14 настай хүү амиа егүүтгэлээ.

14 настай жаахан хүү амьдралаас уйдсандаа өөрийгөө егүүтгэв үү, эсвэл түүнийг амиа хорлоход хүргэсэн өөр шалтгаан байв уу. Үүнийг шалгаж тогтоохоор Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Пүрэвдоржийн удирдсан бүрэлдэхүүн хэргийн газар руу явсан байна. Мөн энэ өдөр аав ээжийнхээ өвөрт бас нэгэн бяцхан хүү хорвоог орхижээ.
Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд хүүхэд нас барлаа гэсэн дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиход эхнэр нөхөр хоёр Хоёр настай хүүгээ дундаа хийж унтаад өглөө сэрэхэд ийм явдал болсон байна гэж мэдүүлжээ. Энэ хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Ц.Эрдэнэцэцэг
Монголын мэдээ 2005-06-29

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button