Халдварт эритема-д хүүхэд илүү өртөж байна
Эритема нь парвовирус В 19-ээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Гэтэл өнгөрөгч долоо хоногт уг өвчний хэлдвар дахин илэрч нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт тавэн хүүхэд халдаарт эритема-гаар өвчилсөн байна. Ипмээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээсуг халдварын шинж тэмдэг болон халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн тандалт, сэргийлэлтийн тасгийн дарга Л.Дашцэрэнгээс тодруулав.
-Манайд шинээр бүртгэгдсэн эритема халдварт өвчин дахин гарчээ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Тиим ээ, Улаанбаатарт халдварт эритема-гийн тохиолдол дахин буртгэгдлээ. Сэрүүн уур амьсгалтай газар нутагт эритема -гийн вирусийн халдвар голдуу хаврын улиралд дэгддэг. Хэдийгээр бүх насныхан,өвчилдөг ч ихэвчлэн хүүхдүүдийн дунд гардаг. Мөн ахимаг насныхан халдвар авах нь их байдаг. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас тэнд урьдчилан сэргийлэлт сайн хийх хэрэгтэй болж байна. Энэ өвчнөөр халдварласан хэн нэгний гэр бүл, сургуулийн нэг анги гээд ойрын хавьталтай хүүхэд өвчний нууц үедээ зусланд ирж амарч болзошгүй. Тиймээс хүүхдийн зуслангийн захиргаанаас болон ялангуяа эмч нар, эцэг эхчүүд онцгой хяналттай байх шаардлагатай. Эритема -гийн халдвараас урьдчилан сэргийлэх арга ер нь энгийн. Ямар ч халдвар тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаэрдаг. Иймээс биеийн эсэргүүцэл сайжруулах арга хэмжээ сайн авах хэрэгтэй. Аль болох явган явах, дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, цэвэр агаарт гарах, тэжээллэг хоол хунс хэрэглэж халдвараас өөрийгөө хамгаалаарай. Мөн гараа сайн угааж байх нь халдвараас сэргийлэх энгийн, хамгийн сайн арга.
-Халдвар авсан эсэхийг ямар шинж тэмдгээр таних вэ. Ер нь өвчлөл хэр удаан хугацаанд явагддаг юм бол?
-Ихэвчлэн хөнгөн хэлбэрээр явагддаг ч хүндрэхийг үгүйсгэж болохгүй. Зарим тохиолдолд халуурна. Мөн толбот, гөвдрүүт тууралт гарах шинж тэмдэг илэрнэ. Урьдал үедээ тууралт гарахаас долоо хоногийн өмнө халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, жихүүцэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Халдвар авснаас хойш 2-3 долоо хоногт тууралт, үе мөчний талаас ямар нэг шинж тэмдэг мэдрэгдэнэ. Гол шинж тэмдэг нь тууралт. Энэ нь гурван үе шаттай, хэд хэдэн онцлогтой явагддаг. Нэгдүгээр үедээ хацар дээр тууралт үүсч алгадуулсан юм шигхарагдана Үүнээс 1-4 хоногийн дараа их бие, үе мөчөөр толбот, гөвдрүүт тууралт гарна, энэ нь эритема -гийн тууралтын хоёрдугаар үеийн шинж. Их биеийн тууралт нь нэхсэн тор шиг хэлбэртэй. Гар, өгзөг, ташаа, гуя руу шилжинэ. Үе мөчний тэнийлгэх хэсэгт ихэвчлэн гардаг. Гуравдугаар үедээ 1-3 долоо хоногийн сүүлчээс өвчтөний сэтгэлзүйн таагүй байдал, мөн халууцах, наранд шарах, усанд орох зэргээс шалтгаалан тууралт ихэсч, багасдаг. Гарын сарвуу, тавхайн тууралт нь тод, оймс, бээлий шиг гарна. Халдварын 30-аас дээш хувь нь шинж тэмдэг гэхээр зүйл онц мэдрэгдэхгүй хэлбэрээр явагддаг.
-Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах магадлал өндөртэй байдаг гэж байсан. Энэ нь эх, хүухдэд хэр сөрөг нөлөөтэй вэ?
-Жирэмсэн эмэгтэй эритема -гийн халдвар авсан үед эхээс урагт халдвар дамжина. Ялангуяа, жирэмсний эхний хагаст ураг зулбах, усжих аюултай. Гэхдээ төрөлхийн гажиг үүсгэдэг эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа.
-Халдвар авсан тохиолдолд хэр хугацаанд шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Өвчний эхний шинж тэмдэг илрэх хугацаа 4-14 хоног, зарим үед 20 хоног хүртэл уртасдаг. Тууралт эхлэхээс өмнө хамгийн их халдвартай байдаг тул гол нь урьдчилан сэргийлэх л их чухал.
-Сэргийлэх вакцин байдаг уу?