Засгийн газрын хуралдаан

ЧИНГИСИЙН МЯНГАН МОРЬТОН ГАЙХАМШГИЙГ YЗYYЛНЭ
Монгол Улсын Еренхий сайдын захирамж гарч, Мянган морьтон арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мянган морьтон морьт цэргийн үзүүлбэр, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах талаар Япон Улсын Дэнц компанитай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллахыг Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, дээрх ажлын хэсгийн ахлагч Г.Батхаад үүрэг болгосон байна. Монголын аялап жуулчлалын нөөцийг нэмэгдүүлэх, Монголд ирэх жуулчдын тоог өсгөхөд байгаль орчин, хүн ардад үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх төсөл-ийн хүрээнд зохион байгуулах энэ арга хэмжээ 2006-2008 онд жил бүрийн 7-р сарын 11-нээс 9-р сарын 9-ний хооронд болж байх юм. Моринд гарамгай, байлдах урлагийг төгс эзэмшсэн Чингис хаан-ы морьт цэргийн үзүүлбэрийг Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл хэмээх газарт 3000 хүний суудал бүхий тусгайлан зассан талбайд гадаадын жуулчдад болон дотоодын үзэгчдэд зориулан тоглоно.

УЛСЫН НӨӨЦӨӨС ШАТАХУУН ГАРГАХААР БОЛОВ
Завхан аймагт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын нөөцөөс шатахуун гаргах тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Туе аймгийн Улиастай, Алдархаан сумдад дизелийн түлшний хангамж муудсанаас хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаад анхаарч, улсын нөөцөөс 100 тонн дизель түлшийг гаргаж, тодорхой хувийг нь нөхөн бүрдүүлэхийг холбогдох сайд, дарга нарт даалгав. Завхан аймагт үүссэн орчим хүчний хүндрэлтэй байдлыг харгалзан Засгийн газар 81 дүгээр тогтоолоороо татаасыг 820 сая тегрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан зэрэг удаа дараа арга хэмжээ авч байсан билээ.

МАЛЫГ ИНДЕКСЖYYЛСЭН ДААТГАЛ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ УИХ-ААР СОЁРХОН БАТЛУУЛАХААР ӨРГӨН МЭДYYЛЭВ
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Малын индексжүүлсэн даатгал төсөл-ийн зээлийн хэлэлцээрийг 2005 оны 4 дүгээр сард хийж, уг төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2005 оны 7 дугаар сараас 2010 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Улмаар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын холбогдох байнгын хороодын хамтарсан хуралдаануудаар хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар Малын индексжүүлсэн даатгал төсөл-ийн Хөгжлийн зээлийн гэрээнд гарын өсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгосон. Хоёр тал уг баримт бичигт 2005 оны 6-р сарын 17-нд гарын үсэг зурж эцэслэсэн юм. Монгол Улсад малын даатгалын уламжлалт хэлбэр үр ашиг муутай, малын хорогдлоос учрах эдийн засгийн хохирол өндөр байдаг тул энэхүү төслийг хэрэгжүүлэх нь даатгалын оновчтой хувилбар хэмээн судаленвт үндсэн дээр төслийн Хөгжлртйн зээлийн гэрээг боловеруулсан байна. Малын индексжүүлсэн даатгал төсөл-ийн Хөгжлийн зээлийн гэрээг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ХАТАГТАЙ У И-ГИЙН АЙЛЧЛАЛЫН ДYНГИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч хатагтай У И-гийн 2005 оны 5 дугаар сарын 24-нөөс 26-нд Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг сайшааж, уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын шадар сайд Ч.Улаанд даалгав.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, 200 сая юанийн хөнгөлөлттэй зээл олгох тухай Санамж бичиг, Монгол Улсаас БНХАУ-д гаргах адууны мах болон хонины ноос, нэхий, үхэр, адууны ширд тавих хорио цээр, мал эмнэлгийн нөхцлийн тухай протокол зэрэг 11 баримт бичигт айлчлалын үеэр хоёр тал гарын үсэг зурсан байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД ДИЗЕЛЬ СТАНЦ ӨГНӨ
Дундговь аймгийн Өлзийт сумын төвийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор улсын нөөцөөс АД-100 маркийн дизель станц нэгийг олгож, энэ оны 3 дугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэх тухай тогтоол гаргалаа. Өлзийт сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй, дизель станцаар цахилгааныхаа хэрэгцээг хангадаг бөгөөд тэр нь эвдэрч засаж сэлбэх боломжгүй болсон юм байна. Тус сумын төвд гэрэл цахилгаан хэрэглэгч 220 өрх, 12 аж ахуйн нэгж байгууллага байдаг аж.

ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТYЛЭЭ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ
шинэчлэв
Улс орны ойн нөөцийн хомедол, ойг нөхөн сэргээх өртөг, зардал болон мод, модон бүтээгдэхүүний зах зээлийн ннэ, өртөг, мөнгөний ханшны өөрчлөлттэй уялдуулан ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Ойгоос хэрэгцээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн одоогийн сүлжээг 1999 онд баталсан юм. Мөрдөж байгаа үнэлгээгээр өргөн хэрэглээний шинэс модны төлбөрийн дундаж хэмжээ нь 2862 төгрөг, түлээнийх 760 төгрөг байна. Төлбөр нь модон бүтээгдэхүүний үнийн дөнгөж 1,5-2,3 хувьтай тэнцэж байгаа нь бусад орднуудтай харьцуулахад 40 хүртэл дахин бага юм. Хөрш ОХУ-д ойн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь манайхаас даруй 4 дахин, БНХАУ-д 25 дахин их байдаг байна.
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэсний төлбөрийн хэмжээг өөрчилснөөр хэрэглээний шинэс модны дундаж төлбөр 5700 төгрөг, түлээнийх 1600 төгрөг боллоо. Төлбөрийн хэмжээг нэменээр үрэлгэн аргаар мод бэлтгэх явдлыг зогеоох, нөхөн сэргээх зэрэг байгаль экологи, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм. Мод бэлтгэлийн төлбөр нэмэгдсэнээр улсын төсөвт орох ойн нөөц ашигласны- орлого жилд дундчаар 600-700 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Эмзэг бүлгийнхнхий эрх ашигт нийцүүлэн, мод бэлтгэлийн буе иргэн, байгууллага цэвэрлэгээний аргаар үзүүр, мөчир, гишүү түүж бэлтгэсний төлбөрийг 70 хувь, хожуул, унанги түлээнд зориулан бэлтгэсэн бол 40-60 хувь хөнгөлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button