Юунд ч үл ажрах, туйлбартай зан чанарын тухайд
Харин ч биднийг тааламжгүй зүйлсээс хамгаалж чадах . Бүхий л арга замууд хэрэв нэр төргүй явдал биш л бол, зөвшөөрөгдөөд зогсохгүй, бүр сайшаал хүлээх учиртай. Туйлбартай, эрс шулуун зан чанарын тухайд гэвэл, хүнд хэцүү нөхцөл байдалтай тэмцэх өөр арга үгүй үед энэ нь маш чухал. Гэхдээ бидэн рүү чиглэж буй цохилтыг л няцааж байх юм бол тулалдаанд хэрэглэхэд тохиромжгүй арга, зэвсэг гэж ерөөсөө байхгүй шүү дээ.
Дайнч ард түмнүүдээс цөөнгүй нь тулааны талбараас гэнэтхэн зугтаж гарахыг дайснаа ялах хамгийн гол аргуудын нэг гэж үздэг ажээ. Тэд дараа нь нүүр нүүрээрээ халз тулахаас ч илүү аймшигтайгаар эргэн довтолдог.
Түргүүд одоо хэр нь иймэрхүү аргад тун гаргуун шүү. Платон ийм нэг жишээ дурдсан байдаг. Эр зоригийг <<Дайсныхаа халз өөдөөс хараад жагсаалаараа цэх зогсох хэмээн тодорхойлсон Лахесд хандан Сократ <<Юу гэнэ ээ! Ухрах арга хэрэглээд дайснаа бут цохих нь тэгэхээр хулчгар болох нь уу?>> гэжээ. Энэ үгээ бататгахын тулд тэрээр маш уран аргаар зугтаж гарсан Энгейг магтан шагшсан.
Хомероос эшилсэн байна. Үүний дараа Лахес жаахан бодолхийлснээ, үнэхээр ч скифүүд болон нийт нүүдэлчдийн морин цэрэгт тийм заншил байсныг хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэгэхэд Сократ явган байлдаанаар маш их гаршсан лакедемончууд Платеягийн дэргэдэх тулалдаанд Персүүдийн жигүүрийг сэт цохих гэж удтал оролдоод бүтэлгүйтсэний эцэст тарж ухрах шийдвэр гаргасан тухай ярив. Ийнхүү сарниж таран зугтахад нь персүүд араас нь хөөхийн тулд хориглолтын бат нягт эгнээгээ задалжээ. Ийм зальжин ухаан сүвэгчилсний хүчинд лакедемончууд ялсан юм.
Скифүүд гэснээс, энэ ард түмнийг эзлэх аян хийхдээ Дарий хаан эдний хааныг <<Шуудхан тулалдчихгүй байсхийгээд л зугтаж, нуугдаад байна>> хэмээн буруушаасан билээ. Тэгэхэд нь Индатирс хэмээх мөнөөх хаан <<Айсандаа зугтсан юм биш, ерөөсөө энэ хорвоо дээр хэнээс ч би айж хулчийдаггүй. Энэ бол ердөө л скифүүдийн дайтах заншил юм. Бидэнд хамгаалаад байх тариалангийн талбай ч, хотууд ч, дайсанд алдчих байшин ч байхгүй. Хэрэв Дарий халз тулалдана гэхээс яараад. Тэвчээр нь барагдаад байгаа юм бол, өвөг дээдсийн минь шарил оршсон тэр газарт дөхөөд ирэг л дээ. Тэгвэл чухам нэгийгээ үзэх гэж юу байдгийг харах болно>> гэсэн аж.
Юутай ч, дайны талбарт олонтаа тохиолддог их бууны бай болох үе гарахад.
Оп сопв1апсу
сум тусах газраас хурдхан зайлахаа шившигтэй явдал гэж үзэх нь түгээмэл. Тийм үед гараа өргөж, толгойгоо бөхийлгөөд наад зах нь нөхдийнхөө доог тохуу болсон байдаг нь нэг биш удаагийнх.
Эзэн хаан Ү Карл манайхны эерэг дайн өдөөсөн үед Провансд доорхи явдал болжээ. Маркиз дель Туасто гэгч эр Арль хотын зүг тагнуулд яваад өөрийг нь халхалж байсан салхин тээрмийн араас гарч ирмэгцээ Арлийн циркийн орой дахь харуулын нүдэнд өртчихөж л дээ. Харуул мань эрийг их бууны даргад зааж өгснөөр цаадах нь аврага том тугалган бөмбөгөөр яг тэр газарт нь тун ч цэцэн буусан байна. Хэрэв зээ Маркиз гал нээхийг харуутаа бушуухан дөрвөн хөллөж мөлхөөгүй бол тэр их цэнэгийг өөр дээрээ авах байсан нь гарцаагүй.
Нэлээд хэдэн жилийн өмнө Италийн нэгэн цайзьн бүслээд байх үед, манай ваш нйн наган өвөө болох Урбины херцог Лоренцо Медичид яг иймэрхүү явдал тохиолдсон гэдэг. Өөх рүү нь галт сум чиглэн айсунг үзмэгцээ хөсөр унаж, эгээ л нугае шиг ну>, шйсны ачаар амь мултарчээ. Тэгээгүй бол сум гарцаагүй гэдсэнд нь тусах байж. Үнэннйг хэлэхэд, иймэрхүү хөдөлгөөнийг хүн тооцоотойгоор хийнэ гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Бүх зүйл тийм гэнэтийн байхад сум яг хаана нь ч чиглэснийг хэн л тооцов гэж? Харин энэ хүмүүст аз тохиож, айсандаа хийсэн үйлдэл нь бөмбөгөнд онгодох үйлээс тун ч амжилттай зайлуулжээ гэвэл л илүү үнэмшилтэй мэт. Ерөөсөө ийм юм болно гэж огт санаанд оромгүй газар гэнэтхэн чих дөжиртөл буун дуу тасхийвэл, би өөрийн эрхгүй давхийн цочно. Ийм явдал нэг биш удаа тохиоддоход, надаас хавьгүй зоригтой хүмүүс ч байдгаагаараа цочин сандрахыг би үзсэн.
Мэргэн ухаатай хүн гэнэтийн сэтгэгдлийн нөлөөнд автдаггүй, <<байгалийн жам ёсноос ангид юу ч үгүй>> гэж нотолдог стоикууд хүртэл аянгын нүргээ. Нурах, цөмрөх чимээг сонсоод цонхийн цайж, биеэ хураадаг юм билээ. Хүсэл тачаалд автахдаа ч мэн л тиим байдалд ордог. Гагцхүү тэдиий санаа бодол л үл сарнин хурц тунгалгаараа байж оюун ухаан л айдас шаналалд үл автан цэх чигээрээ үлддэг. Мэргэн ухаантан гэгдэхээргүй, ердийн хүмуүсийн ой ухаанд хүсэл тачаал халдвар мэт гүнзгий нэвтэрч хордуулдаг юм. Тэдний бодол сэтгэхүй хүсэл тачаалын шууд нөлөөнд орчихдог. Харин мэргэн ухаантан стоикын дотоод сэтгэлийн жинхэнэ дүр зураг гэвэл энэ байна
Mens immota manet, lacrimae үolүuntur inanes (Сүнс гуйвшгүй нулимс дэмий л урсч байна даа. лат).
Ухаантай хүн сэтгэлийн хямралд өртдөггүй юм биш, харин тэрхүү хямралаа хазаарлан хардаг хэрэг.
Орчуулсан Г.АЮУРЗАНА