Ерөнхийлөгч анхны зарлигуудаа гаргав
Уг зарлигт
Нэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны 2005-2009 оны хөтөлбөрийг боловсруулсугай.
Хоёр Уг хөтөлбөрийг Үндсэн хууль, бусад хуулиар тодорхойлсон Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн үсэр иргэд сонгогчдоос ирүүлсэн санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж, 2005 оны наймдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад даалгасугай гэжээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хөгжлийн төлөө зүтгэл, хүний төлөө сэтгэл гэсэн уриа бүхий хөтөлбөртэй оролцож түүнийгээ сонгогч олон түмнийхээ хамтын оюун ухаанаар шүүлгэн баяжуулсан билээ. Сонгуулийн явцад иргэдээс 200 орчим мянган санал ирсэн байна. Эдгээрсаналуудыг нягтлан үзэж ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахаас Ерөнхийлөгч, түүний ажлын апба ажлаа эхэллээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхээс нь хуулбарлан бүтээж, Үндсэн хуулийн Цэцэд залах тухай хоёр дугаартай зарлиг гаргав. Уг зарлигт
…Үндсэн хуулийн Цэцийн албан хэрэгцээнд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхээс нь гэрэл зургийн аргаар хуулбарлан нэг хувь бүтээж, түүнийг Үндсэн хуулийн Цэцэд залсугай гэжээ.
Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч
хадгалж байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөн хийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангарагласан бөгөөд хоёр дугаартай зарлигаараа ийнхүү Үндсэн хуулийн уг эхийн хуулбар Үндсэн хуулийн Цэцэд байх нь зүйтэй хэмээн үзжээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа юм гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-06-29 29)