Наадмааар Yahuu дах уу?
Уг шоуг зохион байгуулагчид бие, биендээ 20 мянган залуусыг цуглуулахын тулд яах уу гэдэг асуултыг тавьж байна. Энэхүү шоуны найруулагчаар Харанга хамтлагийн хөгжимчин хөгжмийн зохиолч, Б.Чулуунбат, Сонор студийн Томоо нар ажиллах юм байна.Тэд энэ талаар АПУ компани дээр өчигдөр сэтгүүлчидтэй санал солилцлоо. Уг үйл ажиллагаанд АПУ компанийн гүйцэтгэх захирал П. Батсайхан оролцож, туе компанийн шинэ бүтээгдэхүүн шинэлэг сэтгэлгээтэй, шинэ зүйлийг үргэлж сонирхож, тэмүүлж байдаг залуучуудад зориулан үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байгаа шинэ шар айргаа Yahuu гэж нэрлэсэн тухай мэдэгдэв.
АПУ компанийн залуучуудад зориулан гаргасан Yahuu шар айраг нь 0.33 литрээр савлагдсан зөөлөн тансан амттай 4,5 градустай. Үйлдвэрийнх нь үнэ 650 төгрөг. Энэхүү шар айргийг гаргаж авахын тулд туе үйлдвэрийнхэн хагас жил ажиллажээ. Зөөлөн тансаг амттай бага градустай иймэрхүү төрлийн шар айраг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгддэг нарийн технологи шаарддаг бүтээгдэхүүн аж. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд тус компани бас л шинэчлэл хийжээ. Манайхан пивоны бөглөө онгойлгох гэж тун их зовдог. Пивоний бөглөөнөөс шүдээ өгчихсөн олон хүн бий. Харин Yahuu шар айрагны бөглөөг онгойлгоход иэмэгдэл төхөөрөмж хийгээд шүдний оролцоогүй ердөө л эргүүлээд онгойлгочихно. Резьбатай гэсэн үг. Шинэ үеийнхэнд зориулагдсан шинэ бүтээгдэхүүн ий сав баглаа, шилний загвар нь өвөрмөцөөр шийдэгджээ. Энэ сарын 12нд болох Yahuu дисконы үеэр энэ бүтээгдэхүүн олон хэрэглэгчдэд хүрнэ гэж зохион байгуулагчид нь ярьж байна. Гэхдээ аливаа нэг шоуны адил тасалбарын үнэ буюу такс нь маш хямдхан байхаар зохицуулна гэж тэд ярьж байна. Хөгжмийн зохиолч, найруулагч Б.Чулуунбат Би архи, шар айрагхэрэглэдэггүй хүн. Гадаадад тоглолт хийж явахад амны цангаа гаргахуйц бага градустай шар айраг байдаг. Yahuu шар айраг тэдний нэг нь юм. Магадгүй запуучууд төдийгүй архи, шар айраг хэрэгЛэдэггүй миний уеийнхэн ч хэрэглэж болохоор бүтээгдэхүүн болжээ гэж ярив. Тэгэхээр АПУгийн алкаголь градусыг нь багасгасан дээрх шар айраг нь өөрөө шинэ төдийгүй шинэ техник технологийг Монголд оруулж ирсэн бүтээгдэхүүн болж байна. Энэ бүтээгдэхүүн хийгээд энэ сарын 12-ны үдэш UB Palas-ийн гадаах талбайд болох Yahuu шоуд зориулагдаж хоёр ч шинэ дуу мэндэлсэн юм. Түүний нэгийг Камертон хамтлагийн Болдоо, нөгөөг нь хөгжмийн зохиолч Б.Чулуунбат эохиожээ. Иймд тус шоуны үеэр АПУ-гийн шинэ бүтээгдэхүүн уран бүтээлчдийн шинэ бүтээл хамтдаа хэрэглэгчдэд хүрэх нь ээ. Уг шоуг зохион байгуулагчид 20 мянган залууг нэг дор цуглуулахын тулд Yahuu гэж бие биеэсээ асууж байна гэж дээр хэлеэн дээ. Тэгвэл тэднийг цуглуулах гол зүйл нь уран бүтээлчдийн шинэ дуу, АПУ компанийн шинэ бүтээгдэхүүн болох нь ээ. Тус шоуг зохион байгуулагчид анги, хамт олноороо хүрэлцэн ирэхийг нийт залууст уриалж байна билээ. Гэхдээ түүнд нэг хязгаарлалт хийх бололтой. Тухайлбал, 21-ээс дээших насныхныг оруулна гэж байсан шүү.
/Өдрийн сонин 160/
З.ЯДАМ