ОНРТ-ийн Үндэснии зөвлөлиин гишүүдииг нэр дэвшүүлж дуусч байна
Үүнтэй холбогдуулан ОНРТ-ийн удирдах дээд байгууллага Үндэснии зөвлөлиин гишүүдииг иргэний нийгмийн төлөөлөл болох ТББ-уудаас нэр дэвшүүлж төр, засагт санал болгох журмыг ажлын хэсгээс боловсруулж дууссан билээ. Үүний дагуу одоо ОНРТ-ийн Үндэснии зөвлөлиин гишүүдэд ТББ-уудаас нэр дэвшүүлэх материалыг хүлээн авах., тэдгээрийг бүртгэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь долдугаар сарын 2-нд болох ТББ-уудын зөвшилцөх чуулганаас хоёр өдрийн өмнө дуусгавар болох ёстой. Манай улсад бүртгэлтэй гурван мянгаад ТББ-уудын төлөөлөл 300 шахам хүний бүрэлдэхүүнтэй чуулах ТББ- уудын дээрх чуулганаар ОНРТ-ийн Үндэснии зөвлөлиин 15 гишүүн ямар хүмүүс, хэн байх нь тодрох юм. Улмаар чуулганаас дээрх хүмүүсийг УИХ, Засгийн газарт санал болгож сонгуулснаар ОНРТ-ийн Үндэснии зөвлөлиин гишүүд УИХ-аас эцэслэн батлагдах юм.
ОНРТ-ийн хууль хэрэгжсэнээр Радио, телевизийн нэвтрүүлэг сайжрах уу?
Энэ талаар саяхан Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс олон нийтээс санал асуулга авахад иргэдийн дийлэнх нь ОНРТ-ийн хууль хэрэгжсэнээр Монголын радио, телевизийн нэвтрүүлгийн чанар сайжирна гэсэн байна. Үүнийг дотор нь задалбал 11,3 хувь нь эрс сайжирна, 40,9 буюу ихэнх нь ерөнхийдөө сайжирч магадгүй гэжээ. Тэгвэл үлдэх 20,4 хувь нь Монголын үндэсний радио, телевизийн нэвтрүүлэг янзандаа байна гэсэн дундуур хариу өгчээ. Харин хамгийн цөөнх болох 1,6 хувь нь муудна, эрс муудна гэж хариулжээ.
ХУУЛЬ ГАРСНЫГ МЭДЭЭГҮЙ БАЙНА
Судалгаагаар иргэдийн 60 хувь нь УИХ-аас ОНРТ-ийн хууль гарч удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгааг мэдээгүй байна. Үлдэх 40 хувь нь хууль гарсныг мэдсэн гэх боловч үүндээ итгэлгүй байжээ. Энэ асуултад 40-59 насныхан бусдаасаа харьцангуй олноор буюу 50-60 хувиар ОНРТ-ийн хууль гарсныг мэдсэн гэсэн бол 12-19 насныханд энэ талын ойлголт алга. Иргэдийн дийлэнх нь хууль гарсныг мэдээгүй мөртлөө 70 хувь нь ийм хууль чухал гэжээ. Үүнээс ОНРТ-ийн хууль манай нийгэмд хэрэгтэй нь илт.
олон нийтийн
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЗОРИЛГЫГ ТА ХЭР МЭДЭХ ВЭ?
Олон нийт ОНРТ-ийн хууль чухал гэсэн боловч хуулийн зорилгыг хэр мэдэж байгаа бол? Энэ талаар удирдах дээд байгууллагууд, радио, телевиз, судлаачдын зүгээс хурал, зөвлөгөөнийг олонтаа хийж семинар сургалтаар зөндөө ярьсан. Гэвч ОНРТ-ийн хууль гарсныг мэдээгүй иргэд түүний зорилгыг юу л гэж мэдэв гэж. Судалгаанд оролцеон таван иргэн тутмын нэг нь ОНРТ-ийн хууль олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллийн хэрэгсэлтэй болж, энд төрийн хяналтыг багасгана гэсэн бол мөн таван хүн тутмын нэг нь энэ талаар хэлж мэдэхгүй байна гэсэн хариулт өгчээ.
ҮЗСЭН ТЕЛЕВИЗИЙНХЭЭ ХУРААМЖИЙГ ТӨЛ!
ОНРТ-ийн хууль хэрэгжихтэй холбоотойгоор анхаарал татсан нэг асуудал нь ОНРТ-ийн санхүүжилт юм. Үүний нэг эх үүсвэр нь үзэгч, сонсогчдын хураамж юм. Судалгаанаас үзэхэд хүмүүс хураамжид ихэд болгоомжтой ханддаг аж. Нийт айл өрхийн тал орчим хувь нь энэхүү хураамжийг иргэд тогтмол төлөх ёстой гэсэн боловч ачир дээрээ энэ телевизийг үздэггүй учир хураамж төлөх албагүй гэсэн хариултыг өгсөн байна. Сарын тавин мянган төгрөгийн орлоготой өрхийнхөн ингэж хариулжээ. Тэгвэл дунд орлоготой өрхийнхөн бас л заавал яагаад Үндэсний радио, телевизэд хураамж төлөх ёстой юм бэ, бид үздэг телевиздээ л төлбөрөө төлбөл барав гэсэн байна. Харин сардаа 200 мянган төгрөгийн буюу дээд орлоготой айлынхан радио, телевизийн хураамжаа төлөлгүй яахав гэжээ. Үүнээс үзэхэд радио, телевизийн хураамж хүмуүсийн сэтгэлгээ болон тухайн өрхийн амьжиргааны түвшинтэй холбогдож байна.
Судалгаанаас үзэхэд олон нийт жилдээ 5,5 тэрбум төгрөгийн урегал зардалтай, техник хэрэгсэл нь хоцрогдсон, тэгсэн мөртлөө нэвтрүүлгээ сансраас 300 гаруб цэгт цацдаг станцтай Монголын Үндэсний радио, телевизийг задлаххуулийг ерөнхийдөө хүсэн хүлээж байна. ОНРТ-ийн хууль хэрэгжсэнээр залхаасан реклам, хүчирхийлэл, хоцрогдсон савангийн дууриудаас сална гэдэгт итгэлтэй байна. Хууль хэрэгженээр монголчууд Үндэсний, олон нийтийн радио, телевизээрээ өдөрт 20-иос илүүгүй минутын зар сурталчилгаа хардаг, хагас, бүтэн сайн өдөр болон өдөр бүрийн оропн 20.00 цагаас хойш улс төржиж, реклам үздэггүй болох нь. Ийм радио, телевизийн удирдлага нь нэг нам, хүчнээс биш парламент, ТББ-уудаас сонгогдсон хүмүүс төлөөлдөг бопох нь ээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-06-29 157)