Зөвлөлдөх уулзалт болов

хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 онд Египет Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярьж, тохиролцсон зүйлүүдийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар хоёр тал зөвлөлдөв.
Хоёр тал харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд түлхүү анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэг байв.
Сүүлийн найман жилийн хугацаанд Египетийн сан Монголын 580 мэргэжилтнийг өөрийн зардлаар хүлээн авч сургалтад хамруулсан нь манай улсад оруулж буй оюуны томоохон хөрөнгө оруулалт мөн бөгөөд дээрх сангаас үзүүлж буй энэхүү тусламжид дэд сайд А.Баттөр талархал илэрхиилэв.
Египет Улсад аялал жуулчлал, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн хийгээд туршлагаасаа Монгол Улстай хуваалцах, энэ салбарт мэргэжилтэн бэлдэхэд туслахад бэлэн баигаагаа туслах сайд Э.Саад илэрхиилэв.
Египетийн тал Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Байгаль орчны сайд нарыг энэ онд багтаан Египетэд хүлээн авч эдгээр салбарт бодитой алхам хийх үүднээс яриа хэлэлцээ хийхэд бэлэн баигаагаа илэрхиилэв.
Хоёр тал хамтран газар тариалан, тахиа, шувууны болон 4 мах, сүүний чиглэлийн өндэр ашиг шимтэй малын эрчимжсэн үлгэр жишээ аж ахуйг Монголд байгуулах асуудлаар ярилцаад, ойрын үед холбогдох судалгаа хийж, төсөл боловсруулахаар шийдвэрлэв.
Мөн өдөр дэд сайд А.Баттөр Египетийн Олон улсын хамтын ажиллагааны яамны орлогч төрийн нарийн бичгийн дарга Набил Абдел Хамидтэй уулзаж, худалдаа, эдийн засгийн болон аялал жуулчлалын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Дэд сайд А.Баттөр Монгол Улсын Их хурал, засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдоос Египетийн Олон улсын хамтын ажиллагааны сайд хатагтай Файза Абулнагад Монгол Улсад айлчлахыг урьж илгээсэн албан ёсны бичгийн урилгыг уулзалтын үеэр гардуулав. Айлчлал үргэлжилж байна гэж ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button