Англичуудын бүтээсэн Чингис хаан

Манайхан магтана. Бусад орныхон ихэвчлэн аймшигтай хэрцгий, догшин шируүн хүн байсан гэлцэх нь бий. Мөн хэн дуртай нь өөрийн үзэл бодлоороо түүний тухай кино хийж л байдаг. Үнэн худал нь огт мэдэгдэхгүй. Харин Чингисийн, Монголын үнэн түүх Монголын нууц товчоо-д бичигдсэн юм.
Тиймээс уг зохиолоос сэдэвлэн Английн Би Би Си агентлаг Чингис хаан хэмээх кино бүтээжээ. Нээлт нь өнгөрсөн пурэв гаригийн орой Тэнгис кино театрт боллоо. Нээлтийн ажиллагаанд гол дурийн жүжигчид болох Чингисийг амилуулсан М.Оргил, Бөртэ хаганд тоглосон Б.Анхням болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Кино цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд ихэнх хэсэгт Чингис хааны байлдах урлагийг харуулжээ. Киноны бүх зургийг Монголд, гэхдээ таахан долоо хоногийн хугацаанд амжуулсан гэхэд Цагаан хэрэм болон Бээжин хотыг бүтээсэн байдал нь . хувцас өмсгөл, байлдааны хэсэг нь үзэгчдийн сонирхлыг татахаар байлаа. Гэхдээ гол дүрд тоглосон жүжигчин М.Оргилын хоолой хаан хүнийхтэй дүйцэхүйц биш байна гэж эхний үзэгчид үнэлэлт өгөв. Чингис хаан цэргүүдээ чанга дуугаар зандрахад үзэгчдийн нир хийтэл инээлдэн эрх хүүхэд шиг гэж байлаа. Сонирхол татахуйцхийхэд Трой, Индиана Жонс, Титаник, Терминатор зэрэг дэлхийн шилдэг бүтээлийг гараасаа гаргасан уран бүтээлчид манай залуустай нэг баг болсонд байгаа аж. Киноны монголын талаас шаптгаалах бүхий л зүйлийг Аригү агентлагийн хамт олон дардан болгосныг мөн хэлэх хэрэгтэй.
Түүхэнд тулгуурлан 2004 онд бүтээсэн уг киног одоогоор дэлхийн олон орны 30 сая орчим хүн үзсэн гэсэн статистик тоо гарчээ.

/Өдрийн сонин 160/
Б.БАДМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button