Дхарма гэж юу вэ?

Yүнд нэгдүгээрт, дэлхий ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг бүрдүүлэгч нэгж, хамгийн өчүүхэн хэсгийг нэрлэх, хоёрдугаарт, Бурханы сургаал, бурхан багшийн номлолыг дхарма гэж нэрлэх ба гуравдугаарт, Бурхан багшийн биеийг дхарма буюу ном гэж нэрлэх ажээ. Ерөнхийдөө бурхан багшийн айлдсан номыг бүхэлд нь Дхарма хэмээн нэрлэх явдал байдаг.
Бурханы шашны Вайбхашика чиглэлийн номлолын гол үндэс нь Дхармын онол байдаг. Буддын Дхармын онол нь буддын сургаалын гол үндэс, цөм нь болох бөгөөд ерөөс мэдлэг л хүнийг зовлонгоос ангижруулж жаргалд аваачина, ингэхдээ дхармыг таньж мэдсэн мэдлэг л зөв, жинхэнэ мэдлэг хэмээн үздэг. Иймээс ч бурханы шашны сургаалыг дхармын сургаал буюу бурханы шашин нь өөрөө дхарма юм гэж үздэг. Вайбхашикууд дхарма гэдэгт ахуй ба ухамсарын юмс үзэгдлийг хамааруулан авч үзжээ. Тэднийхээр бол Дхарма нь ахуйн бүрдэл хэсгүүд, юмс хийгээд сэтгэлийн тодорхой төлөв байдлууд юм. Тиймээс ч дхарма нь ертөнцийн хамгийн эгэл хэсэг болох ажээ.
Бурхан багш буюу Будда гэдэг маань өөрөө тэрхүү дхармаг төгс танин мэдэж гэгээрэлд хүрсэн. Төгс танин мэднэ гэдэг нь өөрөө тэр зүйл болох бөгөөд тиймээс ч тэр орчлонгийн нэг хэсэг болсон тул түүнийг дхарма гэнэ.

Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button