Хэргийг нь нотлоогүй байж эрүүл хүнийг эдгэшгүй өвчтөн болгожээ
Нэгэнт гурван жил шахуу хорьчихсон учраас Батдоржийг чи ямар ч гэмгүй ээ гэх хэцүү.Тиймээс ямар нэгэн аргаар түүнд энэ хэргийг тохох байх. Энэ хардлаг ар гэрийхэнд нь болон өөр бусад хүмүүс өөрийн эрхгүй төрсөн нь нууц биш.
Эрүүл саруул ажлаа хийж явсан Батдорж гэдэг залуу хүн амины хэрэгт сэжигтнээр хоригдоод өнөөдөр ар гэрийнхнийхээ гарт амьд үлдэх найдваргүй болтлоо биеийн байдал нь дордсон байдалтай иржээ. Ганц худаг-ийн урьдчилан хорих төвийн байранд хоёр жил гаруйн хугацаанд хоригдсон тэрээр 13 настай хүүгийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж. Энэ хэргийг үйлдсэн гэдэг нь ч батлагдаагүй. Харин шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад гурван ч удаа буцаагдаж байсан. Хэрэг нь удаа дараа буцаагдах болсон шалтгаан нь мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэж үзсэнээс тэр. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Батдорж болон хамт сэжиглэгдэж буй Батсуурь нарыг буруутгах нотлох баримт бүрдээгүйгээс ийнхүү удаа дараа буцаасан гэсэн үг. Даанч хэрэгт холбогдолгүй тогтоогдлоо ч сэхэх найдлага тун бага Батдоржийн амийгхэн хариуцах вэ. Нэгэнт гурван жил шахуу хорьчихсон учраас Батдоржийг Чи ямар ч гэмгүй ээ гэх хэцүү. Тиймээс ямар нэгэн аргаар түүнд энэ хэргийг тохох байх. Тийм хардлага ар гэрийнхэнд нь болон өөр бусад хүмүүст өөрийн эрхгүй төрсөн нь нууц биш. Чухам ямар хэрэг явдлаас болж Батдорж, Батсуурь нар хоригдов.
Эл явдал 2003 оны гуравдугаар сард болжээ. Дулааны II цахилгаан станцын хашаанд Батдорж хоёр хүүхэд эхнэрийн хамт сахиул айлаар байж байгаад өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Тэдний оронд сайн яривал хамаатан гэж хэлж болохоор нутгийн айл Хуягболд Говь-Алтай аймгаас нүүж ирсэн байна. Батдоржийн гэрийг нүүхэд монгол зан заншлаар сүүн цацлаа өргөж үдэн гаргаж байсан аж. Гэтэл хагас жилийн дараагаар Хуягболдын 13 настай хүү хашаандаа боолгосон байдалтай
Ганц худаг -ийн урьдчилан хорих төвийн байргадны нөлөетэйгөөр нас барсан хэрэг гарчээ. Энэ хэрэгт Батдоржийг холбогдолтой гэж үзэн хорьжээ. Түүнд нутгийнхаа хүний хүүг хөнөөх шалтгаан юу байж болох вэ. Өөрийнх нь ажлыг авсанд хорсож хүүг минь хөнөөсөн гэх хүн сонсоход итгэмгүй хөгийн яриа дуулдаж байгаа гэнэ. Хашааны сахиул хийсэнгүй гэж хорслоо хорслоо гэхэд өөрийнхөө хүү шиг нялх амьтныг боомилон алах сэтгэлгээ сэтгэцийн хувьд эрүүл хунд лав төрөхгүй. Таван охинтой айл ын ганц хүү нь болж төрсөн Батдорж урьд нь хэрэг төвөгт орж байгаагүй нэгэн. Говь-Алтай аймгаас арван жилийн өмнө нүүж ирсэн. Арван гурав, дөрөв насны хоёр хүүхэдтэй. Зан төлөв даруу, барилгын ажил хийж явсан нэгэн гэнэ. Хэрэг гарах үед хувийн барилгын компанид ажиллаж байсан бөгөөд яг тэр өдөр ажил дээрээ
байсныг нотлох хүн олон гэдэг. Хоёр жил гаруй дамнасан уг хэргийг анхны шүүх хурлын ажиллагаа маргааш болно. Хэдийгээр биеийн байдал муу байгаа ч ар гэрийнхэн нь дамнуурган дээр хэвтүүлж шүүх хуралд оролцуулах бодолтой байна. Ар гэрийнхэн нь үнэхээр цөхөрч гүйцжээ. Хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоож өгнө гэж найдаж байсан тэдний итгэлийн хариуд ганц удаа өвчин хэлж үзээгүй гэх хүнийг нь үхлүүт амьтан болгочихоод эргүүлж өгсөн нь гашуун боловч үнэн явдал. Чийгтэй орчинд удаан байснаас сүрьеэ тусч улмаар хүндэрч менингэт болсон Батдоржид эрчимт эмчилгээ хийж байгаа боловч амьд үлдэх найдлага тун бага байгаа аж. Сүрьеэгийн клиникийн эрчимт эмчилгээний тасапг сахиуртай хэвтэж буй түүний ар гэрийнхэнд нь эмч нар Уулзуулах хүн байвал ер нь уулзуулж байсандаа гэмгүй шүү. Биеийн байдал тун дордсон гэж дуулгасан байна. Ар гэрийнхэн нь Батдоржийг өвчтэй талаар ерөөсөө мэдээгүй байж байгаад хориод хоногийн өмнө үхлүүт амьтан гар дээрээ авчээ. Чухам яагаад түүнийг өвчтэй буйг мэдээгүй юм бэ гэвэл ар гэрийнхэнд нь түүнтэй уулзах зөвшөөрөл лав хагас жил олгоогүй гэнэ. Гагцхүү сэжигтний амь нас дээсэн дөрөөн дээр ирүүт яалт ч үгүй ар гэрийнхэнтэй нь уулзуулж тэдэнд амьд мэнд дээр нь хүлээлгэн өгсөн бололтой. Гарсан хэргийг илрүүлж чадаагүй атлаа эрүүл саруул нэгэн иргэнээ эдгэшгүй өвчтөн болгочихдог хуулийн байгууллага Монголоос өөр хаана ч байдаггүй биз.
Б.ДОЛЗОДМАА
(Өдрийн сонин 157)