Егүзэр /Бясалгагч/
Егүзэрийн илт нь дөрвөн илт мэдлийн нэг нь бөгөөд өөрийн эзэнт нөхцөл болох амирлан ахуй хийгээд үлэмж үзэхүй хоёрын хослон барилдсан (хосмол) дияан бясалгалд тулгуурлан үүддэг, өөрийн оногдохууныг элдэв буруу төсөөллийн дүр байдлаас ангид байдлаар танин мэддэг, эндүүрлээс хагацсан, болгоогч оюуны хэлбэр юм. Жишээ нь аливаа бодитой юмс үзэгдлийн хувиран өөрчлөгдөх мөнх бус чанарыг онох /танин мэдэх/ гэх мэт.
Мөн Тогтсон тааллын эрдэнийн эрхэсийн хэсэг бусаг үгсийн тайлбар хэмээх бүтээлд Налжорва (Төвд хэлнээ егүзэрийг налжорва гэнэ) гэдгийн нал нь орших гэсэн утгатай бөгөөд сэтгэл, гадаад оногдохуунд татагдан алгасарах байдлыг амирлуулан тогтоож өөрийн сэтгэлд дадуулж буй зоригдохуунд сэтгэлээ нэгэн үзүүртэйгээр чиглүүлэн оршихыг хэлнэ. Жор хэмээх нь үлэмж үзэхүй бөгөөд оюуны амирлан ахуйд тулгуурлан ангид онох билгэ билгүүнээр ахуй ёс, үнэн чанарыг үнэнээр буюу үлэмж үнэнээр үзэх болой. Тэр мэт арга хийгээд билгийн мөн чанарт түүнийг налжорва (Егүзэр) хэмээмой. хэмээн товчхон бөгөөд ончтой тайлсан байна.
Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв
Ж.Алт
/Оллоо.МН/