Маанийн зургаан үсгийг унших

Номын шим маанийн зургаан үсэг нь наян дөрвөн мянган номын цогцосын шимийг нэгтгэн хураасан, язгуурын таван бурхан, нууц тарнын үндэс шим бүхны зүрх, эрдэм бүгд гарахын орон, шид бүтээлийн үндэс бөгөөд Ом нь тарнийн эхлэл, мани нь чандмань, бадмэ нь лянхуа цэцэг, хум нь таалалын очирын хөрөнгө бөгөөд намайг авран өршөөгтүн гэсэн хүсэмжилэн сануулсан үг юм. Утга нь чандмань лянхуа буюу лянхуа чандмань барьсанаар намайг аварч өршөө гэж хэлэх юм. Учир нь Жанрайсэгийн баруун мутарт чандмань, зүүнд лянхуа барьсан байдаг учраас чандмань лянхуа хэмээн хэлэх ажээ. Ер нь Аяа чандмань лянхуа барьсан Жанрайсэг би тэргүүтэн амьтан бүгдийн сэтгэлт асрангуй, нигүүлсэхүй, бодийн сэтгэл төрөхүй дор адистэтлэн соёрхоо хэмээн гуйх хэрэгтэй.

Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button