Уй гунигийн тухай

Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш! Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямар хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ. Ухаантай хүн уй гашууд автахыг стоизууд хориглосон байдаг.
Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизын эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин нь боолын хувцас өмсчихсөн, уе авахаар хажуугаар нь өнгөрөхийг харжээ. Тэнд байсан нөхөд нь уйлалдан, чангаар эхэр татацгаасан ч, тэр ер бусын тайван байж, нэг ч үг дуугаралгүй газар гөлөрч зогсов. ҮүниЙ дараа хүүг нь цаазлахаар авч явахад ч хаан биеэ барьсан чанд хатуу байдлаа алдсангүй. Харин хажуугаар нь туугдан өнгөрсөн олзныхон дундаас албатуудаа олж үзүүт тархиа шаан. гүнээ эмгэнэж, орь дуу тавьсан гэдэг.
Энэ явдлыг манай ихэс дээдсийн нэгэнд саяхан тохиолдсон явдалтай жишиж болох юм. Триентад байхдаа бүх ураг төрлийнх нь бахархал, түшиг тулгуур болсон том ахыгаа амь үрэгдсэн тухай сонсчээ. Төдий удалгүй мөн л найдлага тавьж явдаг өөр нэг ах нь өнгөрсөн байна. Дээр дээрээсээ энэ хоёр цохилтыг тэр тун тэвчээртэй давж гарсан бөгөөд хэд хоногийн дараа шадар хүмүүсийнх нь нэг нас барахад, сэтгэлийн хат нь зөвхөн энэ хүртэл л тэсч явсан юм шиг байж ядталаа халаглан цухалдаж, асар их уй гашууд автжээ. Үнэн хэрэгтээ, түүний дотоод сэтгэлийг бөглөж дүүргэчихээд байсан уй гашуу тэвчээрийн хүлээснээс алдран гадагш дэлбэрэн гарахад ахиад ердөө хэдэн дусал хангалттай байснаас тэр.
Хүү, охин хоёрынхоо золгүй хувь тавиланй сэтгэл ер өвдөөгүй атлаа албатуудынхаа зовлонг зүрхэндээ тиим ойр гүнзгий хүлээж авены нь учрыг асуусан Камбизд мань Псамменитын хэлеэн хариулт хэрэв байгаагүй сэн бол, өмнө ярьсан түүхийг ч мөн ийнхүү тайлбарлаж болох л байлаа. Псамменит <<Сүүлийн энэ харуусал бол нулимс болон илрэхүйц байснаас л тэр. Урьд хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх аргагүй юм. гэж хэлсэн гэдэг. Ямар ч гэм буруугүй атлаа хараал идсэн хувь заяанд ороогдсон Ифигенияг хараад эмгэнэн халагласан олон түмнийг дүрсэлеэн эртний зураачийн аргын талаар энд дурдвал тун ч зохиддох вий. Хүмүүс дор бүрнээ хэрхэн өрөвдөж зовнин буйг зураач өөрийн ур чадлын ид хаваар нэг бүрчлэн харуулсан атал харин бүегүйн эцгийг нүүрээ дарснаар зуржээ. Тиим их цөхөрлийг дүрслэн үзүүлэх боломжгүй юм гэсэн санаа. Эхлээд долоон хүүгээ, дараа нь мөн төдий тооны охидоо алдсан золгүй эх Ниобея энэ их гарзыг тэвчилгүй, эцэстээ хад болон хувирсан тухай яруу найрагчдын санаа ч эндээс урган гарч байна Direguesse malis (Уй гашуудаа дийддэн чулуу болжээ. лат). Хэтийдсэнуй зовлон нүүрлэхийн цагт биднийг нөмрөн авдаг тэр л хар бараан, дүлий бөглүү багтралыг үзүүлэх гэж тэд ийм дүрийг бүтээжээ. Үнэхээр ч, хэмжээлшгүй их уй гашуу бидний сэтгэлийг бүрнээ харанхуйлан боомилдог. Бэрх хэцүү мэдээг анхлан сонссоны дараа яг л нймэрхүү явдал тохиолддог. Энэхүү шинэ, гэнэтийн сэтгэлийн нөлөөн дор бидний хөдөлгөөн хөшүүн, бээрэнги, саа дайрсан мэт болчих бөгөөд нэлээд байзнасны дараа л энэ бүхэн нулимс гомдлоор сая тайлагдан, хамаг чөдөр тушаа алдуурчих шиг, амьсгалахад ч тавиусч, дотор онгойгоод ирдэг. Et үia үix tandem laxata dolore est (Хоолой дээр тээглэсэн уй гашуу арайхийж нэг юм сарнилаа. лат). Фердинанд ван Унгарын ван Иоанны бэлэвеэн эхнэртэй дайтаж байх үед болсон явдал. Бута орчмын нэгэн тулалдаанд хэн бүхнийг шагшуулан, гайхалтай баатарлагаар тулалдаж байсан нэгэн морьтон хөсөр унахыг үзээд, германы жанжин Рейшах бусдын хамтаар тэр цэргийн араас ихэд харуусан халаглажээ. Тэгээд мөнөөхөн морьтон чухам хэн байсныг үзэхээр сониучирхан очиж, хуяг дуулгыг нь тайлуултал өөрийнх нь хүү байх нь тэр. Ойр тойрны нь бүх хүн үйлалдахад Рейшах л нэг үг дуугарсангүй, нулимс ч унагасангүй, нуруугаа цэхлэн зогеоод нас барсан хүүгээ цоо ширтжээ. Тэрээр уй гашуудаа автаад амьгүй мэт хөшиж, муужран унах хүртлээ ийн зогссоор л байжээ. Chi pyo dir com egle arde, e in picciol fuoco (Хэрхэн дүрэлзэн шатаж байгаагаа илтгэн хэлж чадаж буй л бол, тиим ч айхтар шатаагүй байгаа хэрэг. ит). Дуралсан хүмүүс хүсэл тэмүүллээ илэрхийлэх гэхдээ Misero qyod omnes Eripit sensus mihi. Nam simul te Lesbia, aspexi, nihil est super mi Quod lozuar amens. Lesbia sed torpet, tenius sub artus Flamma dimanat, gemina teguntur Tinniunt aures, genima teguntur Lumina nocte (Аяа хайр дурлал хамаг мэдрэхүйг минь үгүй болгожээ. Чамайг хармагц л, Лесбия, би ухаанаа гээж, үг дуугарч ч чадахаа болих юм. Хөл минь хөшиж, бүхий л биеэр галын дөл ноцож, чих шуугин, нүд харанхуйлах юм. лат) хэмээдэг шүү дээ. Гал халуун хүсэл тэмүүлэлд автах мөчдөө бид шаналал гунигаа илэрхийлэх чадваргүй болдог. Сэтгэл маань гүнзгий санаашралд автаж, харин бие махбод маань хайр дурлалд тэмүүлж байдаг Эндээс л дурлалт хүмүүст тохиолддог цагаа олоогүй гэнэтийн сандрал төрөн гардаг бөгөөд, маш ихээр хүсч тачаадсаны улмаас хамгийн амттай мөчид илрэн гардаг хүйтэн хөндий байдал ч ийм л шалтгаантай юм. Дур хүсэлд цэнгэж сонжих, бодож эргэцүүлэх зав зай гарч байгаа л бол тэр маш хүчтэй ассан тэмүүлэл яав ч биш билээ. Curae leүes loquunter, ymgentes stupent (өчүүхэн гуниг л үглээ, их уй бол нам гүм. лат). Ромчуудыг Ханнибал толгой дараалан хядсан аймшигт тулалдаанаас эсэн мэнд буцан ирсэн хүүгээ харуут гэнэтийн баяр хөөртөө автаад амь таьсан ром эмэгтэйн тухай яриа бий. Мөн Софозл, дарангуйлагч Дионисий нар нь хэт их баярласандаа болоод нас барсан гэдэг. Сенатаас өөрт нь өндөр дээд хэргэм хүртээсэн тухай мэдээ бүхий захидлыг уншаад догдлосны улмаас Корсик арлыг байлдан дагуулан, Ромын консул Тальвагийн зүрх зогссон юм. Энэ бүхнийг үл тоочин, манай цаг үед хамрагдах жишээг хайя л даа. X Пап Лев л гэхэд удтал хүсч явсан нь ёсоор болж Милан эзлэгдсэнийг сонсоод баярласандаа солио тусч, төдөлгүй нас барсан билээ. Хүний өчүүхэн дорой шинжийг гэрчлэх илүү сонирхолтой нэгэн тохиолдлыг эртний сударт тэмдэглэжээ. Ном хаялцах үеэр маргалдагч талынхаа үгийг няцааж чадалгүй, шавь нарынхаа нүдэн дээр мад тавиулсандаа ичээд гүн ухаантан Диодор Диалектик амьегалаа хураасан гэнэ. Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүний дээр бас байнга бодож эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна. Орчуулсан Г.Аюурзана

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button