Ford SAҮ олноор үйлдвэрлэгдэхээр боллоо

Энэхүү загвар нь энэ оны хавар Женевт болсон автошоуны үеэр танилцуулсан концептцал загварын Ford SAҮ (Sport Actiүity Үehicle)-ын олноор үйлдвэрлэгдэхэд зориулагдсан хувилбар байх юм. Зарим нэг эх сурвалжууд Ford нь удахгүй гарах шинэ хувилбарынхаа анхны загваруудын тестийг явуулаад эхэлчихсэн байгаа ажээ. Олноор үйлдвэрлэгдэх хувилбар нь Ford D-Max (Ford Focus C-Max гэдэгтэй адил) гэсэн нэртэй болох бололтой. Мөн энэ загвараар нэлээд хуучирсан гэж болох Ford Galaxy-ийг солих нь бараг гарцаагүй болж байгаа юм байна. Энэ машины олноор үйлдвэрлэгдэхээс өмнө үеийн хувилбарын нээлтийг энэ оны намар Франкфуртэд болох машины үзэсгэлэн дээр танилцуулах урьдчилсан тооцоотой байгаа ажээ. Харин энэ шинэ хувилбарын техникийн үзүүлэлтүүдийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button