Занабазарын мэндэлсний 370 жилийн ойн их наадам болно
Наадмыг зохион байгуулах хорооны орлогч дарга, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Хархоринд очиж наадам зохиох болон, Богдын хөшөөг барих, газрыг сонгоод ирсэн байна, Ажлын хэсэг Хархорины Харганатын энгэр гэдэг газрыг сонгосон бөгөөд наадмаа явуулахын зэрэгцээ тэндээ хөшөө босгох гэнэ. Наадмын үсэх зургаан насны морь уралдаж, хүчит бөхчүүд бяраа үзэн, харваачид цэц мэргэнээ сорих юм.
Б.БАДАМ
(өдрийн сонин 2005-06-30 158)