Радио долгионоор Yнэг агналаа

Энэ жилийн тэмцээнд 12 багийн 50 гаруй тамирчин зургаан багц медалийн төлөө авхаалж самбаагаа сорьсон байна.
Тэмцээний дүн гарахад М21 буюу насанд хүрэгчдийн төрөлд эмэгтэйчүүдээс ОУХМ А.Ариунаа, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхдэлгэр нар аварга болжээ. Харин залуу-чуудын М19 насны ангилалд дэд мастер Э.Тамир алт хүртсэн байна. Багийн дүнгээр Б.Элбэгбаяр ахлагчтай Мемори компанийн баг тэргүүлж, Б.Батболд ахлагчтай Скайтел, Э.Мөнхдэлгэр ахлагчтай Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн залуус удаалжээ. Сонирхуулахад тэмцээний залуучуудын насны ангилалд медальт байр эзэлсэн тамирчдыг Улаанбаатар дээд сургуулийн Физик электроникийн ангид суралцах эрхийн бичгээр шагнасан байна. Мөн энэ тэмцээнээр ирэх есдүгээр сард Япон улсад болох Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах Ү1 тэмцээнд улсаа төлөелөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулжээ.

/Өдрийн сонин 160/
Б.БАДАМ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button