Дуйра буюу учир шалтгааны ухаан гэж юу вэ?

Чава Чойжисэнгэ тэргүүтэй мэргэд судрын аймгийн ухаантай уялдуулан шалгадаг /логик/ ухааны гол утгыг хураангуйлж дуйра хэмээх энэ ухааныг үндэслэжээ.
Наландарын их сургуулийн Ачиря хэмээн алдаршсан ловон Чоглан, Балданчойдаг нар нь Буддагаас хойш буддын учир шалтгааны ухаанд мэргэшин буддын логик уламжлалыг шинэтгэсэн мэргэдүүд мөн. Жишээ нь ловон Чоглон нь буддын учир шалтгааны ухааны асуудлаар 128 зохиол бичсэн гэсэн судалгаа байдаг. Эдгээрийн дотроос огшин болсон Шалгадаг хотлоос түүсэн нь хэмээх гайхамшигт шастир юм. Түүний зохиолуудад тулгуурлан судалгаа хийсэн эрдэмтдээс хамгийн алдартай нь Балданчойдаг бөгөөд Шалгадаг хотлоос түүсэн нь хэмээх зохиолыг Дэлгэрэгүй шастир буюу шалгадаг ухааны тийн тайлбар, Танин мэдэхүйн ухааныг сайтар магадалсан нь, Ухааны дусал хэмээх гурван гол зохиол болгон тайлбарсан ба гишүүн болгон тайлбарласан дөрвөн зохиолд нь Батлахуй ухааны дусал, Шүтэн барилдахуйн шинжийн тайлбар, Бусдын үндэсийг бүтээх нь, Няцаах ухаан хэмээх үндсэн 7 зохиол нь шалгуурын 7 аймаг хэмээн алдаршсан.
Төвдөд буддын шашны өмнөх дэлгэрэлтийн үед шалгуурын 7 аймаг хэмээх энэхүү алдарт зохиолыг төвд хэлнээ орчуулснаар тухайн оронд учир шалтгааны ухаан жинхэнэ сонгодог утгаараа үүсэж хөгжихийн эхлэл болсон. Эртний Энэтхэгийн мэргэн бандидаа нарын боловсруулан гаргасан зава /үндэс/ зохиол буюу 5 үндэс нь Балданчойдогийн Намдил зава Майдарын гэгээнээс Пагважамцад хайрласан хэмээн алдаршсан Ондогжан, Балдандаваадагвийн Уманжүг, Ловон Егнингийн зохиосон Зод зава, Жагарын бандида Ёндон-Од, Балдан-Од нарын зохиосон До зава энэ таван зохиол болно. Эдгээр таван зава зохиолын утгыг судлахын тухайд Төвдийн гүн ухаантан Сэржэвзүнба чойрын таван ботид зориулан Сэрийн игчаа-г боловсруулан гаргасан байдаг.
Мөн төвдийн гүн ухаантан Банчинсодномдагвын Банчин игчаа, Гүнчинжамъяншадвидорж Гүнчин игчаа-г цанид чойрын сургалттай газрууд эрхэмлэн Чойрын таван ботийг судалдаг. Чойрын таван боть-д Намдил дуйра буюу хураангуй хүрээ, Парчин буюу Билгийн чанад хязгаарт хүрэхүй, Ум буюу төв үзэл, Зод буюу илт ном, Винайн буюу номхотголын ёс гэсэн чиглэлээр шат дараалан суралцдаг.

Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button