МҮХАҮТ япон улсад салбараа нээж байна
Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 29-ний 14.30-нд Танхимын уулзалтын 605 тоот өрөөнд болно.
Япон улс дахь салбар Танхим нь МҮХАҮТ-ын гадаад орон дахь анхны салбар болж байгаагаараа онцлог юм.
Салбар танхимын Ерөнхийлөгчөөр Японы Сайтама мужийн Китамото хотын иргэдийн хурлын төлөөлөгч ноён Кацура Юужиг, салбар танхимын даргаар МҮХАҮТ-ын Япон дахь өрөнхий төлөөлөгч У.Өлзийням, салбар танхимын мэргэжилтнүүдээр Японы Жей Си Си компанийн төлөөлөн удирдах эөвлөлийн дарга ноён Кода Көйжи болон Японы Амөтөк Трөйдинг ХК-ийн Азийг хариуцсан менежер Д.Отгонбаатвр нар томилогдон ажиллана.
Салбар танхим нь Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнесийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Ж.Алт
/Оллоо.МН/