Ерөнхий сайд шийдвэр дээрээ зогсох хэрэгтэй байна.
албан тушаал горилсон эсвэл албан тушаалтайгаа зууралдсан этгээдүүд л гаргаж олны сэтгэлийг алдагдуулах гэж тэгдэг бололтой юм.
Жишээлбэл, өнгөрсөн өвөл, хаваржингаа Гаалийн Баатар гэж нэг айхтар хүний асуудлыг яриад эхлэхээр л Элбэгдоржийн Засгийн газар унах нь гэсэн цуурхал дагаад гарч байсан. Гэтэл сүүлийн үед УМХГ-ын дарга Батбаатарыг албан тушаалаас нь өөрчлөх яриа гараад эхэлмэщ бас л нөгөө яриа дагаад гараад ирлээ. Энэ хоёр тохиолдол дээр шадар сайд Ч.Улаан заавал хүч нэмж Ерөнхий сайдыгаа буруутгасан тайлбар хэлээд байгаа.
Өнөөдөр Монгол Улсад хамгийн их авилгад автсан, аж ахуй, бизнес эрхлэгчдийг хамгийн их дарамталж, зовоодог газар бол Гаалийн Ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар гэдгийг мэдэх-гүй хүн байдаг гэж үү. Гэтэл энэ хоёр байгууллагыг сүүлийн таван жилд ийм болгочих-сон Баатар, Батбаатар хоёрыг ажлаас нь халах гэхээр зарим нэг улстөрч хамгаалаад, төр засгийн тогтвортой байдлыг алдагдуулахыг санаархаад эхэлж байна.
Гаалийн байгууллага, УМХГ-ын бүх шатанд албан тушаалууд нь мөнгөөр үнэлэгдсэн, байцаагч нар нь фракц болон бүлэглэн нэгдэж нэгнийгээ хаацайлж, авилгад авсан мөнгөө хуваарилж авдаг. Энэ бохир мөнгөнөөс нь нөлөөтэй улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан хувь хүртдэг. Үүнийхээ хариуд тэднийгээ хаацайлж, хамгаалдаг гээд бүхэл бүтэн мафийн сүлжээ цэцэглэж байгаа юм биш биз.
Хараад байхад дээрх хоёр нэр бүхий албан тушаалтныг хаацайлж хамгаалах үүргийг шадар сайд Ч.Улаан хүлээлцдэг бололтой юм.
Баатар, Батбаатар гэсэн хариуцлагагүй албан тушааптнуудыг МАХН-ын нэрээр халхавч хийн Засгийн газрын нэр хүндээр барьцаалан хамгаалаад байгаа нь харамсалтай. Буруу, бусармаг үйлдэл тэй аль ч нам хатуу ширүүн тэмцэл хийх учиртай. Гэтэл Ч.Улаан улсын шадар сайд хэрнээ яагаад эднийг цээжээрээ хамгаалаад байна вэ. Яагаад ГЕГ, УМХГ-ыг авилгалийн үүр уурхай болгосон энэ хоёр хүний төлөө засаг төрөөрөө тоглох дээрээ тулаад байна гэсэн асуулт гарч байна.
Хэрэв мафи гэдэг юм бий бол манайд түүний загалмайлсан эцэг нь Ч.Улаан болчихсон юм биш үү. Олон түмэн минь сэрэмжтэй байгтун. Ерөнхий сайд гаргасан шийдвэр дээрээ хатуу зогсогтун. МАХН Улаан үзэл суртал, улаан өнгөнөөсөө салж олон түмний итгэлийг авч байна. Харин одоо Ч.Улаан сайдаасаа салах цаг болсон.
Д.САМДАН
(өдрийн сонин 2005-07-01 159)