Хамгийн амархан сурах эрдэм бол гадаад хэл
Хорвоогийхон бүгдээрээ хэл нэгтэй болохоор санасан бүхнээ хийж чадах вий гэж бурхан айгаад тэнгэрээс буун ирж бие биенийхээ яриаг ойлгож чадахгүй болгохын тулд хорвоогийн хүмүүсийн хэлийг хутгаж орхиж гэнэ. Тэр үеэс л хүмүүс өөр өөр хэлээр ярьдаг болсон юм гэжээ. Улс түмэн өөр өөр хэлээр ярьж эдүгээ хүртэл өөр хоорондоо харилцахад бэрхшээл учирч байгаа билээ. Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд тавьсан нэгэн илтгэлд одоо дэлхийн хүн ард 2976 хэлээр ярьж байна гэж дурьджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хүн ярьж байна. Дэлхий дээр хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг, Англиар 450 сая хүн, энэтхэгийн Хинди урду хэлээр 160 сая хүн ярьдаг ажээ. Дэлхийн хамгийн их дэлгэрсэн хурц тод арвин баялаг хэлний нэг нь орос хэл билээ. Орос хэлийг одоо тив бүхэнд судалж одоогоор 200 орчим сая хүн орос хэлээр ярьж бичиж байна. /Арван гурван эх хэл бий /эдгээр хэлээр дэлхийн хүн амын тавь гаруй хувь нь ярьж байна. Дээр нэгэнт дурьдсан хятад, англи, орос, хэлнээс гадна испаниар 140 сая хүн германаар 100 сая хүн, японоор 80 сая хүн, францаар 75 сая хүн бенгалаар 60 сая хүн, португалиар 55 сая хүн, италиар 55 сая хүн, арабаар 50 сая хүн ярьдаг юм. Дээр дурдсан нийт хэлнээс 1200 нь амеркийн индианчуудын хэл бөгөөд индианчууд нийтдээ 17.5 сая хүн байдаг. Тун цөөхөн боловч өөрийн хэл, бичигтэй олон ястан бий. Оросын Коли хойг дээр Саами ястан суудаг Тэд нийтдээ 1700 хан ч гэсэн өөрийн хэл бичигтэй юм. Арван гурван эх хэлийг мэддэг хүн чухамдаа хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой байна. Гэхдээ судлах хэлийг сонгож авахдаа хэлний хэр зэрэг дэлгэрсэнийг удирдлага болгож болохгүй. Бусад олон хүчин зүйлийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ. Англи Орос хэлнээс хамгийн олон ном орчуулагдаж мөн франц герман хэлнээс ч дутахгүй орчуулагддаг байна.
Ямар хэлийг хүмүүс хамгийн их сонирхож байна вэ?
Англи Орос хэл гэж ярилцдаг боловч сүүлийн үед испани, мөн дорно дахины хэлийг илүү судлах болжээ. Эхлээд үндсэн хэлийг судлаж дараагаар нь төрөл хэлийг судлах хэрэгтэйг туршлага харуулж байна. Хүн хичнээн олон хэл мэддэг бол дараагийн хэлийг амархан сурдаг.
Гадаад хэл сурч судлах явдлыг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлсэнээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд Франц, Англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан бол бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна.Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байсан байна. Шлиман нийтдээ арван дөрвөн хэл мэддэг байжээ.
Шлиман хүүхэд байхдаа их ой муутай байсан боловч Эртний дэлхий дахины түүхийг судлахад сэтгэл шулуудсан байна. Үүний тулд олон хэл мэдэх хэрэгтэй байлаа. Шлиман туйлын шаргуу дасгал хийх замаар, өдөр тутам үргэлжилсэн үгээр бичсэн 20 орчим хуудас зүйлийг цээжилж чаддаг Болжээ. Ийнхүү гоц сайн ойтой болж аваад гадаад хэл хурдавчлан сурах ажилд орсон байна. Жишээлбэл
гадаадын хүнд маш хэцүү гэж тооцогддог орос хэлийг зургаан долоо хоногт сурчээ Дундад эртний үед ийнхүү харь хэл түргэн сурах чадварыг /Олон хэл мэддэг хүнийг полиглот гэдэг/ Меццофанти хар шүгэлсэнийх гэж үзэн сэрдэн сэжиглэдэг байжээ. Арван долдугаар зууны үед Финландад нэгэн оюутныг
гадаад хэл маш хурдан сурдаг чадварыг нь чөтгөр шуламтай нөхцсөн байхаас зайлахгүй гээд шүүхэд шилжүүлсэн байна. Уг ял зэмлэлийг шашныхан дэмжиж шулмын ид шидэд автсан гэж цаазаар авах ял заасан байна.
Дээр үед харь хэл сурахийг туйлын хүнд ажил гэсэн санаа их дэлгэрсэн байсныг саяын өгүүлсэн зэрлэг муухай явдал гэрчилж байна. Гэхдээ Меццофанти хамба /1774-1849/ зуу гаруй хэл мэддэг байжээ. 1961онд нас барсан ХБНГУ-ын профессор Геестерман 132 хэл мэддэг байсан юм. Одоо Парис хотноо Франц, Герман, Испани, Португаль, Итали, Норвег, Бербер, Банту, Латин, Эртний Грек, Хятад, Япон, Перс, Араб, Финланд, Эртний ассир, Эртний Египет хэл мэддэг гайхамшигтай полиглот Григорий Колпакчи гэдэг хүн амьдардаг. Тэрээр жилд хамгийн бага нь нэг хэл заавал сурдаг ажээ. Та нийт хэдэн хэл мэдэх вэ? Хэмээн Григорий Колпакчаас асуухад -Тодорхой тоог нь сайн мэдэхгүй юмдаа хэмээн хариулжээ. Энэ ч хэлэнд онцгой авъяастайгийнх хэмээн та хэлэх биз.
Хэлний онцгой авъяас гэж байдаг түүнийг хүндэтгэж үзэх нь үнэн. Гэвч хэлний авъяас бол хэдхэн цөөн хүнд заяадаг онцгой зүйл бишээ. Хүүхэд болгон гадаад хэлийг түргэн зуур амархан сурдаг юм. Залуу насанд хэл сураад амжилт олох нь илүү байна. Хэрэв арга ухааныг эзэмшиж түүнийгээ шаргуу хэрэглэвэл гайхалтай үр дүнд хүрч болно. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Гадаад хэл сурахдаа ямар ч атугай өөрийнхөө санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгтүн гэж олон хэл сурчихсан эрдэмт хүмүүс санал нэгтэйгээр баталдаг юм. Хоёр дахь болзол нь туйлын сониуч самбаатай байхтун. Хаана хэзээ ч тэр уг сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг танд тус болж чадах хүмүүстэй илүү их харилцагтун. Гуравт нь хөгжим их сонсож сонсголоо сайжруулагтун. Энэ нь жигтэй хачин зөвлөгөө мэт санагдаж болох боловч сонсгол сайн байх нь гадаад хэл сурахад их тус болно. Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл шууд арга гэж бий үүнийг нийтээр мэднэ. Багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтана.
цээжилтэл дахин давтана. Энэ аргаар хэлний хуулийг хамт суллан гадаад хэлийг 200 цагт сурч болно. Одоо хурдавчилсан арга ихээхэн дэлгэрч байна энэ аргыг хэрэглэхэд хэлний зүй хэлний бүтэц зэргийг судал гэж шаарддаггүй. Харин их ярих аль болох их юм ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, Яриад л байх…
Ярианы хэлэнд голлон анхаарна. Хурдавчилсан арга бол давталтын дүн шинжилгээ гэдгээс гарсан юм. Тэгвэл практик дээр хэдэн үг хэрэглэж байна вэ? Орос хэлний сод авъяастан А.С.Пушкиний утга зохиолын нийт үгийн сан нь ердөө л 21197 үг байлаа. Пушкинийх энэ шүүдээ тэгвэл үтэл биднийх ямар байх вэ? Хэл шинжээч нар гайхалтай хачин зүй тогтолыг нээсэн нь хамгийн олон дайралддаг зуун үг болон бичгийн хэлний 20% ийг нөхөж хүрдэг, 1500-аас 2000 мянган үг бол 85%ийн бүрэлдүүлдэг байхад бусад үлдсэн хэдэн арван мянган үгийн аль нэг дайралдах боломж 15% иас хэтэрдэггүй байна. 1911 онд Элдридж хэмээх хүн гадаадаас цагаачлан ирсэн англи хэл сурч буй ажилчидад зориулан хамгийн их хэрэглэгддэг 6000 мянган үг хэмээх толь бичиг зохиожээ. Тэр үеэс хойш иймэрхүү толь бичиг хэдэн зуугаараа хэвлэгдэх болсон юм. Хэлний үг бүрийн хэрэглэгдэх байдал өөр өөр байна.
Жишээ нь уе гэдэг үг бидний өдөр тутмын ярианы хэлэнд олонтоо тохиолдох боловч алгоритм гэдэг үгийг мэдэх хүн бас л олон боловч хэрэглэгдэх нь цөөхөн байна. Үг хичнээн олон удаа дайралдаж байгаа нь төчнөөн их хэрэглэгдэж байгаа нь тэр юм. Давтагдалын толь бичигт хамгийн эхэнд хамгийн олон дайралддаг үгийг дараа нь хоёр дахь гурав дахь гэх мэтчилэн дэс дараагаар байрлуулсан байна. Үүнд ямарваа хэлний ямар нэгэн бичиг нь үндсэндээ хамгийн олон давтагддаг цөөн үгсээс бүрдсэн байдаг аж. Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг эхний таван зуун үг нь уран зохиолын хэлний 70% ийг эзэлж, 1000 үг нь 80,5 хувийг эзэлж, 2000 үг нь 86 хувийг 3000 үг нь 90 хувийг, 5000 үг нь 93.5 хувийг эзэлдэгийг бодож судлаж гаргажээ. За тэгвэл бид 5000 үг бус 10000 үгийг аваад үзвэл ямар байх вэ?
Тооцоо хийгээд үзэхэд 5000 үг мэддэг хүн эх бичгийн 93.5 хувийг ойлгодог байхад 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг болох нь тодорно. Үгнийхээ баялагийг 2 дахин нэмэгдүүлсэн хэр нь 2.9 хувийн хожоо гарчээ. Ийм ялимгүй бага ялгаатай байхад илүү 5000 үг цээжлэхийн хэрэг байна уу даа? Энэ нь зөвхөн Англи хэлний шинж биш юм. Бусад хэлний хувьд ч мөн үүнтэй төсөөтэй мэдээ баримт олджээ. Гадаад хэлний ном зохиолтой ажиллах практикаас үзэхэд эх бичгийн үгийн 60 хүрэхгүй хувийг ойлгоход тэр өгүүлэл буюу номын ядахдаа гол утгых баримжаалж гол зүйлийг хоёрдугаар зүйлээс нь ялгаж чаддаг байна. 60-80 хувийг ойлгож байвал зохиогчийн ярьж байгаа зүйлийн явцыг ажиглаж ерөнхий утгыг багцаалж гол зүйлийг ялган мэдэж түүнийгээ толь бичиг ашиглан сүүлд нь орчуулж авах бололцоо олгодог байна. 80-90 хувийг ойлгож байвал хааяа нэг толь бичиг харан гадаад хэл дээр бичсэн зүйлийг шууд эх хэлээрээ тэмдэглэж ах бололцоотой байна. 90-98 хувийг ойлгож байвал бараг эх хэлээрээ уншсантай ялгаагүй бөгөөд хааяа нэг дайралдах мэдэхгүй үгийн утгыг тааварлах хялбархан юм. Тэгэхлээр 5000 орчим үг, зарим өвөрмөц хэллэгмйг мэдэж байвал англиар чөлөөтөй унших бололцоотой аж. Гадаад хэл сурах тухай оросын нэрд гарсан хэд кий шинжээч академич Л.В.Щерба тун сонирхолтой саналм хэлсэн байна. Л.В.Щерба Гадаад хэлийг хэрхэн судалбал зохих вэ гэдэг номондоо хэлний зүйн үндсийг мэдэж, эх бичгийг толь бичиг хэрэглэн ойл эж сурмагцаа ихээхэн уншиж эхлэх хэрэгтэй гэж зөвөлжээ. Үүнд хөнгөн ойлгомжтой адал явдлын уран зохиолыг материал болгон ашиглах хэрэгтэй. Анхандаа уншлага маш алгуур удаан байх боловч заавал нарийн бүхэн ойлгох гэж улайралгүй, үл ойлгогдох зүйлийг орхиод аль болох хурдан уншдаг болохыг мэрийх хэрэгтэй. Толь бичиг харахаа улам улам цөөрүүлж, бусад үгтэй холбон тааварлах чадварыг аль болохоор хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж унших нь гадаад хэлний аль болох олон үг, хэллэгийг тогтоож авах зорилготой бөгөөд тэдгээр үг, хэллэг нь ном зохиолд олон давтагддагийн ачаар тийнхүү цээжилж тогтоох бололцоо олгоно. Тэгэхдээ уг хэлнээ дайралддаг, үг, хэллэг давтагдах учир аль илүү хэрэгтэй чухал үг хэллэг ,нь өөрөө аяндаа ойд тунаж үлдэнэ гэж акамемич Щерба заажээ. Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаална. Одсо ярианы хэл хурдавчлан сурах аргыг эргэж яръя. Англид ажиллаж байсан германы томоохон хэл шинжлэлч Макс Мюллер английн тариачид өдөр тутмынхаа аж амьдралд ердөө гурван зуун үг хэрэглээд болдог гэж өгүүлжээ! Тэгвэл дунд хэрийн чадвартай хүн нэг цаг г ямарч хэлний зуун үг цээжилж чаддагийг болгарын мэргэжилтэн нарын шинжилгээ харуулсан юм. Ярианы хэлэнд үгийн давтагдах нь бичгийн хэлнээс илүү их байдаг бөгөөд эхний мянган үг ярианы хэлний 90 шахам хувь болдгийг дурдах нь зүйтэй. Болгарын мэргэжилтэн нар суггестопедын арга буюу хурдавчлан сургах арга хэрэглэх санал тавьжээ. Бас оросын мэргэжилтэн нар хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиож, түүнийгээ амжилттай хэрэглэж байна.
Сургалтын шинэ арга хэрэглэхдээ гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр шинэ хэлний нь орчинд умбуулах мэтээр сэтгэхүйн шууд иж бүрэн үйлдэл нөлөө үзүүлэхийг гол болгож, ингэснээрээ ихээхэн чөлэөтэй ярьж чадах болгодог байна. Үүнд хүн хэдийгээр алдаж онож, баахан буруу хазгай ч болов гурав хоноод л тэр үл мэдэх хэлээр ярьж эхэлдэг байна. Ерийн уламжлалт сургалтын аргаар бол гурван сар юмуу түүнээс илүү хугацаа зарж байж хүрч чадах хэлний мэдлэТийн тиим хэмжээнд гурван долоо хоногийн дотор хүрч болдог байна. Аль нэг хэлээр ном уншиж суръя гэвэл тухайн тэр хэлний хамгийн олонтаа хэрэглэгддэг хоёр мянга таван зуугаад үг, уг хэлний зүйг сурагтун гэж хэлний шинжээч нар батлан өгүүлж байна. Гагцхүү хэлэхэд л хэцүү, харин гурав дахь хэлнээс эхлээд цаашаа газрын уруу явж байгаа юм шиг өөрөө аяндаа болно гэж учир таньсан хүмүүс ярьж байна. Бас нэг зүйл хэлье. Энэ бүлгийн эхэнд сэдэл үг болгож тавьсан франц цэцэн үгийг ямагт санаж яваарай. Тэр цэцэн үгийг орчуулбал <<Дарх хийж байж дархан болно.>> гэжээ.
Б.М