Зул өргөхийн учир

Зулыг шар тос, өөхөн тос, ургамлын гаралтай бусад тос алинаар ч өргөсөн болох ба буян хураах нь адил. Хиймэл зул, янз бүрийн эрдэнийн гэрэлтдэг чулуу, лаагаар орлуулан өргөж ч болно.
Зулын голыг хөвөнгөөр хэтэрхий чанга, сул биш тааруулан ороох хэрэгтэй. Зулын голд өвс оруулан ороодог нь бэлгэдлийн хувьд маш тохиромжтой. Зулын гол зорилго нь гэрэл өргөх боловч тос нь шар тос, ургамлын тос нь өнгө, үнэр амт сайтай байвал буян хураах нь илүү. Зулыг мод буюу алт мөнгө тэргүүтэй эрдэнийн цөгцөнд өргөдөг. Гол хэтэрхий бүдүүн, зулын цөгцөнөөс их өндөр байх нь зохимжгүй. Жижиг цөгцөнд зул өргөхдөө арвай будааг босгосон хэмжээний өндөр голыг хэтэрхий чанга сулгүй ороож тосыг дундуур биш дүүрэн цутгах хэрэгтэй.

Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button