэн хэл дуулгажээ. Чинбаатар ч ах Сүхбаатартаа хэлж, улмаар ах дүүсээ цуглуулан бүгд очиход өвөө нь амьегал хураагаад нэлээд удсан бололтой бие нь хөрж, хөшсөн байж. Гэхдээ тэднийг угтеан дүр зурагнаас Чинбаатарт жаахан сэжиг буусан байна. Учир нь бүтэн 25, 26 жилийн турш унтах бүртээ хиимэл шүдээ заавал авч тавьчихаад унтдаг байсан өвөө нь тэр шөнө шүдтэйгээ унтсан байсан гэнэ. Ингэхдээ доод талынх нь шуд үгүй байсан төдийгүй өнөө хэр эрээд олдоогүй аҗ. Түүнээс гадна ханийхаа өмсч амжаагүй шинэ тэрлэг, хуучин хувцас зэргээр нь дэр хийлгээд үргэлж дэрлэж унтдаг байснаа мөн л тэр шөнө дэрлэх нь байтугай бүр дэргүй унтсан байж. Энэ бүгдээс сэжиг төрсөн Чинбаатар ахдаа бодсоноо хэлсэн боловч ах Сүхбаатар нь Аав 92 насаллаа. Жам ёсоороо өөд болоо байлгүй дээ гээд бүгдийг ёс жаягийн дагуу үйлдэж, хөдөөлүүлэх болсон байна. Ингээд оршуулгын зардал хөөцөлдөж яваад ахмад зүтгэлтнүүдэд тусламж дэмжлэг өгдөг байж магадгүй юм гэхдээ холбогдох газруудад нь хандтал Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдэд олгосон 250 мянган төгрөгийг авсан биз дээ гэсэн хариу сонсчээ. Үүнийг Энхбаяраас тэр даруй асуухад бүр долдугаар сарын 15-нд авчихсан гэж. Уг нь өвөө амьд сэрүүн байхдаа Бидэнд төр, засгаас 250 мянган төгрөг өгч байгаа гэсэн. Тэр мөнгийг хэдэн хүүхдэдээ хувааж өгнө гэж учиргүй хөөрцөглөн ярьдаг байж. Тэгэхээр уг мөнгийг Энхбаяр авчихсаныг өвөө нь ч мэдээгүй байж болох магадлалтай гэнэ. Энэ бүхнээс улбаалан Энхбаяраас байрны ордер хаана байгааг асуухад Өвөө надад гэрээслээд үлдээчихсэн. Бүр тэр тухайгаа ярьсан яриа нь ч хуурцагт бичээтэй бий гэж. Үүнийг сонсоод цочирдсон ах дүүс бүр гайхаж, Чинбаатар уурласандаа Энхбаярыг цохиж аван Энэ хэрэг ерөөсөө шунахайн сэдэлттэй байна. Чи зайл. Чамайг бид өвөөгийнхөө ажил явдалд ч оролцуулахгүй гээд хөөн явуулжээ. Гэвч Энхбаяр хөгшнийг хөдөөлүүлсэн өдөр эргэн ирж, улмаар 49 хоног нь дуусаагүй байхад байрыг хүнд түрээслүүлж орхисон байна.
ӨВӨӨГИЙН БАЙР ЭНХБАЯРЫН ГАРТ ХЭРХЭН ШИЛЖИВ?
Ийнхүү 2001 оныг хүртэл хамтдаа амьдарч асан үр хүүхдийнхээ хэнд ч хэлэлгүй сүүлийн нэг жил л хамт байсан Энхбаярт өвөө байраа гэрээслээд үүрд одож. Уг нь байрны хамтран эзэмшигч нь зээ хүү Чинбаатар гэнэ. Гэвч өвөө гэрээслэлийг хамтран эзэмшигчтэйгээ ч зөвлөлгүй дур мэдэн шийдсэн байх. Гайхаптай нь, гэрээслэл нас барахаас нь яг жилийн өмнө хийгджээ. Өвөө 2002 оны арваннэгдүгээр сарын 28-нд нас барсан, харин гэрээслэл өмнөх оны арваннэгдугээр 30-ны өдөр үйлдэгдсэн байх юм. Гэхдээ гэрээслэлийн хүсэлтийг өвөө өөрийн гараар огт бичээгүй нь сонин. Гарын үсэг нь ч Даваа гэж хүнийх мөн гэдгийг өнөөдөр хаана ч, хэн ч тогтоогоогүй байна. Нотариатч мэдүүлэг өгөхдөө Байрны гэрээслэл хийлгэхээр нэг залуу 60-70 орчим насны, их ядуу байрын өвгөнтэй ирсэн. Тэр өвөө бичиг үсгийн чадваргүй байсан болохоор хурууны нь хээг авч үлдсэн гэжээ. Гэвч энэ бүхний учрыг олж, хурууны хээг тогтоолгон, өвөөгийн үхэлд гадны нөлөө бий эсэхийг шалгуулахаар оршуулснаас нь хойш дөрвөн сарын дараа шарилыг нь хөндөж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулсан байна. Даанч харамсалтаи нь хурууны хээг өнгөцхөн дарсан учраас Даваа гэж хүний хурууны хээ мөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин Даваа нь бичиг усгийн чадваргүй хүн биш гэдгийг түүний хүүхдүүд нотолж, төгссөн сургууль, хашиж байсан албаны нь үнэмлэх, бичиг баримтыг бидэнд үзүүлэв. Тэрээр Улаанбаатар хотын багшийн сургууль, Малын бага эмчийн сургууль, Намын төв хорооны шинэ хүчний дээд сургуулиудыг дүүргэж, Хүн эмнэлгийн техникумд түүхийн багш хийж байжээ. Түүнчлэн Улсын Бага Хурлын гишүүн байсан аж. Ийм хүн бичиг үсгийн чадваргүй байна гэдэгт хэн ч итгэхгүй биз. Тэгээд ч 90 гарсан өвөө 60, 70-тай мэт харагдахаар овор багатай хүн биш гэнэ. Түүнээс гадна Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл дээр зөвхөн нэг хүний бичилт байх ёстой хэсэгт гурван хүний гарын бичилттэй төдийгүй гэрээслэлтэй яг нэг өдөр зэрэг хийгдсэн байгаа нь бусад ах дүүсийнх нь сэжгийг улам гүнзгийрүүлээд байгаа бололтой. Мөн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг Даваа гэсэн нэрээр гаргасан боловч гарын үсэг нь Энхбаярынхтай адил гэнэ. ч Дээр өгүүлсэн хуурцагт үлдээсэн яриаг ч анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрч нотариатчийн дэргэд үйлдээгүй тул хүчингүй гэж үзжээ. Өнөөдөр зээ хүү Чинбаатар нэг л зүйлд туйлын харамсч сууна. Учир нь талийгаач хөгшин нас барахаасаа хоёр хоногийн өмнө өөрийг нь эргэж ирсэн Чинбаатарт Өвөөд нь чамтай ярих юм байна гэхэд нь Би яарч явна, хүү нь маргааш ирээд тухтай ярилцъя гээд явсан боловч маргааш нь ажил гарснаас ирж чадаагүй байна. Ингээд л нөгөөдөр өглөө нь өвөөгөө нас барсан мэдээг сонсчээ.
Ийн учир битүүлэг нэгэн хэрэг үүсч, өнөөдрийг хүртэл хэн ч ээдрээ зангилааг нь эцэслэн тайлж чадаагүй байгаа бөгөөд өвгөний байранд Энхбаярынх өнөөг хүртэл амьдарсан хэвээр аж. Хэрвээ өвөөгийнхөө байрыг ач нар нь өөрсдөө авч чадвал хөгшний адил насны ахмадууд болон ядуу амьдралтай хүмүүст гэр болгон тарааж өгөх бодолтой гэнэ.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-06-29 157)