Индиан маягийн хувцас өнөө зуны гоёл
Учир нь алдартай загвар зохион бүтээгчид индиан загварын хувцас энэ зуны моодыг тодорхойлно гэж үзэж байна. Америк, Европийн зарим оронд ийм загварын хувцас аль хэдийнэ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байна. Ногт маягийн хүзүүний модон зүүлт, урт, өргэн юбка мэн төмөр тоноглолтой гутал илүү моодонд орох гэнэ. Гэхдээ та классик, дэгжин хувцас моодноос гарсан гэж бүү бодоорой. Ийм загварын хувцсыг албан уулзалт, оройн үдэшлэг тэнгүүнд очихдоо заавал өмсөх хэрэгтэй. Мөн тод өнгийн хувцсыг барууны залуус илүү сонирхох болсон байна. Харин нүүр будалтын хувьд тод өнгөөр будахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв байгалийн өнгөтөй, цайвар ягаан өнгөөр уруулаа будаад зуны үдэшлэгт очвол илүү дур булаам харагдах нь.
Энэ сарын 26-наас Италийн Милан хотод 2006 оны эрэгтэйчүүдийн хувцасны загварын долоо хоног болж байна. Энд ирэх оны эрэгтэйчүүдийн хавар зуны загварыг тодорхойлсон хувцаснуудыг дэлгэн үзүүлжээ. Маш олон алдартай загвар өмсөгч оролцсон уг шоунд зөвхөн Италийн загвар зохион бүтээгчид оролцож байгаа юм. Тухайлбал, Вивиенне Вествууд, Багбегги Прорсум нар өөрсдийн загвараа толилуулсан байна. Тэдний загвар хүмүүсиин сонирхлыг ихэд татаж байгаа бөгөөд улмаар ирэх оны загварт ноёлох бололтой.
М.ЭРДЭНЭЧИМЭГ (Өдрийн сонин 157)