Мэдээлэл технологийн үндэсний парк хөлд дарагдсан гурван өдрийг үдлээ

Мах, компьютер хоёрыг харьцуулахад хэцүү л дээ. Гэхдээ л сонины вглеөний хурал дээр зарим дарга маань энэ хоёрыг харьцуулав. Махаа авч диплэхгүй бапааа ядууст
компьютер бодох тэнхэл байгаа болов уу гэж зарим нь санаа зовжээ. Тэгээд л
надад бодит бапдал ямар байгааг мэдэж ирэхийг даалгасан хэрэг. Бүх
нийтийг компьютержүүлэх хөтелбөрийн нээлт болсон Мэдээлэл, технологийн
үндэсний паркаас энэхүү асуултын хариуг хайж болохыг гэнэт саналаа. Цаг эрт байсан ч олон хүн цуглажээ. Гадаа сэрүүхэн ч олон хүн хөлхсөн энэ байр бүгчим халуун гэдэг нь жигтэйхэн. Нөгөө 250 долларын компьютер нь хаа байна гэж чангаар асуух эмэгтэй анхаарлыг минь татлаа. Түүнийг овоо хараандаа авч хэсэг ажиглаж байгаад гарч явахад нь саатуулав. Бяцхан судалгааныхаа учир начрыг гайгүй сайн тайлбарласны эцэст тэрбээр өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж өглөө. Шинэ танилыг маань Д.Норжинсүрэн гэдэг. Таван хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй. Гурван хүүхэд нь дээд сургуульд сурдаг юм байна. Өрхийн орлого нь 110 мянга шахам гэлээ. Үнэнийг хэлэхэд махнаас гараад гурван сарболж байна. Хүүхдийн сургалтын төлбөрөөс өөр юм бодогдохгүй юм гэж Д.Норжинсүрэн хэллээ. Гэхдээ л үхтэл үр харам гэж хэдэн хүүхдээ компьютертэй болгохыг тэр үнэхээр хүсчээ. Дунд сургуульд сурдаг хүүг маань ком¬пьютер сурах гэхээр багш нь эвдчихнэ гээд компьютерийн ард суулгадаггүй юм билээ. Дээд сургуульд сурдаг хүүхдүүдэд маань ч реферат бичихээс авахуулаад компью¬тер хэрэгтэй байх юм. Хүүхдүүдийнхээ мэдлэг болонсролыг л дээшлүүлье гэж бодож байна. Ар гэрийн амьжиргаанаасаа болоод цаг үеэсээхоцорчболохгүй. Компьютертэй болох ямар боломж байна гээд судлаад явж байна гэж тэр хуучиллаа. Та компьютер авч чадах юм.шиг байна уу. Эцэст нь ямар дүгнэлт хийв гэсэн чинь Д.Норжинсүрэн яг л томчууд шиг Судлаж байгаад шийднэ гэдэг байгаа. Харин тэр Хүүхдэд багаас нь компьютерийн сургалтыг системтэй заамаар байна. Дунд сургууль бүу хөл дээд сургууль тегссен хүүхэд ч компьютертэй харьцаж чадахгүй юм гэж санаа зовлоо. Ч.Сайханбилэг дарга гадаадад айлчилж ирээд телевизээр ярихдаа Бүх нийтийн сургалтын төвтэй болно гэж ярьж байсан. Телевизээр харж байхад гадаадын тиим төвд тав, зургаан настай хүүхдүуд ч ирж сурдаг юм билээ. Түүнийгээ л хурдан байгуулаасай гэж хүсч байна гэлээ. Лизингээр компьютер худалдаж авахад хүү өндер байх вий гэж Д.Норжинсүрэн санаа зовжээ.
Хаан банкны зээлийн мэргэжилтэн Ц.Ганзориг ярихдаа 250 долларын компьютер авахын тулд эхлээд 37.5 долларын урьдчилгаа төлөх учиртай гэлээ. Түүний дараа сар бүр хорин доллар төлөх бөгөед арван хоёр сарын турш зээлээ төлж оарагдуулж болох юм. Жилийн дараа гэхэд компьютерийн үнээс гадна банкаар үйлчүүлсний төлбөрт 23 доллар л зарцуулна.
Лизингийн үйлчилгээ ихэд сонирхон лавлаж буй өөр нэг хүн анхаарал татав.
А.Барсаа, эхнэр Ц.Мөнхтуяагийн хамт энд иржээ. Тэдэнтэй хэсэг ярилцлаа.
Энд ирснийг бодоход компьютер сонирхож яваа байх. Ямар компьютер авахыг хүсч байгаа вэ?
Ерөөсөө төслийн 250 долларынхыгл сонирхлоо. Ихэнх хүмүүс ийм компьютер харж байх шиг байна. Ер нь компьютер худалдаж авахад их боломжтой болжээ. Бүр 5060 мянган төгрөгний орлоготой айл ч бараг авчих юм байна. (Энэ үед эхнэр нь ярианд оролцов)
Бид яаж ийж байгаад ком¬пьютер авчихлаа гэхэд интернэтэд орж чадахгүй бол нэмэргүй. Манайх Зурагтад байдаг л даа. Утасгүй интернэт их үнэтэй юм билээ. Гэр хороололд суурин утас байхгүй. Утасны үзүүр байхгүй л гэх юм. Засгийн газар иргэддээ үнэхээр сайхан боломж олголоо. Харин өнеө маргаашгүй интернэтэд холбогдох асуудлыг шийдэж өгвөл сайн байна.

Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд чинь шавдуулж байна уу?
Дөрвөн хүүхэдтэй. Зөвхөн хүүхдүүд ч биш бид өөрсдөө ч мэдээллээс.хоцормооргүй байна.

Зарим хүн амьдрал ядуу, махны үнэ өсөөд байхад компьютер авах сонирхолтой хүн байх болов уу гэж шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?
(Нөхөр нь ярианд оролцов)
Ямар ч шинэ ажил эхлэхэд 30 хувийн эсэргүүцэл байдаг. Орчин үед махнаас илүү компьютер хэрэгтэй болсон цаг шүү дээ. (Энэ удаа эхнэрт нь ч өөрийн бодол байв)
Арай ч махнаас илүү гэж болохгүй л дээ. Компьютер өнөөдөр махтай адил бүх хүний хэрэгцээ болсон. Зоримог алхам хийсэн Элбэгээ сайдад баярлаж байна. Улам эрч хүчтэй ажиллаарай гэж хүсье гэлээ.
Дээрх гурван хүнтэй адил хүсэлтэй олон хүн байгааг Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газраас явуулсан судалгааны дүн өгүүлнэ. Тус газрын Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн дарга А.Мөнхбат ярихдаа Хот хөдөөгийн 11 мянган хүнийг хамруулсан судалгаанд оролцогчдын 80 хувь нь компьютертэй болохыг хуссэн гэж тайлбарлав. Мөнөөх 80 хувь
нь компьютерийн үнэ 200300 мянга байхад боломжийн хэмээн хариулсан аж.
Гэр хороололд интернэт хүргэх талаар ч бодсон юм тэдэнд бий гэнэ. Дараа жилийн өдийд гэхэд Улаанбаатар хотод интернэттэй холбоотой асуудал гарахгүй болно гэж тэр итгэлтэй хэлсэн. Гэр хороололд утасгүй интернэт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Утасгүй технологийг хямдруулах боломжийг судалж байгаа гэж А.Мөнхбат ярилаа. Гар утаснаасаа ч интернэтэд холбогдох боломж бийг тэр харуулав. Тэр ч байтугай энэ салбарын манай шинэхэн түнш INTEL-ИЙНХЭН жижиг карт суулгаад л шууд интернэтэд орчих боломжтой шинэ технологийн компьютер оруулжирэх аж. INTEL-ийнхэн Коста Рикад үйлдвэрээ байгуулж, Монголтой ойролцоо энэ жижиг орон Латин Америкийн Сингапур болсон тухай Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэлж байсан. INTEL. Монголыг ч бүс нутгийнхаа Коста Рика болоход нь тусална гэж найдсан түүний үг санамсаргүй ч биш бололтой. Манайхан энэ чиглэлээр INTEL-ийнхэнтэй тулж ажиллаж байгаа аж. Мэдээлэл, технологийн үндэсний паркад Бүх нийтийн боловсролын төв байгуулах төлөвлөгөөг шинэ танил Д.Норжиндулам сонсвол баярлах байх даа.
Цахим хуеьсгалын галт тэрэг эрчээ аван хөдөлжээ. Төр үүргээ биелүүлж эхэлсэн байхад иргэд ч бас өөрийнхөө төлөө зүтгэх учиртай. Ядуу хүнд ч бас өөрийн хүсэл мөреөдөл байдаг. Тэднийг хүй нэгдлийн үеийнхэн шиг идэх хоолноосоо өөр юм боддоггүй гэж ойлгодог бид л харин хоцрогдсон бололтой…
Б.ЭГШИГЛЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button