Дээрхийн гэгээнтэн Хутагтын дөрвөн үнэний тухай
Нөгөөтэйгүүр, шашин шүтлэг болгон өөрийн гэсэн аргачлалтай байдаг. Бидний соёл, зан заншил угаасаа өөр өөр ч, харилцаа холбоо сайтай, бие биенээсээ суралцах боломж тэлэгдэж байгаа учраас бид улам ойртож дэлхий ертөнцийн хүмүүс нэг нэгнийгээ танихгүй байх нь улам бага болж байна. Энэ бол маш их чухал гэж би боддог.
Жишээ нь, Христийн шашинд хүн төрөлхтөнд, тэр тусмаа боловсрол ба эрүүл мэндийн салбарт чухал нилээд олон практик арга байдаг. Бурханы шашинтнуудын хувьд суралцах юм их байдаг. Yүний зэрэгцээ Христийн шашныханд хэрэг болох сургаал, гүн бясалгал болон гүн ухааны учир холбогдолтой арга их байдаг. Эртний Энэтхэгт Бурханы шашинтан, Хинди шашинтнууд бие биесээсээ их юм сурсан.
Эдгээр системүүд бүгд хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн үндсэн агуулгатай байдаг учраас сөрөг талаас нь бодвол бие биенээсээ суралцах нь буруугүй бөгөөд эерэг талаасаа энэ нь бие биесээ хүндлэх, нийцэн нэгдэх явдлыг хөгжүүлэн дэмжиж байгаа юм. Тийм ч учраас би Бурхан багшийн үзэл санаанаас бага зэрэг яръя гэж бодож байна.
Бурхан багшийн номлолын үндэс нь Хутагтын дөрвөн үнэн бөгөөд эдгээр нь зовлон, зовлонгийн шалтгаан, нөхцөл, зовлонг таслах боломж, зовлонгоос гэтэлгэх зам мөр зэрэг юм. Хутагтын дөрвөн үнэн гэдэг нь үр дагвар ба шалтгаан гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Yүнд зовлон ба түүний шалтгаан, зовлонгоос ангижрах ба ангижрахын зам мөр юм. Зовлон гэдэг нь өвчинтэй адил бөгөөд зовлонг өвчин шиг авчирч буй гадаад дотоод нөхцөл нь зовлонгийн шалтгаан юм. Өвчнөөс анагааж байгаа байдал нь зовлонгоос ба түүний үрээс ангижирч байгаа нь. Өвчнөөс анагааж байгаа эм бол үнэний зам мөр юм.
Энэхүү маягаар дэс дараалан ярьж байгаа нь ийм учир холбогдолтой юм. Юун түрүүнд бид өвчин буюу хутагтын анхдагч үнэн болох зовлонгоо олж мэдэх хэрэгтэй. Дараа нь зөвхөн өвчнөө таниад зогсохгүй ямар эм уух хэрэгтэй вэ гэдгийг мэдэхийн тулд ямар шалтгаантай вэ гэдгийг мэдэх нь эргэлзээгүй. Ийм учраас хутагтын хоёр дахь үнэн нь зовлонгийн шалтгаан, нөхцөл билээ.
Мөн зөвхөн өвчнийхөө шалтгааныг мэдэх нь учир дутагдалтай тул өвчнийг анагааж болох эсэхийг мэдэх хэрэгтэй. Өвчнөө анагааж болох талаар олж авсан мэдлэг чинь гурав дахь түвшин буюу зовлон ба түүнийг шалтгаанаас ангижрах явдал.
Бид хүсээгүй зовлонгоо таньж мэдэж авлаа, мөн түүний шалтгааныг тодорхойллоо, харин одоо өвчнөө анагааж болно гэсэн энэ үед эм уух хэрэгтэй болно. Yүний адил та зовлонгоос салгаж эрх чөлөө олгох замд өөрийгөө даатгах хэрэгтэй болно.
Хамгийн эхлээд зовлонгоо тодорхойлох нь чухал юм. Зовлон бол ерөнхийдөө гурван янз байдаг. Yүнд зовлонгийн зовлон, өөрчлөгдөн хувирахын, хуран үйлдэхүйн зовлон гэж байдаг. Зовлонгоор зовох нь гол төлөв бие махбодь буюу сэтгэлийн зовлон байдаг. Жишээ нь толгой өвдөх. Энэ зовлонгоос ангижрах хүслэн зөвхөн хүнээр зогсохгүй араатан амьтанд ч байдаг. Энэ зовлонг зогсоох зам байдаг ба энэ нь эм уух, жин бигнүүр тавих мөн өвтгөж байгаа зүйлээс холдох зэрэг зам хэрэглэдэг.
Хоёр дахь түвшин нь өөрчлөгдөн хувирахын зовлон гэдэг нь өнгөц харвал таатай зүйл байдаг боловч цааш нь ухаж харвал үнэндээ зовлонт байдлыг хэлдэг. Таатай гэж ойлгож болох жишээгээр шинэ машин худалдаж авахыг нэрлэж болно. Эхлээд шинэ машинтай боллоо гээд тун их баяр хөөртэй байна. Гэвч түүнийгээ хэрэглэж эхлэнгүүт зовлон гарч ирдэг. Эхний үед илэрсэн таатай байдал чинь хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрч байх ёстой боловч тийм байдаггүй. Машинаа хэрэглэх тусам танд зовлон учирна. Тийм учраас үүнийг өөрчлөгдөн хувирах зовлон гэдэг.
Гурав дахь түвшин бол эхний хоёрын суурь болж өгдөг. Энэ нь бидний өөрсдийн ариун бус сэтгэл болон бие махбодийн цогцууд юм. Yүнийг бид түгээмэл хуран үйлдэхүйн зовлон гэх бөгөөд энэ нь бүхий л амьд амьтанд байдаг. Энэ бол одоо, ч ирээдүйд ч байх бөгөөд түүнээс ангижрахад тун хэцүү. Төрөхийг зогсоосон үед л ангижирч болох юм.
Эдгээр нь бид эхлээд тодорхойлсон зовлонгийн гурван төрөл. Тэгэхлээр зовлон гэдэг нь зөвхөн хүний сэрэхүй бус энэхүү сэрэхүйд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс бөгөөд тэдгээрийг дагаад гол сэтгэл, нөхөр сэтгэлийг ч зовлонтой хэмээн тодорхойлдог.
Зовлонгийн эх сурвалж нь юу вэ? Юунаас болж зовлон ирдэг вэ? Нэгдүгээрт, үйлийн үр хоёрдугаарт, муу сэтгэл байдаг. Эдгээр нь зовлонгийн гол шалтгаан бөгөөд Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь нь юм. Хүний үйл нь ариун бус бие, үг яриа болон сэтгэлийн үйлдлүүд юм. Мөн чанарын хувьд үйл нь гурван төрөл байдаг. Yүнд сайн, муу, саармаг зэрэг. Сайн үйл нь таатай сайн үр нөлөөтэй байдаг. Муу үйлдэл нь муу үр нөлөө үзүүлдэг.
Гурван муу сэтгэл нь уур хорсол, шунал ба мунхаг байдаг бөгөөд эдгээр нь атаа жөтөө, үзэх ядах сэтгэл зэргийг төрүүлдэг. Зовлонгийн эх сурвалж болж буй карма буюу буюу үйлийн үрийг таслан зогсоохын тулд эдгээрийг төрүүлж буй муу сэтгэлээс салах хэрэгтэй. Ийм учраас үйлийн үр, муу сэтгэл хоёроос зовлонгийн гол эх сурвалж нь муу сэтгэл юм.
Муу сэтгэлээс ангижирч болох эсэх талаар асуулт тавьж байна гэдэг нь та Хутагтын гурав дахь үнэн буюу ангижралыг хайж байна гэсэн үг. Хэрэв муу сэтгэл нь сэтгэлийн уг юм бол түүнээс ангижрах арга байхгүй. Тухайлбал, хэрэв уур хорсол таны сэтгэлийн уг болж байвал та хонзогносон хэвээр байна. Гэвч энэ бол хууль биш. Мөн шунал тачаал ч гэсэн адил. Тийм учраас хүн сэтгэлийн уг, ухамсараа ариун байлгавал зохино. Муу сэтгэлээс ангижирч болох бөгөөд сэтгэлийн угаас зайлуулах нь зүйтэй.
Сайн хандлага нь муу хандлагын эсрэг байдаг нь хууль юм. Жишээ нь, хайр энэрэл, уурын мунхаг хоёр нэгэн зэрэг нэг хүнээс гарч таарахгүй. Та юманд нэгэн зэрэг уурлаад, мөн хайрлаад байхгүйтэй адил хайрлахын зэрэгцээ уурлахгүй. Энэ нь эдгээр хоёр үйл нь харилцан зохицохгүй бөгөөд эсрэг тэсрэг гэдгийг харуулж байна. Иймд, аль нэгэн ухамсар нь илүү байхад нөгөөх нь сулардаг талтай. Тийм учраас хайр энэрэл, нигүүлсэх сэтгэл гэх мэт сайн санаагаа улам хөгжүүлэх тусам нөгөө муу тал нь өрийн эрхгүй багассаар байх болно. Тийм замаар зовлонгийн эх сурвалжаас аажмаар ангижирч болно. Зовлонгийн Энэ бол Хутагтын дөрвөн үнэний гурав дахь нь.
Энэхүү ангижралыг бид ямар замаар олох вэ? Алдаа бүхэн хүний сэтгэлээс гардаг учраас сэтгэлдээ түүний эсрэг үйлдэл хийж байх ёстой. Хэрэг дээрээ та нар бүх үзэгдлийн эцсийн үр дүнг мэдэх нь чухал бөгөөд хамгийн гол нь сэтгэлийн эцсийн байдлыг юу байгааг мэдэх хэрэгтэй юм.
Нэгдүгээрт, сэтгэлийн туйлын мөн чанар нь яг юу юм бэ гэдгийг яг байгаагаар нь бүрэн ойлгож шинээр олж харах нь чухал. Yүнийг үзэхүйн мөр гэдэг. Тэгээд дараачийн түвшин бол энэхүү хүртэхүйд дадах явдал бөгөөд үүнийг бясалгалын мөр гэдэг. Эдгээр хоёр түвшингийн өмнө нь амирлан ахуй болон гүн үзлийн нэгдэлд хүрч, бясалгалыг тогтворжуулах шаардлагатай. Yүнээс өмнө сэтгэлээ билиг ухаантай болгохын тулд тогтворжуулан, амирлах ахуйд орох хэрэгтэй.
Эдгээр нь мөрийг түвшингүүд буюу Хутагтын дөрвөн үнэний дөрөв дэх нь бөгөөд хутагтын гурав дахь үнэн болох ангижралд хүрэхэд зайлшгүй шаардлагатай түвшин ба гурав дахь үнэн нь өмнөх хоёр үнэн буюу зовлон ба түүний шалтгаанаас ангжирсан түвшинд тулгуурлана. Дөрвөн үнэн нь Бурхан багшийн сургаал, үүнийг хэрэгжүүлэх үндсэн бүтэц нь юм.
Бурхан Шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв
Ж.Алт
/Оллоо.МН/