ОХУ-ын Төрийн Думын Аюулгүй байдлын хорооны орлогч даргыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, ноён В.П.Войтенко нар ОХУ болон Монголын Засгийн газрын хооронд хамтран ажиллаж, харилцан хэрэгжүүлж болохуйц зарим боломжтой асуудлын талаар санал солилцлоо.
Оросын талын зүгээс дэвшүүлж байгаа зарим тодорхой асуудлыг зохих түвшинд судлан үзэж, анхаарах болно гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Цахилгаан эрчим хүч, ашигт малтмалын хайгуулын чиглэл төдийгүй бусад салбарын асуудлаар ОХУ-тай харилцан хамтран ажиллах сонирхол Монгол Улсад их байгаа гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд тэмдэглэн хэлсэн юм.
Эртний сайн андын харилцаат орос нөхөдтэйгээ уулзсанд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд, ноён В.П.Войтенкогийн энэ удаагийн айлчлал хоёр талын найрсаг харилцаанд нэг алхам нэмлээ хэмээв.
В.П.Войтенко, Монгол Улсын Ерөнхий сайд өөрийг нь хүлээн авч уулзан, элэгсэг дотно яриа өрнүүлсэнд хариу талархал илэрхийллээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ