Ардчилсан Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Өчигдөр Ардчилсан Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж намын удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-г ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар боллоо. ҮЗХ-ны хурлаар тус нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, энэ сонгуульд оролцеон байдал, УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд хэрхэн оролцох, энэ эрхийг ҮЗХ-ноос намын Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлж шийдүүлэх, эцэст нь намын ойрын зорилт, үйл ажиллагааны талаар гэсэн гурван үндсэн асуудлыг хэлэлцэх гэж байна.
Ингэснээр УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан Нам хэрхэн оролцох эцсийн шийдвэр тус намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарах аж.
Долдугаар сарын 2-нд хуралдах ҮЗХ-ны хурлын дараа нийслэлд Ардчилсан Намын орон. нутгийн намын дарга нарын зөвлөлдөх уулзалт болох юм байна. Үүнд Ардчилсан Намын удирдах бүх хүн оролцох ажээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэсэг хугацаанд чимээгүй болсонд нэг хэсэг нь эмзэглэж байхад нөгөө хэсэг нь тоохгүй байсан Ардчилсан Намын үйл ажиллагаа сэргэх нь.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-06-29 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button